Ким Жон Ун: Өмнөд Солонгос бол илт дайсагнагч орон
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосыг гаднын улс, илт дайсагнагч орон гэж нэрлэсэн хэмээн Хойд Солонгосын төрийн өмчит “KCNA” агентлаг өнөөдөр /2024.10.18/ мэдээлжээ. Тэрбээр хэлэхдээ Хойд Солонгосын тусгаар тогтнолыг зөрчсөн тохиолдолд хүч хэрэглэнэ гэсэн байна. Ким Жон Ун пүрэв гарагт /2024.10.17/ Солонгосын ардын армийн хоёрдугаар корпусын штабт шалгалт хийх үедээ ингэж хэлжээ.
“KCNA” агентлаг Ким Жон Уны хэлсэн үгийн талаар мэдээлэхдээ “БНАСАУ-ын тусгаар тогтнолыг БНСУ зөрчвөл арми нь ямар ч эргэлзээгүйгээр хүч ашиглана” гэсэн юм. Түүнийг ингэж хэлэхээс хоёр хоногийн өмнө хоёр Солонгосыг холбодог ч хэрэглэгддэггүй цөөн хэдэн замын улсад нь байрладаг хэсгийг Хойд Солонгос дэлбэлсэн. Тэдгээр замыг хоёр Солонгос эвлэрч, нэгдэх бэлгэ тэмдэг гэж үздэг байсан юм. Үүний хариуд Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин газар нутаг дотроо Хойд Солонгост анхааруулах гал нээсэн.
Саяхан Пёнян үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Өмнөд Солонгосыг эвлэрэх, нэгдэх түнш бус дайсагнагч орон гэж тодорхойлсон хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хойт солонгосын бүх иргэд удирдагч ким жон унаасаа эхлээд доошоо бүх хүмүүс нь мунхарлаасаа болоод бүгд сохорчихсон юм байна. Үзэл сурт�##� гэдэг бол хүний уурга тархийг үхжүүлэх маш аюултай зэвсэг юм байна.
Ах, Дүү нар эвтэй байгаарай.
ugaasaa kommunistuud ooroosoi oor uzeltei humuusiig daisan gej hardag