Top StoriesЭдийн засгийн мэдээ

“Эрдэнэ Монгол” компани Баян Хөндийд алтны шинэ хүдэржилт илрүүллээ

“Эрдэнэ ресурс” компани 2019 онд Ашигт Малтмал Газрын Тосны газраас Баян Хөндий нөөцөд ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай авч, төслийг эхлүүлсэн билээ. Уг талбайд “Эрдэнэ Ресурс”-ийн өндөр агуулга бүхий алтны орд оршдогоос гадна Алтан Сум, Хойд Хөндий болон Хар Морь бүхий 2,309 га талбайг хамран оршдог.

Ил уурхайн нөөцийг нэмэгдүүлж, тэлэх өндөр боломжтойг батлалаа

Энэ долоо хоногийн дундуур “Эрдэнэ Ресурс” компани “Монголиан Майнинг Корпорэйшн”- тэй хамтран хөгжүүлж буй Баян Хөндий алтны төслийнхөө өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнг  танилцуулжээ. “Эрдэнэ Ресурс” болон “ММС”-ийн хамтран эзэмшдэг “Эрдэнэ Монгол” компани 2024 оны 3-р улиралд Баян Хөндий ил уурхайн баруун болон хойд хэсэгт уурхайн нөөцийг тэлэх боломжийг судлах зорилгоор 950 метрийн 6 цооногийн алмазан өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн байна. Энэхүү өргөтгөлийн өрөмдлөгийн үр дүнд алтны хүдэржилт бүхий давхаргуудыг илрүүлж, нөөцийг нэмэгдүүлэх болон ил уурхайн хил хязгаарыг тэлэх боломжтойг батлан харууллаа.

Төслийн зүгээс татварын дараах өнөөгийн цэвэр үнэ цэн 100 сая ам.доллар болон дотоод өгөөжийн түвшин 42 хувь тооцоологдсон нь өнөөгийн алтны ханшид тулгуурлан тооцвол тус бүр 215 сая ам.доллар болж, 77 хувиар өснө гэж үзэж байсан билээ.

Баян Хөндийн эцсийн ТЭЗҮ-д танилцуулснаар ашиглалтын турш хүү, татвар болон элэгдлийн өмнөх орлогыг нийт 257 сая ам.доллар байна гэж тооцож, энэ нь өнөөгийн  алтын ханшид тулгуурлавал 400 сая ам.доллар болж өсөх зураглал бий гэлээ.

Хөгжүүлэлтийн анхан шатанд нийт 381 мянга 700 унц алт олборлоно

Нэг унц алт үйлдвэрлэх нийт нэгжийн өртөг 733 ам.доллар, анхан шатны хөрөнгө оруулалтын хэмжээ 59 сая ам.доллар юм. Одоогийн байдлаар Баян Хөндийд тонн тутамд 3.16 гр дундаж алтны агуулга бүхий 521 мянган унц баттай болон бодитой геологийн нөөц бий гэж тодорхойлогдсон. Мөн тонн тутамд 3.71 гр дундаж алтны агуулга бүхий 409 мянган унц гэж тогтоосон. Жилд олборлох алтны дундаж хэмжээ 63 мянга 500 унц, дараагийн жилд 77 мянга 600 унц хүртэл өснө гэж тооцож байна.

Төслийн үргэлжлэх хугацаа нийт найман жил, уурхай байгуулах хугацаа нэг жил, Баян Хөндий ордын ашиглалтын хугацаа зургаан жил бөгөөд уурхайн хаалтын хугацаа нэг жил байхаар төлөвлөсөн талаараа “Эрдэнэ Ресурс” компани өнгөрсөн сарын тайландаа дурджээ.

2024 оны 3-р улиралд “Эрдэнэ Монгол” ХХК нь 1,048 тууш метрийн 89 гүехэн алмазан өрөмдлөгийн цооног бүхий хүдрийн хяналтын өрөмдлөгийн хөтөлбөрийг гүйцэтгэж дуусгав. Төслийн олборлолтын эхний 3-4 сарын хугацаанд олборлогдохоор төлөвлөгдсөн гадаргаас 15 метрийн гүнд орших өндөр агуулгатай бүсүүдэд төвлөрсөн байна. Мөн ирээдүйн уурхайн төлөвлөлтөд ашиглах 456 тууш метрийн 10 цооног өрөмдсөн бөгөөд алмазан өрөмдлөгийг ашигласны үр дүнд өнөөгийн блок модель дахь өндөр агуулгыг баталгаажуулсан байна.

Баян Хөндий ордын хүдрийн олборлолтыг 2025 оны 1-р улирлын эцэст эхлүүлэхээр төлөвлөжээ.  Төслөөс Монгол Улсад оруулах татварын өгөөж нь ААНОАТ, АМНАТ болон бусад татвар хураамжаас нийт 103 сая ам.доллар төвлөрүүлж, төсөл хэрэгжих хугацаанд Баянхонгор аймагт 400 гаруй ажлын байр бий болгосон байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 19, 2024 09:34

хувийнх юм уу эсвэл төрийнх юм уу багабандийнх мөн үү

Зочин
Зочин
10 сар 19, 2024 11:22

ухаж төнхөж цөлмөх тонох оо болиоч зогсоо!

Зочин
Зочин
10 сар 19, 2024 18:52

Багабандийнх

Зочин
Зочин
10 сар 19, 2024 21:00

Багабандийн охин том юм бна дөө

Монгол
Монгол
10 сар 20, 2024 06:34

ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛДЭЭ!!!

харамсалтай
харамсалтай
10 сар 20, 2024 10:28

угааса�##� Оюутолгойгоос их нөөцтэй стратегийн ордыг нийт т�##�байн хэмжээг нь олон хэсэгчилж охин компаниудаараа дамжуулж стратегийн ордоос гаргасан одоо нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэж ульх юм угаасаа дарахын аргагүй их нөөцтэй

Зочин
Зочин
10 сар 20, 2024 11:21

Т.Батсүрэн гэж энэ ЭрдэнэМонгол т�##�ын хүн байхнээ..Татвар ажлын байр ч гэх шиг..Наад ухсан газар чинь эргээд хэвэндээ орохуу..Ийм л шун�##�уудаас болоод Баянхонгор цөлжөөд дуусч бна.

Зочин
Зочин
10 сар 20, 2024 11:38

Ухах үедээ хэдэн жолооч ажилд авах байх. Алт дууслаа буцаад ажилгүй нутаггүй болох байх даа.

Baljmaa
Baljmaa
10 сар 20, 2024 14:59

Алт ухахаа боль л доо, усгүй болж цөл боллоо

Холбоотой мэдээ

Back to top button