Туршилтаар пробиотик бактерийн вакцин хорт хавдрын эсрэг сайн үр дүн үзүүллээ
АНУ дахь Колумбиа их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулж пробиотик бактери бүхий вакцин хорт хавдрын эсрэг сайн үр дүн үзүүлсэн байна. Тэдний явуулсан эрдэм шинжилгээний ажил өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.10.16/ “Nature” сэтгүүлд нийтлэгджээ. Эрдэмтэд хорт хавдрын эсийг устгахад дархлааны эсийг сургадаг пробиотик бактерийг инженерчилсэн нь тэгж үр дүн үзүүлсэн юм.
Тодруулбал хүндэрсэн бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар болон арьсны хорт хавдартай хулгануудын загварт эрдэмтэд тэрхүү инженерчилсэн бактерийг хэрэглэжээ. Тэрхүү бактер нь хулгануудын дархлааны системийг идэвхжүүлж, анхдагч болон үсэрхийлсэн хавдрын өсөлтийг зогсоосон байна. Мөн олон тохиолдолд хавдрын эсүүдийг устгажээ. Тэдгээр бактериуд эрүүл эсүүдэд ямар нэгэн хор хөнөөл хүргээгүй аж.
Колумбиа их сургууль дахь докторын зэрэгтэй оюутан Эндрью Реденти “Энэ вакцины чухал давуу тал бол хавдрын эсрэг үр дүнтэй дархлааны хариу урвалыг бий болгохын тулд дархлааны бүх хэсгийг идэвхжүүлдэг нь юм. Ийм үйлчлэлтэй тул хүндэрсэн хавдрын эсрэг сайн үр дүн үзүүлсэн байх” хэмээжээ. Сонирхолтой нь эдгээр бактерийн вакцинуудыг өвчтөнд нь зориулж инженерчилж болох юм. Ингэснээр дархлааны систем анхдагч хавдар руу довтолж, үсэрхийлэх болон дахин үүсэхээс сэргийлэх боломжтой.
Эх сурвалж: Science Daily
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар гоё мэдээ вэ, ойрд дандаа ардын намынханий хулгай луйвраас өөр мэдээ ер байхгүй байсийм. Хорт хавдрын эсрэг бактерийн вакцин манайд бушуухан орж ирээсэй?