Энтертайнмент

Дэлхийн миссээр Ямайкийн гоо бүсгүй шалгарлаа

“Дэлхийн мисс 2019” гоо бүсгүй шалгаруулах 69 дэх удаагийн тэмцээн Их Британийн нийслэл Лондон хотноо бямба гарагт боллоо. Энэ жилийн дэлхийн тэргүүн миссээр Ямайкийн гоо бүсгүй Тони-Энн Сингх тодорчээ.

Дэд байранд хар арьст франц бүсгүй Офели Мезино, гуравдугаар байранд Энэтхэгийн гоо бүсгүй Суман Ратансингх Рао нар шалгарсан байна.
Дэлхийн гоо бүсгүйн титмийн шинэ эзэн өдгөө 23 настай бөгөөд АНУ-ын Флоридагийн Их Сургуульд сэтгэл зүй, феминологийн чиглэлээр суралцдаг ажээ.

Тэрбээр хоол хийх, сайн дурын ажил явуулах, влог хөтлөх, дуулах зэрэг хоббитой байна. Чухам дуулах сонирхол нь Сингхийг авъяас чадварын уралдаанд түрүүлэхэд тусалсан бөгөөд түүнд хагас шигшээд оролцох замыг нээжээ. Ямайкийн гоо бүсгүй Америкийн алдарт дуучин Уитни Хьюстоны /1963-2012/ “I have nothing” /Надад юу ч байхгүй/ дууг шүүгчид болон үзэгчдэд зориулж дуулсан байна. Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах дараагийн тэмцээн Тайланд улсад болно.

Харин манай Монголын мисс М.Цэвэлмаа шилдэг 40 бүсгүйд шалгарч үлдсэн юм. Мисс бүсгүйн санаачилсан элэгний өвчлөлийн эсрэг “Эрүүл Монгол – Эрүүл Дэлхий” төсөл “Зорилго бүхий гоо сайхны’ шалгуурт анх удаа шилдэг 10-т багтсан нь түүний онцлох амжилт юм.

Мисс М.Цэвэлмаа нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг эмч мэргэжлээр төгссөн бөгөөд “Монголын сайхан бүсгүй-2018” уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүдийн “Мөнгөн эрдэнэ”-ийн өргөмжлөлийн эзнээр тодорч байжээ.
Мисс бүсгүй М.Цэвэлмаа дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн “Авьяас” номинацид топ зургаа, “Head to head challenge Group” дөрвөн ялагчийн нэг, “Multimedia” төрлийн топ гуравт, “Зорилго бүхий гоо сайхан” топ 10 гэсэн амжилтуудыг үзүүлэн Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мисс шалгаруулаад түрүүлснийг нь буюу Алтан Эрдэнийн билүү шагнал авсан бүсгүйгээ явуулж байж болдоггүй юм болов уу? Бусад улсаас дандаа түрүүлсэн нь л явдаг, манайхаас түрүүлээгүй хүн, заримдаа бүр хэн ч хамаагүй явдаг нь утгагүй.

Холбоотой мэдээ

Back to top button