Гадаад мэдээДЭЛХИЙ

Испанид олон мянган хүн хэт их жуулчлалыг эсэргүүцэн жагсжээ

Испанийн Канарын арлууд бол аялал жуулчлал өндөр хөгжсөн, хүмүүс их зочилдог газар. Тэгвэл ням гарагт /2024.10.20/ олон мянган хүн аялал жуулчлал хэт их нэмэгдсэний улмаас орон нутгийн хүмүүс орон сууц худалдаж авахад хүндрэлтэй болсон гэж эсэргүүцлийн жагсаал хийжээ. “Канарын арлууд хязгаартай” гэх уриа лоозон барьсан хүмүүс Гран Канариа, Ла Палма, Фуэртевентура, Ланзароте, Эль Иерро зэрэг хотуудад жагссан байна.

Тенерифиегийн Плая де лас Америкаст жуулчид наран шарлагын газарт байхад эсэргүүцэгчид ирж “Энэ эрэг биднийх” хэмээжээ. Гран Канариад жагссан 32 настай Сара Лопез “Reuters” агентлагт “Аялал жуулчлалын салбарт өөрчлөлт хэрэгтэй. Өөрчлөлт хийснээр энд баялаг үлдээж энэхүү үзэсгэлэнтэй газрыг үнэлнэ” гэсэн юм.

Жил бүр олон сая жуулчин ирэх нь ус гэх мэт хязгаарлагдмал байгалийн нөөцийг шавхаж, байгаль орчныг сүйтгэдэг гэж идэвхтнүүд үзэж байгаа юм. Испанийн засгийн газар мэдэгдэл хийхдээ хэт их жуулчлалын эсрэг жагсаалд есөн мянга гаруй хүн оролцжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат
10 сар 21, 2024 10:12

Манай Монгол улс жилд нэг сая жуулчин хүлээн авах хэрэгтэй юм уу?!...ккк

Иргэн
Иргэн
10 сар 21, 2024 12:35

Испаничуудын жагссан нь зөв. Хүн ихсэх тусам байг�##�ь орчин сүйдэж, хог новш нь дийлдэхээ больж, усны хомсдол үүснэ. Манайх ч гэсэн гадаадынхныг хэт их урин дуудах хэрэггүй санагдана. Эх орныхоо байг�##�ийг онгон цэвэр байгаагаар нь хамга�##�ах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button