УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АТГ-аас Н.Одончимэгийг авлигын асуудлаар нь саатуулан шалгаж байна

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгч нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 55 сая төгрөгийн авлига авч байгаад АТГ-ынханд үйлдэл дээрээ баригдсан гэдэг мэдээлэл өчигдөр /2024.10.17/ цахим орчинд цацагдсан билээ.

Тус албыг Н.Одончимэг хашиж байгаа юм.

Тэгвэл түүнийг саатуулах ажиллагаа явагдсан эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Авлигын асуудлаар саатуулах ажиллагаа явагдсан нь үнэн” гэдэг хариулт өглөө.

Н.Одончимэг нь одоогийн албан тушаалаасаа өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргаар 2017 оноос 2024 он хүртэл ажиллаж байжээ.

Улс төрийн зураглалаар нь хөөж харвал АН Сүхбаатар дүүрэг дээр олон жилийн турш ялалт байгуулж, засаглаж ирсэн. Энэ жилийн ИТХ-ын сонгуульд ч мөн АН суудлаа батжуулав. Гэхдээ Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Одончимэг нь УИХ-ын гишүүн асан МАН-ын Ц.Мөнх-Оргилын хүн гэх яриа явдаг.

Улмаар энэ оны 7 дугаар сард буюу Орон нутгийн сонгуулийн өмнөхөн МАН горьдлогоо таслахгүйн тулд түүнийг ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо ЗГХЭГ-ын дарга Н.Учралд халуун чихийг нь атгуулсан гэгддэг. Уг нь өмнөх засаг дарга Х.Болормаагийн үеэс Худалдан авах ажиллагааны газрын дарга хийж ирсэн хүн аж. Нөгөө талд СБД-ийн одоогийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч М.Алтангэрэл ажлаа өгөхөөсөө өмнө түүнийг тонгоров уу гэсэн сэм яриа ч гараад амжив.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын нээлттэй мэдээллээс харвал СБД дээр цэцэрлэгийн өргөтгөл, дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга, камерын хяналтын төвийн барилга, 248-р цэцэрлэгийн өргөтгөл гэсэн хэд хэдэн томоохон тендерт “Ванхүү” гэх компани хэд хэдэн удаа шалгарч, захиалагчаар нь Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба ажилласан нь ихэд анхаарал татна.

Өнгөрсөн 9 дүгээр сарын 24-ний өдөр уг компанийн барьж, ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн Сэлбэ нэгдсэн эмнэлгийн барилгын нээлтэд УИХ-ын гишүүн Х.Болормаа, Сүхбаатар дүүргийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч М.Алтангэрэл, Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг нар гурвуул оролцож байсан удаатай.

Өөрөөр хэлбэл Н.Одончимэгийг СБД-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга байх үеэс болон хамгийн сүүлд гэхэд энэ оны 8 дугаар сарын 15-нд цэцэрлэгийн өргөтгөл барилгын тендерт тус компани шалгарсан байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 17, 2024 12:50

МАН ялагдсан хорслоо л авах төлөвлөгөөт арга хэмжээ л бйана

Зочин
Зочин
10 сар 17, 2024 12:59
Reply to  Зочин

МАН-ыхан л мөнгө идсэн,хахууль авсан юм бна ш дээ !

Зочин
Зочин
10 сар 17, 2024 13:02

Энэ шун�##�тай авилгачин авгайчуудыг төрөө хөөн �######�уулах хэрэгтэй. Тухайлб�##� энэ Одончимэг, нөгөө Бчмбасүрэн, Нарантуяа гэх мэт дунд шатанд даргын �##�ба хашсан эдгээр авгайчуудбг хар гэрт хэдэн жил болгох хэрэгтэй.

Зочин
Зочин
10 сар 17, 2024 13:04

луйварчдын суга с�##�тааны үснүүд ургаж гүйцээд эзнийхээ ажлыг үргэлжлүүлж эхлэх нь бага дээр нь бүх хөрөнгийг нь хурааж эзэндээ эргэж очтол нь шийтгэ.Гомдлоо эзэндээ гаргаг.

Хорлоо
Хорлоо
10 сар 17, 2024 13:32

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА АЛТАНГЭРЭЛ НЭГ ӨДӨР ИНГЭЖ БАРИГДАХ БАЙХДАА.

УТСАН
УТСАН
10 сар 17, 2024 13:49

ЯМАРТАЙ Ч НЭГ ХУДАГТ ЦООЖЛООД АВЧЭЭ ТЭР МӨНГИЙГ НЬ ЯАСАН ТЭР ӨГӨХ ГЭЖ БАЙСАН ХҮМҮҮСТ НЬ БУЦААЖ ӨГӨӨЧЭЭ АРАЙ ХЭТЭРНЭЭ ЭНЭ ДӨРВӨН НҮДТЭЙ АВГАЙ БАЛАРЛАА ХЭРЭГ ХАМУУДАА ХАМТ ХИАРТАЛ ХАНАРТАЛ НЬ ТАТАХАА МЭДНЭ БЭЭЗ ГАНЦААРАА ҮҮРНЭ ГЭЖ СЭРҮҮН ЗҮҮДЭЛБЭЛ ЧИ Л ХОХИРНО ШҮҮ ДЭЭ.АРД ЧИНЬ ХЭН БАЙНА АСААЛТТАЙ ТАНК ЧИНЬ ХЭН БЭ? ХЭЛЧИХЭЭЧ ЭНЭ НЬ ДЭЭР ШҮҮ ЦААДАХ ЭЗЭН ЧИНЬ БАРИГДААД ЧИ ХҮЧИНД АВТСАН БОЛООД Л ЯВЧИХНАА ХЭЛЧИХ ХЭЛЧИХ МӨНХОРГИЛ УУ? БОЛОРМАА ЮУ?

BAT
BAT
10 сар 17, 2024 14:57

nuguu l mongoliin shuuheer orood torguulaad l bolooo sht.avilagch shuuhchideesee salahgui bol hechneen mundag hatuu huulitai bvaigaad ch ene met turd shurgalsan avilagchidiin tsuvaa hezee ch tasrahgui eee

Зочин
Зочин
10 сар 17, 2024 15:32

Сүр дуулиан болгож барьчихаад Бямбасүрэн авгай шиг 2 хоноод суллана биз дээ итгэх итгэл �##�га наад хуулийн чинь дээр дарга нар байгаа шүү дээ аягүй бол нэг даргын нь холбоотон биз дээ үнэхээр шударга нийгэм байгуульяа гэж байгаа бол хориод л ш�##�гах хэрэгтэй шүү дээ нөгөө Бямбасүрэн авгай яасан сүүдэр нь бүдгэрээд л байгаа шүү дээ тэгж байгаад л суллаад тавина биз дээ ккккк

Зочин
Зочин
10 сар 17, 2024 16:39

МАН-ын Ц.Мөнх-Оргил энэ хүнээс хэдийг авдаг байсан бол?

Munguntuya
Munguntuya
10 сар 19, 2024 14:22

Iimel buzruud tord bdag blood manai uls hogjihgvi bga ym bvgd heel hahuulid idegdsen

Холбоотой мэдээ

Back to top button