Байгаль орчин
"Эгэл сойр" манай оронд нутаглаж буйг анх удаа баримтжууллаа

Манай оронд нутагладаг эсэх нь тодорхой бус, баримт хомс нэлээд олон зүйл шувуу байдаг байна. Үүнийг нэг нь эгэл сойр.
Үүнээс зөвхөн нургийн сойр нь монголд нутагладаг. Нургийн сойр нь Хэнтий, Хангайн нурууны уулс болон хоёр хөршийн хил залгаа нутгаар амьдардаг ойн том шувуу. Харин Эгэл сойр нь 100 см урт, 6.7 кг жинтэй томхон шувуу бөгөөд евроазид амьдардаг.
Тэгвэл Эгэл сойр (Western Capercaillie)-г манай оронд нутаглаж буйг МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар шавь нарын хамтаар баримтжуулж, гэрэл зурагт буулгажээ. Энэ нь манай орны хувьд анх удаагийн тохиолдол болж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байнга хэрэглэгч сэтгэл ханамж 100%