Судалгаа: Үлэг гүрвэлүүдийг мөхөөснөөс 50-200 дахин том солир 3.2 тэрбум жилийн өмнө дэлхийд унасан
Дөрвөн ширхэг Эверест уулыг нийлүүлсэнтэй тэнцэх том солир 3 тэрбум гаруй жилийн өмнө дэлхий дээр унасан нь амьд организмуудын хөгжилд дэмжлэг үзүүлсэн байж магадгүй гэдгийг шинэ судалгаа харуулжээ. Дэлхий дээр томоохон солир унахад үүссэн сүйрлийг ихэнхдээ өргөн цар хүрээтэй мөхөлтэй холбодог. 66 сая гаруй жилийн өмнө 10 км орчим хэмжээтэй солир Мексикийн Юкатан хойгт унасны улмаас үлэг гүрвэлүүд мөхсөн гэж үздэг билээ.
Гэхдээ S2 нэртэй солир 3.2 тэрбум жилийн өмнө унахад дэлхий харьцангуй залуу, өөр бүтэцтэй гараг байсан. Харвардын их сургуулийн гарагийн шинжлэх ухааны танхимын туслах профессор Наджа Драбон хэлэхдээ S2 нь үлэг гүрвэлүүдийг мөхөхөд хүргэсэн солироос 50-200 дахин том хэмжээтэй байсан гэжээ. Тэрбээр тус солир дэлхийг мөргөсний үр дагаврыг судалсан эрдэм шинжилгээний ажлыг ахалж явуулсан байна. Тэрхүү судалгаа даваа гарагт /2024.10.21/ “PNAS” сэтгүүлд нийтлэгджээ.
Драбон имэйл бичихдээ “Тухайн үед одоогийнх шиг нарийн бүтэцтэй организм үүсээгүй байсан. Зөвхөн нэг эст бактери, археа л байсан юм. Далайд амьд организм байсан ч шим тэжээлийн дутагдлаас болж өнөөдрийнх шиг их организм байгаагүй” гэсэн байна. S2 солир унасны дараа дэлхий даяар эмч замбараагүй байдал үүссэн ч мөргөлтийн улмаас бактери амьдарч хуваагдахад хэрэгтэй бодисуудыг гаргаж өгсөн байж магадгүй аж.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
битгий худлаа үлгэр зохиогоод бай. Ийм юманд нэлээд тэнэг хүмүүс л итгэх байхдаа.
3,2 тэрбум жилийн тэртээ дэлхий үүсэн бий болж байсан үеийг Дэлхий з�##�уу байсан г.м. ядуу тайлбар бичжээ.Инээдтэй юм, Монгол хэлээ сайн сурч байж нийтлэл бичиж бай. Хөлдүү толгойт гуай.
hutsaa
3,2 тэрбум жилийн өмнөхийг энэ эрдэмтдээс өөр хэн ч мэдэх аргагүй ккк
Ихэнх нь уурсангуй бна.тэрийгээ батлаад няца�##�даа Ш.У хаанаар чадахгүй бж худ уур гаргах.
За биднүүсийн харилцах үсэг ном болгонийг мулгуу эрдэмтэн нар зохион өгсөн.одоо мулгуунаадаа хэрэлд. Бичигээр хэрлэлдээ
д.хэнээс сураад одоо хэрүүл хийж байна.