Гадаад мэдээ

Вьетнам сүүлийн хоёр жилд дөрөв дэх ерөнхийлөгчөө томиллоо

Даваа гарагт /2024.10.21/ Вьетнам улс зэвсэгт хүчний генерал Луонг Куонгийг шинэ ерөнхийлөгчөөр томилсон байна. Ингэснээр тэр сүүлийн 18 сарын хугацаанд Вьетнамын ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаа томилогдсон хүн болж байгаа юм. Түүний өмнө ерөнхийлөгчөөр ажиллаж байсан То Лам наймдугаар сард Вьетнамын төрийн эрхийг баригч Коммунист намын ерөнхий нарийн бичгээр томилогдсон байна. Ийм учир Кон тус улсын шинэ ерөнхийлөгч болжээ.

Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга бол Вьетнам дахь төрийн хамгийн өндөр албан тушаал. Харин ерөнхийлөгчийн албан тушаал бол ихэвчлэн бэлгэ тэмдгийн шинж чанартай, гадаадын төрийн өндөр албан тушаалтнуудыг хүлээн авч уулздаг байна. Куон тангараг өргөхдөө тусгаар тогтнол, энх тайвныг эрэлхийлсэн гадаад бодлогыг явуулна гэсэн юм.

Тэрбээр зэвсэгт хүчинд 40 гаруй жил алба хааж, 2021 оноос хойш улс төрийн товчооны гишүүн байжээ. Куоны томилолт Вьетнамын улс төрд үймээн үүсээд байсан үед тохиосон. Эрх баригч Коммунист намын даргаар 2011 оноос хойш ажиллаж, тус улсыг удирдсан Нгуен Фу Тронг таалал өгссөн юм. Тронг төрийн эрхийг барьж байхдаа авлигын эсрэг томоохон аянг эхлүүлж ажиллаж байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button