Хойд Солонгос өөрийн тал дээрх замууд дэлбэлсний дараа Өмнөд Солонгос анхааруулах гал нээв
Умард Солонгос Өмнөд Солонгостой холбодог замуудын өөрийн газар нутаг дээрх хэсгүүдийг мягмар гарагт /2024.10.15/ дэлбэлжээ. Хоёр Солонгосыг холбодог ч хэрэглэгддэггүй цөөн хэдэн зам байсан нь ийнхүү устгагдав. Үүний дараа Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин анхааруулах гал нээсэн хэмээн мэдэгджээ. Нээсэн гал улсынх нь хил дотор байсан гэж БНСУ-ын зэвсэгт хүчин мэдэгдсэн. Замуудыг дэлбэлэхээсээ хэдэн хоногийн өмнө Хойд Солонгос хилээ бүрэн хааж, фронтын хамгаалалт барина гэсэн юм.
Сүүлийн долоо хоногт тус хоёр улсын хоорондын хурцадмал байдал даамжирсан. Хойд Солонгос БНСУ-ыг суртал ухуулга бүхий хуудас Пёняны дээгүүр дрон нисгэн цацсан гэж буруутгасан байгаа. Хэрвээ дахиж дрон нисгэвэл Өмнөд Солонгос руу гал нээнэ гэж Хойд Солонгосын Батлан хамгаалах яамны ажилтан мэдэгдсэн. Тэр ажилтан мэдэгдэл хийхдээ Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийг бүхэлдээ үнс нурам болж магадгүй гэсэн байна.
Хоёр Солонгосын харилцааг зохицуулах гэж оролддог БНСУ-ын Нэгдлийн яам улс холбосон замыг дэлбэлсэн явдлыг маш хэвийн бус, ахиц дэвшлээс ухарч өмнөх тохиролцоог зөрчсөн явдал гэж буруушаажээ. Хэдийгээр нөхцөл байдал хурцадсан ч Өмнөд Солонгос руу довтлох нь магадлал багатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Довтолсон тохиолдолд Сөүл, АНУ болон тэдний холбоотнуудын хийх хариу цохилт Пёняны хувьд хэтийднэ гэж шинжээчид үзэж буй.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БИТГИЙ Л БАЙЛДАЖ ҮЗЭЭРЭЙ СОНГОСНУУД УКРИАН ИЗРИАЛЬ ПАЛЕСТИНЫ ДАЙНАА ЯАЯ ГЭЖИНА ДЭЛХИЙ ДЭЭР 29 УЛС ДАЙН САМУУНТАЙ БАЙНА УРШИГТ ДАЙН ХЭРЭГГҮЙ ЭНХ ТАЙВНААР ЗЭРЭГЦЭН ОРШЬЁО ХОЁР СОЛОНГОСЫН ХУВЬД ХООРОНДОО УУЛЗААД ЯРИЛЦААЧ ҮЛ ОЙЛГОЛЦОЛОО АРИЛГААД ХАРИЛЦАН БУУЛТ ХИЙГЭЭД НЭЭГ ИХ ГОЁ БАЙГААЧ ТААНУУД ДЭЛБЭЛЭЭД Л ГАЛ НЭЭГЭЭЛ ИНГЭЖ БОЛОХГҮЙШТ МАНАЙ МОНГОЛ ШИГ БАЙЛДАА
Mongol temtsej chaddaggui undesten nomhon honi l gesen ug bas mongol shig bai l daa ch geh shig
Kkkk
Ёстой л заяа тавилан нь хаясан Кимийн нүгэлтэй үйлийн лайг энэ хоёр ард түмэн үүрч байна даа!!!
Oo saihan baildaad 1 tiishee boloosoi.
Хоёр солонгосын дайн эхэлбэл Америк, хужаа, орос, зэрэг орнууд дайнд татагдан орох нь гарцаагүй. Дэлхийн 3р дайн эхлэх нь 2 солонгосын хоорондын харилцаанаас шийдэгдэнэ дэ. Эх дэлхий минь дайн дажингүй энх тунх байх болтугай
Сайхан �##��##�цаад нэг т�##�даа гарсан дээр бхдоо.
Бас л АНУ-ын хатгаас шүү дээ Улс үндэстнийг хагар�##�дуулж дайтуулах нь АНУ-ын төрийн бодлого юм уу
Тийм2
Энэ олон дайны нууц өдөөгч нь АНУ
Тэр нэг нөхрийг ах дүү, хүүхэд шуухад устгаж болдоггүй юм уу?
Өгөр америкийн хийж байгаа бодлого . Дандаа хамга�##�сан нэртэй хагр�##�дуулдаг новшийн
АНУ- н явуулга
АНУ явуулга
Энэ нэг хүний ноёрхолоос болж олон хүн үхэж үргэдмээргүй л байна шүү энийг