Н.Одончимэгийг нэг сар цагдан хорихоор боллоо
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг авилга албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр үйлдэл дээрээ АТГ-т баригдсан.
Тухайлбал, Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 55 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Түүний гэрээс 400 сая төгрөг хурааж, 48 цаг саатуулсан талаар хуулийн байгууллага мэдээлсэн. Прокуророос түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналаа өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.
Ингэснээр прокуророос Н.Одончимэгийг Эрүүгийн хуулийн 22.4-2 буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналаа өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байсан.
Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Одончимэгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хүлээн авч, нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Холбоотой мэдээллийг уншихыг хүсвэл дараах холбоосоор нэвтэрнэ үү.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ 4 нүдтэй хулгайч авгайн хүүхдүүд гэж бга бхдаа яана даа хүний нүүр яаж харж бга бол доо
Arai l aimaar idej avilgal avah yumaa neeree
Ялаа аваад шорондоо ордоо новш минь
40000 мянган төгрөг олохын тулд яасан их ядарч ажиллаж байна наад 4 нүдтэй авгайг шоронд нь хатаа
Арай юу 1сар суугаад гарах юм уу тэгээд тэгэхээр авилга яаж �##�га болохын
Цаашдаа төрийн болон хувийн байгууллагын �##�бан туша�##�ын ажил хийхийг бүр мөсөн хорих хэрэгтэй ингэж байж луувирчидыг устгах болно. Хэн хоолноосоо с�##�ахыг хүсэв гэж
ганц акул бариадхаач дээ. дөнгөж төрсөн жараахай л барих юм.
Арай л юмаа . Хийсэн үйлээ өөрөө л хариуцаж дээ