Энтертайнмент

"Тэнгэрийн хүү" жүжиг Унгар Улсад тоглоно

УДЭТ-ын хамт олон Унгар улсад жил бүр зохион байгуулагддаг МИТЕМ “Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт”-д оролцох, Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгийг тоглох  асуудлаар тус театрын захирал Аттила Виднянский, УДЭТ-ын захирал Н.Наранбаатартай уулзажээ.

Улмаар ирэх онд Монгол-Унгар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан УДЭТ-аас 2025 оны дөрөвдүгээр сард Унгар Улсад Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжгийг “Go Mongolia” уриан дор тоглож, олон улсын театрын уулзалтад оролцохоор боллоо.

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button