СПОРТ

Монголын үсчин, гоо засалчид ДАШТ-ий аварга боллоо

Францын Парис хотноо 50 гаруй улсын 2000 гаруй оролцогчдын дунд "OMC Hairworld" үсчин гоо засалчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон эрэгтэйчүүдийн баг техникийн төрөлд аваргын цом хүртлээ.

Монгол улсын шигшээ баг 78 жилийн түүхтэй энэ тэмцээнд анх оролцсоноосоо хойш 18 жилийн дараа дэлхийн аваргын алтан цом хүртэж байгаа нь энэ ажээ. Аваргын цомоос гадна манай багийн гишүүд нэг алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, зургаан тусгай байр, хоёр хүндэт медаль, тивийн аварга шалгаруулах тэмцээний есөн цом хүртсэн байна. 

Энэ жилийн тэмцээний оны шилдэг артист шалгаруулах, сормуус урлал, тайзны нүүр будалтын төрлүүд цахимаар явагдсан бөгөөд хуримын нүүр будалт, бүтээлч будалтын төрөлд финалд шалгарсан монгол оролцогчид биеэр очиж өрсөлдсөн байна. Монголын багийн гишүүд энэ сарын 7-ний өдөр Парисыг зорьж, ялагчдыг энэ сарын 13-ны өдөр зарласан юм. 

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button