Хойд Солонгос ОХУ-д туслахаар Украин руу цэргээ илгээгээгүй гэж мэдэгдлээ
Даваа гарагт /2024.10.21/ Хойд Солонгос мэдэгдэл хийхдээ ОХУ-д туслахаар Украин руу цэргээ илгээсэн гэх мэдээг үндэслэлгүй цуу яриа хэмээн үгүйсгэжээ. Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлэл хийхдээ Хойд Солонгос ОХУ руу 12 мянган цэрэг илгээхээр шийдсэн, тэднээс 1,500 цэргийг илгээж Владивостокт сургаж байгаа гэсэн.
Тэгвэл өчигдөр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Зэвсэг хураах, олон улсын аюулгүй байдлын асуудлаарх нэгдүгээр хорооны хуралдаанаар Хойд Солонгосын төлөөлөгч мэдэгдэл хийжээ. НҮБ-д Хойд Солонгосоос суудаг төлөөлөгч “ОХУ-тай цэргийн хамтын ажиллагаа явуулж байгаа гэх мэдээллийн тухайд БНАСАУ-ын нэр хүндийг гутааж, хоёр улсын хоорондын хууль ёсны, найрсаг хамтын ажиллагааг сэвтүүлэх зорилготой ийм үндэслэлгүй цуурхалд төлөөлөгч тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна” хэмээсэн юм.
Хойд Солонгос ийнхүү байр сууриа илэрхийлсэн бол Кремль Хойд Солонгос цэргүүдийн талаар мэдэгдэл хийгээгүй байна. Харин Өмнөд Солонгосын тагнуулын албанаас гаргасан мэдээллийг АНУ болон тэдний холбоотнууд бататган мэдэгдэл хийгээгүйг шүүмжилсэн юм. Вашингтон хэрвээ Хойд Солонгос цэрэг илгээсэн нь үнэн бол санаа зовох асуудал хэмээсэн байгаа.
Эх сурвалж: Korea Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Путин, тарган залуу хоёрын амнаас үнэн үг гарахгүй ээ. Худалч хүний нээрэн олон гэдэг үг юутай үнэн
Үнэн худлыг чам шиг муу үхэр тогтоох юмуу? АНУ нь баталж чадахгүй байхад ккк
Коммунистууд хэзээ ч үнэн үг хэлдэггүй . Путин, Ким хоёр үргэлж худал залж, эрх чөлөөг хүссэн хүн болгоныг алдаг алуурчид. Энэ хоёрт итгэж огт болохгүй!
Чи итгэсэн итгээгүй гээд яах юм муу алиа минь
Нөгөө дэлхийд 2 ордог аймаар хүчирхэг Оросын арми 29 ордог Украины армийг барахгүй аргаа бараад Хойд Солонгос Иранаас зэр зэвсэг гуйж Хятадаас хүртэл хулгайгаар зэвсэг нийлүүлээд ч бардаггүй ээ Украин эх орноо хамгаалж байгаа жижигхэн армитай улс. Украин 2900 цөмийн зэвсгээ Америк Англи Оросын ятгалга баталгаанд итгээд цөмийн пуужин алсын зайн бөмбөгдөгч онгоцоо устгаж хагасыг нь Оросод өгч олон улсын гэрээнд итгэсэнийхээ горийг хүртэж байлдаж байна. Англи Америк Украинд баталгаа өгсөн үүргээ биелүүлж зэр зэвсгээр туслаж байна гэхдээ хамгийн сүүлийн үеийн зэвсэг хангалттай өгөөгүй шүү дээ Украин голдуу өөрсдийнхөө зэвсгээр Оросуудыг өөрийнх нь нутагт цохилт өгч Оросын армийг туйлдуулж баатарлагаар эх орноо хамгаалж байна даа. Оросын арми ямарч чадваргүй арми гэдгээ нотоллоо. Хойд Солонгосын өлсгөлөн парадны арми байлдаж чадахгүй ээ шившиг болно тэд дайнд оролцож байгаагүй туршлага байхгүй арми
Үнэн шүү. Парадны арми.өлсгөлөн цэргээ байлдуулж хооллох санаатай байх шиг.
ХА ХА ХА МӨН Ч ГОЁ ЧААХ ЮМАА ХОЙДУУЛ ОРОСОД ЦЭРЭГ ӨГӨӨЛ ТЭД НАР НЬ УКРИАНЧУУДЫГ АЛААЛ ХӨӨШ МЭДЭЭЛЛЭЭ НЯГТАЛЖ БАЙГААЧЭЭ ГАГНУУР АВАХ ГАЗРААРАА ХАНЗАРДАА ЭНЭ САЙТ Ч ГЭСЭН НЯГТЛААГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ХУСААД Л ТЭРНИЙХЭЭ ОРОНД ӨВӨЛ АЙСУЙ АЙЛ АЙМАГ ХЭСЧ АЙЛЫН АНИА НАРЫГ БАВАХАА ЗОГСООЖ ӨВС ТООСОО ТАТААЧЭЭ ХҮНДХЭН ӨВӨЛ АЙСУЙ ГЭЖ АНХААРУУЛГА ЗӨВЛӨМЖ БИЧЭЭЧ.
Коммунистуудын амнаас нэгч үнэн үг гардаггүй, дан даа куда лаа чаадаг байгаа чүү !
Пампрастаа юунд нь айгаад үгүйсгээд байгаа юм бэ? Тиймээ 12000 цэрэг илгээсэн одоо удахгүй 60000-ыг илгээнэ энэ тэр гээд наад өмнөт солонгос болон барууны бааснуудын үнхэлцгийг хагалж алаач.
Ilgeegech teged
Харин Хойд Солонгос үргэлж өөрийн эх орноо хамгаална гэж ярьдаг болохоор илгээсэн гэхээр би лав гайхсан.
Шоронгийн хүмүүсээ өгсөн юм чинь аргагүй ш дээ...Тэд хүний тооноос аль хэдийнээ хассан байгаа....
Баримтгүй сэвээд сурсан байх шүү дайнаа яаж өргөсгөх вэ гээд л худлаа сэвж дэ