Top StoriesНийгмийн

Клиник сэтгэлзүйч Т.Хонгорзул: Эрчүүдийн санхүүгээ захиран зарцуулах эрхийг нь хаахгүй байх хэрэгтэй

“Эрэгтэй хүн учраас уйлж болохгүй, чанга хатуу бай” гэх энэ үгийг сонсоогүй эрэгтэй хүн ховор байх. Тиймдээ ч эрчүүд сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй, чанга хатуу болчихсон байдаг. Иймээс бид эрчүүдийн сэтгэлзүй болон эрчүүдэд тохиолддог далд хэлбэрийн хүчирхийллийн талаар "Focus on the Family" төвийн гүйцэтгэх захирал, клиник сэтгэлзүйч Т.Хонгорзултай ярилцлаа. 

-Өөрийгөө хүчгүй гэж мэдэрсэн эрэгтэйчүүд сэтгэл гутралд өртдөг-

-Юун түрүүнд клиник сэтгэлзүйн талаар тайлбарлавал?

-Илүү сэтгэцийн эмгэг өөрчлөлтөд орсон буюу сэтгэл түгшүүр, сэтгэл гутрал, бие хүний эмгэгүүдийг оношилж сэтгэл заслын эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ. 

-Таны үйлчлүүлэгчдийн хэдэн хувть нь эрэгтэй хүн байдаг вэ?

-Нийт үйлчлүүлэгчдийн 20-30 хувь нь эрэгтэй хүмүүс байдаг.

-Дийлэнх эрчүүдийн энд ирэх болсон шалтгаан нь юу вэ?

-Хүн болгоны шалтгаан өөр. Гэхдээ нийтлэг бол сэтгэл түгшүүр, сэтгэл гутрал эсвэл донтолтын асуудлаар ханддаг.

-Хүний биед сэтгэл гутрал яаж илэрч, мэдрэгддэг вэ?

-Хамгийн түрүүнд бие өвдөж эхэлдэг. Тайлбарлаж боломгүй маш олон биеийн өвдөлт шаналгаа байж болно. Жишээлбэл: Хоолой дээр юм тээглэх, цээж давчдах, хөндүүрлэх, ходоод гэдэс өвдөх эсвэл гар нь хөлрөх гэх мэтчилэн ерөнхийдөө биеийн зовиур маш их нэмэгддэг. Энийг магадгүй эмнэлэгт үзүүлэхээр “хэвийн байна, зүгээр байна” гэдэг. Гэтэл яг жинхэнээсээ өвдөөд байдаг. Магадгүй энэ нь удаан хугацаанд явах юм бол цаашаагаа ерөөсөө шийдвэрлэгддэггүй, улам их өвдөөд байдаг гэсэн үг. Энэ нь юутай холбоотой байдаг вэ гэхээр сэтгэл түгшүүртэй холбоотой байдаг. Маш их юманд санаа зовсоор байгаад энэ нь биеийн өвдөлт, зовиур болж илэрч гарж байна гэсэн үг. 

Нийтлэг эрэгтэй хүмүүст тохиолддог шинжүүдэд юу байдаг вэ гэхээр өөрт нь юм уу эсвэл эргэн тойрны хүмүүст нь ямар нэг аюултай зүйл тохиолдох гэж байгаа юм шиг байнга санаа зовж эхэлдэг. Хүүхэд маань явж байгаад алга болчихвий дээ, гэх мэт маш олон зүйлд санаа зовдог. Тэгээд маш их үг дуу цөөрөх, илүү хүмүүсээс зайгаа барих, ганцаараа баймаар санагдах эсвэл бүх зүйл нь болж бүтэхгүй байгаа юм шиг санагдах гэх мэт. Юу ч бүтэхгүй байгаа юм шиг санагдах нь эрэгтэй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлдөг. Ер нь ийм мэдрэмжүүдээр дийлэнх сэтгэл гутрал илэрдэг. 

-Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол бухимдсан үедээ бухимдлаа, гунигласан үедээ нулимсаа гаргаад, зарим тохиолдолд өөрийгөө тайвшруулчихдаг. Харин эрчүүд тэр бүр бухимдлаа илэрхийлж уурлахгүй, уйлахгүй байхыг хичээдэг. Энэ тухайд?

-Эрэгтэй хүний төрөлхийн, байгалийн онцлог нь бусдыг хамгаалах, аюулгүй байлгах ч гэдэг юм уу, өөрийгөө маш их хойш нь тавьдаг, өөрийгөө гаргуунд нь гаргадаг гэхэд болно.. Ажиглаад байхад эрэгтэй хүмүүс бараг л эмнэлэгт санаачилгаараа “Би үзүүлье” гэж ханддаггүй. Маш их өвдөөд хүндэрсэн хойно нь үзүүлдэг. Тодорхой хэмжээнд өөрөө ч гэсэн дотроо хэцүү байгаа ч гэсэн “Би яахав дээ болно доо, харин юуны түрүүнд манай гэр бүл сайн сайхан байх нь чухал байна” гээд өөрийгөө хойш нь тавиад, магадгүй өөрийнх нь дотор бас юу болоод байгааг тэр болгон анзаарахгүй явсаар байгаад энэ маань хүндрээд сэтгэл гутралд орох, магадгүй сэтгэл түгшүүрт орох энэ маань цаашаагаа амьдрах хүсэл сонирхолгүй болох, итгэл найдваргүй болох гэх мэт зүйлүүдтэй холбоотойгоор илэрч байна гэсэн үг.

-Эрчүүдэд "Арчаагүй" гэдэг үгийг хэлэхгүй байх хэрэгтэй-

-Эрчүүдийн сэтгэлзүйн онцлог ямар байдаг вэ?

-Эрэгтэй хүний байгалиас заяасан төрөлхийн тэр өгөгдөл юу байдаг вэ гэхээр, маш их ажил хөдөлмөр эрхлэх, ажил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээд өөрөө “Би чадаж байна даа, болж байна даа, би өөрийгөө төдийгүй гэр бүлээ авч явж чадаж байна даа, нийгэмд чухал хувь нэмэр оруулж байна даа” гэдэг мэдрэмж нь өөрөө өөртөө итгэх итгэлийг нь нэмж байдаг зүйлүүд. Хоёрдугаарт гэх юм бол улс эх орныг, гэр бүлээ ч гэдэг юм уу эргэн тойронд байгаа хүмүүсээ аюулгүй тайван болгох чухал үүргийг гүйцэтгэдэг. “Би хүчтэй байх ёстой, би өөрөө айх ёсгүй ч гэдэг юм уу. Би энийг болгох ёстой, бүтээх ёстой” гэдэг төрөлхийн өгөгдөл байна л даа. Харин эсрэгээрээ айх ч гэдэг юм уу, эсвэл хүчгүй байх, зориггүй байх энэ бүх зүйл нь тухайн хүн магадгүй сул дорой болчхож байгаа юм шиг,мэдрэмжийг төрүүлээд үүнээсээ болоод яадаг вэ гэхээр, хэрвээ тухайн хүн маань ямар нэг зүйл дээр амжилттай, ололттой эсвэлл ялалттай гэдэг мэдрэмжийг авахгүй байгаа тохиолдолд өөрийнх нь үнэлэмжид сөргөөр нөлөөлдөг. 

Тэгэхээр эрэгтэй хүмүүсийн хувьд ямар байдаг вэ гэдгийг дайн тулаанаар аваад үзье. 

Дайнд хүчтэй байх, дайнд аюулгүй байдлыг хангах, дээрээс нь ялалт байгуулах гээд мөн чанарыг нь илтгэсэн зүйлүүд байгаад байгаа ш дээ. Гэтэл тэр зүйлээ хийж чадахгүй байх, ялагдсан мэдрэмж авах гэдэг юм уу нэг л болж бүтэхгүй байгаа юм шиг мэдрэмжийг эргэн тойрноосоо аваад ирэх үед өөрийнх нь үнэлэмжид сөргөөр нөлөөлдөг. Магадгүй өөрөө өөртөө итгэлгүй болдог. Тэгэхээр энэ зүйлд нь магадгүй эргэн тойронд байгаа хүмүүсийн өөрийнх нь хийж байгаа, бүтээж байгаа, болгож байгаа зүйлүүдийг нь хараад үнэлж, хүндлэх гэдэг маань маш чухал байдаг. Тэрнээсээ “Би болж байгаа юм байна шүү, чадаж байгаа юм байна шүү” гэдэг мэдрэмжийг авна. Харин эсрэгээрээ “Чи арчаагүй, чи бүтэлгүй, чамаас болоод” гээд үргэлж буруутгасан, шүүмжилсэн харилцаа хандлагыг аваад л байх юм бол магадгүй удаан хугацаанд эрэгтэй хүн “Нээрэн би л чадахгүй байгаа юм байна, би л болохгүй байгаа юм байна” гэдэг мэдрэмжийг аваад ирэхээрээ  өөртөө итгэлгүй болох, өөрийн үнэлэмж нь буурахад нөлөөлдөг гэсэн үг.

Ямар ч тохиолдолд ялангуяа эрэгтэй хүний өөрийнх нь үнэ цэн лүү дайрахгүй байх хэрэгтэй. "Чи бол арчаагүй" гэдэг чинь ер нь бол тухайн хүнийг бүхэлд нь арчаагүй эсвэл чи бүтэлгүй гэдэг. Бүтэлгүйтсэн, бүтэлгүй хоёрын хооронд маш том ялгаа байгаа. Алдаа гаргах үе хүн болгонд байгаа. Хүн болгон алдаж болно, бүтэлгүйтэж болно. Тэглээ гээд тэр хүн алдаа гэсэн үг биш, тэр хүн бүтэлгүй гэсэн үг биш. Тэгэхээр бид нар үгээрээ ялангуяа тухайн хүний сэтгэлд юм хийх, сэтгэл санаагаар унагадаг. Тийм учраас хэчнээн уурласан, бухимдсан байх үедээ нөгөө эрэгтэй хүний үнэ цэнийг бууруулсан тэр үгнүүдийг хэлэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. 

“Өө энэ эрэгтэй юм чинь гомдоод ч юм уу тунихгүй, ингээд л  зүгээр өнгөрчихнө” гэж ерөөсөө бодож болохгүй. Хүн л юм чинь аливаа тэр хэлсэн үг нь хүний сэтгэл зүйд маш хүчтэйгээр нөлөө үзүүлдэг. Эргээд “Би нээрэн ийм хүн юм байна ш дээ” гээд хямарч, шаналж эхэлдэг. 

-Эрчүүд хэр барагтаа доторхоо нээдэггүйн учир юундаа байнга вэ?

-Нийгмийн ойлголт, хандлага, эрэгтэй хүн бол хүчтэй байх ёстой, эрэгтэй хүн бол зоригтой байх ёстой, эрэгтэй хүн бол айх ёстой, эрэгтэй хүн бол бүтэлгүйтэх ёсгүй гэсэн нийгмийн тогтсон үзэл хандлагатай холбоотой байна. Хоёрдугаарт, гэр бүлийн хүмүүжил байна. Тухайн гэр бүлийн хүмүүжилд эрэгтэй хүн өөрийнхөө ялангуяа тэр сул дорой гэсэн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх орчин нөхцөл байсан уу, эргээд тэрийг эрэгтэй хүн маань илэрхийлэхдээ өөрөөсөө ичихгүй байх, өөрийгөө гутамшигтай байдалд орсон юм шиг санагдахгүй байх. Нийгмээс, эргэн тойрны хүмүүсээс ямар нэгэн буруутгал авахгүй байх нь сэтгэл хөдлөлөө ялангуяа тэр сул дорой ч гэдэг юм уу, болохгүй байгаа, бүтэхгүй байгаа тэр үед авч байгаа сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд тустай байна гэсэн үг. 

Ер нь бол сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүнийг бүрдүүлж байгаа үндсэн дөрвөн хэсэг байдаг гэж үздэг.

  • Нэгдүгээрт, сэтгэл хөдлөл.
  • Хоёрдугаарт, бодол буюу танин мэдэхүй.
  • Гуравдугаарт, үйлдэл.
  • Дөрөвдүгээрт, харилцаа.

Бид нар эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн онцлог, ялгаатай байдлыг ярихаар яалт ч үгүй сэтгэл хөдлөл гэдэг хэсэг дээр очдог, мөн харилцаа гэдэг энэ хэсэг дээр очдог. Тэгэхээр эмэгтэй хүмүүс болохоор яахав сэтгэл хөдлөлөө илүү ойлгоод байдаг юм уу, илэрхийлээд яриад  тайвширчихдаг. Эрэгтэй хүмүүс болохоор сэтгэл хөдлөлөө дотроо маш бариад байдаг. Эсвэл үгүйсгээд, дараад байдаг ч гэдэг юм уу. Зарим тохиолдолд эрчүүд сэтгэл доторхоо илэрхийлэхдээ “Сэтгэл санаа ёстой авах юм алга, сэтгэл санаа ямар л олиг байв гэж дээ” гэх мэт үгсийг хэлж, өөрийгөө ойлгуулах гэж хичээдэг. 

-Эрэгтэйчүүд санхүүгийн ямар нэгэн хүчирхийлэлд өртдөг гэж их ярьдаг. Энэ талаар таны бодол?

-Эрэгтэй хүмүүс ирээдүйдээ маш их санаа зовдог. Ирээдүйд амьдралын баталгаатай байх, хэрэгцээтэй үед эдийн засгийн хувьд ч гэдэг юм уу тодорхой хэмжээний нөөцтэй, хадгаламжтай байх ч гэдэг юм уу, тэгэхээр мөнгөө хамаагүй зарцуулахгүй байхыг эрмэлздэг. Харин эмэгтэй хүмүүсийн хувьд өнөөдрийнхөө хэрэгцээн дээр илүү санаа тавьдаг, тэрнээсээ болоод бодлогогүйгээр зарлага гаргах хандлага өндөр. Ийм зүйлсээс болоод эрчүүд их стресст ордог. Дээрээс нь тэдний захиран зарцуулах эрхийг нь хаачихвал бүр их дарамтад орно. Цалинг нь буухаар шууд мөнгийг нь авах гэх мэт үйлдлүүд тэдэнд сэтгэлзүйн дарамт болж мэдрэгддэг. Угтаа бол эрчүүд өөрийн хөдөлмөрөө өөрөө захиран зарцуулж, бүх зүйлийг зохицуулах хүсэлтэй байдаг. Энэ хүслийг нь боочихоор өөрийгөө ямар ч хүчгүй, эрх мэдэлгүй гэж мэдэрнэ. 

-Найзуудаараа хамт чөлөөт цагаа өнгөрүүлдэг эрчүүдийг хараад сайхан санагддаг-

-Эрэгтэй хүүхдүүдийг багаас нь “Охин хүүхдэд гар хүрч болохгүй” гэж өсгөдөг. Энэ нь зөв үү?

-Энэ маань бас л өссөн, өсөж байгаа орчинтой шууд холбоотой. Хэн нэгэн хүн өөрийнх нь биед халдах үед бид нар өөрийгөө хамгаалах ёстой. Тэгэхээр энэ нь эрэгтэй хүүхэд байна уу, эмэгтэй хүүхэд байна уу үл хамаараад хэн нэгэн хүн биед халдаж байвал би тэрнээс өөрийгөө хамгаалаад “үгүй” гэж хэлэх ёстой. Ингэснээрээ цаашлаад сэтгэл зүйн ямар нэгэн гэмтэл үүсгэхгүй байхад хүргэдэг. Тэгэхээр эрэгтэй ч бай эмэгтэй ч бай эрэгтэй хүүхэд учраас л тэсэх ёстой гэсэн үг биш шүү дээ. 

Ямар нэгэн байдлаар чи надад хүрч болохгүй гэдгээ илэрхийлэх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Энэ нь мэдээж заавал цохих ёстой, зодох ёстой гэсэн үг биш шдээ. Үг хэлээрээ, магадгүй тэгээд ч болохгүй бол багшдаа хэлэх, эцэг эхдээ хэлэх гээд дараа дараагийнхаа өөрийнхөө хамгаалах аргуудыг авах хэрэгтэй.

-Хосын харилцаанд эрэгтэй хүнийг хорих, дарах үйлдлүүд байдаг. Энэ талаар таны бодол?

-Ер нь бол эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хэдийгээр гэр болсон ч гэсэн хувь хүн шүү дээ. Тэгэхээр өөрөө өөртөө ямар нэг байдлаар цаг гаргах, өөрийнхөө дуртай зүйлийг хийх, тэрэнд нь ямар нэгэн хянаж цагдуулсан юм уу, дарамтгүйгээр гараад найз нөхөдтэйгээ хамт байх хэрэгтэй ш дээ. Ялангуяа эрэгтэй хүмүүсийн бас нэг онцлог байдаг юм. Эрэгтэй хүмүүс биеийн хүчний, спорт, фитнесс, сагс тоглох ч гэдэг юм уу дуртай зүйлээрээ стрессээ тайлдаг. Эмэгтэй хүмүүс бол хоорондоо илүү яриад стрессээ тайлдаг гэж хэлж болно.

Эрэгтэй хүмүүс болохоор яалт ч үгүй биеийн хүчний ажил хийж байж стрессээ тайлдаг онцлогтой. Миний хувьд чөлөөт цагаараа ажлаа тарчихаад тогтмол найзуудтайгаа хамт фитнессд явж байгаа хүмүүсийг харахаар сайхан санагддаг. Ганцаараа гэхээс илүүтэйгээр эрэгтэй хүмүүс чинь бас хамтдаа өөрсдийнхөө дуртай зүйлийг хийх үедээ стрессээ тайлдаг.

-Эрчүүдийн сэтгэлзүйн талаар танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Хоёр төрлийн хүмүүс байдаг. Нэг нь маш их дотроо боддог, шаналдаг. Тэр хүний хувьд бол бодит амьдрал дээрх хүмүүс тэр хүнд яаж хандаж байгаа вэ, гэдэг дээр биш илүү "Энэ хүн намайг ингээд бодож байгаа болов уу" гээд дотроо бодсон бодолдоо итгээд тэрэндээ шаналдаг төрлийн хүмүүс байдаг. Тэр төрлийн хүмүүсийн хувьд бид нар яадаг вэ гэхээр аль болох өөрийнхөө дотоод ертөнцөөс гараад илүү бодит амьдрал дээр амьдрахад нь тусалдаг.

Гэтэл хоёр дахь төрлийн хүмүүс нь ямар хүмүүс байдаг вэ, гэхээр ерөөсөө бодохгүйгээр үг үйлдэл хийдэг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд бид нар илүү бодоод, бодлогогүй үг үйлдэл хийхийг нь багасгах чиглэл рүү ажилладаг гэсэн үг л дээ. Тэгэхэр магадгүй эрэгтэй хүмүүсийн хувьд дотроо юмаа бодоод санаад л яваад байх юм бол тэрэндээ байнгын шаналаад , зовоод л байна гэсэн үг. Тэгэхээр хүн чинь өөрөө өвдөлтөөс зайлсхийх өгөгдөлтэй байхгүй юу. Байнгын сэтгэл нь өвдөөд л, зовоод л байнга шаналаад байхыг хүсэхгүй учраас тэрийгээ сэтгэлийн өвдөлтөөс зайлсхийхийн тулд өөрт нь таашаал өгч байгаа ямар нэгэн зүйлийг хийж эхэлдэг.

Энэ маань удаан хугацаандаа хэрээс хэтрээх ирэхээрээ донтолт болох боломжтой байдаг. Тэгэхээр магадгүй архи уух ч гэдэг юм уу, тамхи татах эсвэл мөрийтэй тоглоомонд орох ч гэдэг юм уу энэ зүйл нь сэтгэл нь ямар нэг байдлаар таатай таашаал өгч байгаа тэр зүйлийгээ удаан хугацаанд хийгээд ирэхээрээ тэрнээсээ хамааралтай болоод гарч чадахгүй байх, энэ маань бусад үйл ажиллагаа буюу ажил хөдөлмөр хэвийн эрхэлхэд, гэр бүлийн харилцаа ч гэдэг юм уу өдөр тутмынх нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг.

Тийм учраас үргэлж дотроо бодоод, шаналаад нөгөө юм аа гаргаж чадахгүй байгаад байх юм бол энэ маань улам дотроо хүчтэй болдог гэсэн үг. Сэтгэл хөдлөл маань өөрөө дарах, тэрийгээ үгүйсгэх тусам дотроо улам илүү хүчтэй болгоод тухайн хүнийг дотроос нь идэж эхэлдэг гэсэн үг байхгүй юу. Тийм учраас өөрийнхөө аль болох дотроо шаналж байгаа, бодож байгаа зүйлийг  ойр дотныхоо хүмүүст илэрхийлж гаргах нь тайвшрахад тусалдаг. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн эрэгтэй хүмүүс маань стрессээ дор бүр нь өөрсдөө тайлаад явж хуримтлуулахгүй л байгаад байх юм бол дор бүр нь тайлаад илүү эерэг замаар тайлж сурах юм бол сэтгэл нь тайван байхад сурна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
10 сар 19, 2024 11:47

Ymar archaagui erchuud ni ochdog baina aa Setgel zuigee amidralaa bus#aar zaalgahguigeer amidarchij chadahgui archaagui emiin sugnuud be

Зочин
Зочин
11 сар 11, 2024 11:46
Reply to  zochin

erguu ork ve

Зочин
Зочин
10 сар 19, 2024 14:19
Reply to  zochin

Харин ч эсрэгээрээ нөхцөл байдлаа ойлгоод мэргэжлийн хүний зөвлөгөө авахаар шийднэ гэдэг зоригтойн шинж, бас ухаантайн шинж

Зочин
Зочин
10 сар 19, 2024 12:29
Reply to  zochin

Очих нь зөв. Үхсэнээс дээр. Гол нь Монголд сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нар хүний хувийн мэдээлэл дээд зэргийн хамга�##�ж чаддаг гэхэд эргэлздэг тул очиход зохимжгүй. Зайлшгүй хэн нэгнээс тусламж авч буй бол ид шид байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Аажмаар асуудлаас гарна гэхээс. хэн нэгэн сэтгэл зүйч, донгийн эм, эмч, эсвэл хуучны аргаар шашны архинаас гаргадаг ид шидтэн. эсвэл архины на�##�т бүгдэд энэ намайг гаргана гэж бодвол тус болохгүй. Яагаад гэвэл тэр хүн хариуцлагаа бусад хүнд даатгаад өөрөө болохоор уугаад явдаг. Уух эсэхийг өөрөө л шийднэ. Бусад янз бүрийн зүйлс хүсвэл дэмжлэг болж болох болохоос ид шидээр тархийг чинь удирдахгүй. Тиймээс өөрөө өөрийгөө өөрчилнө гэж бодоогүй л бол бу�####�ас дэмжлэг авах хэрэггүй. Бу�####�ас дэмжлэг авчихаад дараа нь өөрөө уучихаад энэ худ�##� юм билээ гэх өрөвдмөөр.

Зочин
Зочин
10 сар 19, 2024 12:24

Эрчүүд маш сул дорой. энэ нь юугаар харагддаг вэ гэвэл жоохон ялихгүй асууд�##� болонгуут архи уудаг ! Дээд зэргийн сул доройн шинж. Архи ууж бусад хүмүүсийг хохироож айлгаж байна гэж бодож байгаа байх. Тэр чинь бусад хүний нүдэнд дээд зэргийн сул дорой гэдгээ харуулж буй хэлбэр. Бодсоноос хамаагүй сул дорой. Ном уншдаггүй бологоор үгээр өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Илэрхийлбэл ганцхан өөрийнх нь зөв гэж боддог. Бусад хүмүүстэй сан�##� зөрж болно гэдгийг ойлгохгүй.ха ха.

Зочин
Зочин
10 сар 19, 2024 12:37

Санхүүгийн тухайд эрчүүд өөрөө удирдах бүрэн боломжтой. тэр хүний мөнгө тул өөрөө удирдана гээд банкнаасаа гаргаж өгөхгүй байхад эсвэл картаа өгөхгүй байхад болно. Гэхдээ үр дүн нь бараг гэр бүлээсээ са лах байх байх. Энэ зөвхөн Монголд шүү. Миний таамаг зөв бол ихэнх эмэгтэй с�##�ахыг илүүд үзнэ. Ялангуяа архины донтой хүмүүс нэг шил архиар хамаг з�##�иланд өртдөг, з�##�ьтай хүмүүст ашиглуулдаг, байнга гэмт хэрэгт өртөх магадл�##� нь өндөр. Дээрээс нь санхүүгээ татв�##� хэн ч тэрэнтэй зуур�##�дахгүй байх. Архинаас гараад эрүүл ухаантай хоорондоо ярилцаад хэн санхүүгээ сайн барьж чаддаг нь санхүүгээ барх хэрэгтэй. Үрэлгэн хүний гарт ерөөсөө санхүүгээ бариулж болохгүй. Манайхан ядуу та я�##�т ч үгүй 2 т�##�ын орлогоо нийлүүлэх шаардлагатай болдог. Баячууд бол тус тусын хөрөнгөө захираад дундаасаа зөвхөн амьжиргааны төлбөрөө 2 т�##�аасаа цуглуулдаг.

zochin
zochin
10 сар 19, 2024 12:50

yaasan hetsuuu yriagaa buulgadiinbe yagaad baihguyu bga sh dee gedeg ugnuudiig bur yg yrianii hellegeer n bichgiin hel ruu buulgachihaad bh yma setguulch hun bnadaaa ug n arai ymaa

Зочин
Зочин
10 сар 19, 2024 15:58

Энэ чинь харин овоо л эрэгтэй хүмүүсийг ойлгосон. ухаантай юм ярьсан байна.

Gomdoltoi.
Gomdoltoi.
10 сар 19, 2024 20:17

estoi teneg setgel zuich yamarch yarih chadwargui hairan mongo tsag hugatsaa. Mergejiliin zowolgoo awah gej ochij bgaa shdee ternees oor hentei ch asuudlaa yarij bolno tghr yamarch dugnelt hariult baihgui.

Зочин
Зочин
10 сар 20, 2024 06:02

Зөв.эрчүүд мөнгөтэй явах ёстой

Зочин
Зочин
10 сар 20, 2024 09:43

Эрчүүд эмэгтэйчүүдээсээ дор ш�##�ьчигнуур болсон хов базна хэрүүл хийнэ сагсуурна

ИРГЭН
ИРГЭН
10 сар 20, 2024 11:44
Reply to  Зочин

Чам шиг төрөлхийн мулгууу шуламсууд юу ч ойлгох чадваргүй сэтгэл нь хоосон байдаг юм. Хэзээ ч гээгээрэхгүй.

Зочин
Зочин
10 сар 20, 2024 10:52

Хайр, хайр дур(л�##�), дур(л�##�), хайр сэтгэл гэдэг үгнүүдийн утга учирыг з�##�уугаасаа ойлгодог болмоор харагддагийн. Үүнийг насны онцлогоор нь, нууж, ха�##�гүй биологи, физиологи, сэтгэл зүйн т�##�аас нь холбож тайлбарламаар юм шиг байгаа юм. Жишээ нь, хүн 12,13 наснаас бэлгийн бойжилт нь дуусч харилцаанд орох биологийн хэрэгцээ бий болж эхлэдэг. Энэ нь (тархинаас) хүнд сперм хуримтлуулж эхлэнэ гэсэн үг. Насанд хүртэл нэлээн хэдэн жил хуримтлагдсан энэ биологийн хэрэгцээ хүчтэй дурыг бий болгодог. Тархинд тийм хэрэгцээ асар ихээр хуримтлагдана. Дур, дурл�##� нь ердөө л тархинд явагддаг химийн процесс. Үүнийг амьд амьтан болгонд байдаг амьтны хэрэгцээ гэж хэлж болно. Эсрэг хүйсийн хүмүүс бол тэр хэрэгцээгээ хангах л объект нь. Энэ үед хүн биологийн дур хүслийг хайртай хольж хутгаж буруу ойлгодог. Өөрөөр хэлбэл, хайрыг бэлгийн харилцаа гээд маш буруу ойлгочихсон хосууд, гэр бүлүүд бий болно. Ийм байдлаар бий болсон гэр бүлүүд удахгүй с�##�даг. Харин хайр бол өөр зүйл. Энэ бол хүний биологийн хэрэгцээнээс ту�####�а, эхнэр, нөхрийн сэтгэл зүй, сэтгэл, ухаантай холбоотой, гэр бүл оршин тогтнох үндэс суурь нь. Нөгөө т�##�аас гэр бүл гэдэг ч өнөөдөр дураа хүрэхээр суугаад, маргааш нь дур дуусахаар, ямарваа асууд�##� гарангуут с�##�ж байдаг тоглоомын зүйл биш, асар өндөр хариуцлага гэх мэтээр.

Irgen
Irgen
10 сар 20, 2024 14:43

Mgl ershud musain shulmasnudas bolj ugui sul doroi bolj bga shde zaahan gutarad arhi uuhaar sh yum u eswel emegteishud ni eldew deedeer hellj bgd zohiulchihara tsagdaa duudaad huchiriilel ged barij horiod bhar mgl erchud amdrah huselgui bolood bga shv dee tamine

Сайхан бүсгүй шүү амжилт хүсье
Сайхан бүсгүй шүү амжилт хүсье
10 сар 21, 2024 09:49

Гаднаасаа ч дотроосоо гэрэлтэм сайхан бүсгүй шүү.Ямар азтай аавын хүү авч суусан болоо?

Холбоотой мэдээ

Back to top button