Гадаад мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга гал зогсоох хэлэлцээг сэргээхээр Ойрх дорнодыг зорилоо

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Газын зурваст гал зогсоох хэлэлцээг сэргээхээр Ойр дорнодыг даваа гарагт /2024.10.21/ зорьсон байна. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын долоонд Газын зурвасын дайн эхэлснээс хойш Блинкен хэд хэдэн удаа Ойрх дорнодод айлчилж, гал зогсоох тохиролцоонд хүргэхээр ажилласан. Тэрбээр дайн дэгдсэнээс хойших 11 дэх айлчлалаа хийхээр явлаа.

Түүний айлчлал Израилын арми Газын зурвас болон Ливанд довтолгоогоо эрчимжүүлж буй үетэй давхцаж байгаа юм. Даваа гарагт Израилын зэвсэгт хүчин Бейрутийн өмнөд бүс дэх хэд хэдэн байршилд агаарын цохилт өгчээ. Ливаны эрүүл мэндийн яам цохилтын талаар мэдэгдэл хийхдээ дөрвөн хүн амь үрэгдэж, 24 хүн бэртсэн гэсэн юм. Израилын арми өгсөн цохилтынхоо талаар мэдэгдэхдээ Хезболлагийн террорист байгууламжийг онилсон, тус бүлэг энгийн иргэд дунд террорист эд зүйлсээ хадгалдаг хэмээжээ.

Өнгөрсөн долоо хоногт Израил цэргүүд Хамас бүлгийн удирдагч Яхья Синварыг хөнөөсөн. Энэ нь Израилын хувьд томоохон ялалт болсон ч Хамас бүлэг бүрэн сөнөж, аюул заналхийлэхгүй болох хүртэл дайныг үргэлжлүүлнэ гэж эрх баригчид мэдэгдсэн юм. Блинкен энэхүү айлчлалаараа Израил болон ойролцоох Арабын орнуудтай Газын зурвасын дайныг дуусгахын ач холбогдол, Израил Хезболлагийн хооронд дипломат шийдэлд хүрэх талаар ярилцана.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button