Гадаад мэдээ

Зеленский холбоотнуудаа Хойд Солонгос цэргүүд дайнд оролцож байгаад хариу өгөхийг уриаллаа

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мягмар гарагт /2024.10.22/ холбоотон орнуудаа Хойд Солонгос цэргүүд дайнд оролцож байгаа гэдгийг харуулсан баримтаас нуугдах бус, хариу арга хэмжээ авахыг уриалсан байна. Тэрбээр шөнө бүр хийдэг мэдэгдлийнхээ үеэр 12 мянга орчим Оросын цэргийн хүчинтэй хамт дайнд байлдахаас бэлтгэгдэж байгаа гэх мэдээлэл ирсэн гэжээ.

Зеленский “Энэ бол сорилт. Бид энэ сорилтод хэрхэн хариулахаа мэднэ. Гэхдээ манай холбоотнууд үүнээс нуугдахгүй байх нь чухал” хэмээсэн байна. Украины Тагнуулын газрын дарга АНУ-ын “The War Zone” сонинд хэлэхдээ өнөөдөр /2024.10.23/ Курск мужид Хойд Солонгосын цэргүүд ирнэ гэж бодож буйгаа хэлсэн юм. Тэрбээр “Маргааш Курскийн чиглэлд анхны цэргийн ангиуд ирнэ гэж таамаглаж байгаа. Одоогийн байдлаар хэдэн цэрэг ирэх нь тодорхойгүй” гэж хэлсэн байна.

Их Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хили мягмар гарагт /2024.10.22/ хэлэхдээ Хойд Солонгос олон зуун цэргээ ОХУ-д туслахаар илгээж эхэлсэн байх магадлал өндөр хэмээсэн юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын тамгын газрын өндөр албан тушаалтан мягмар гарагт /2024.10.22/ хэлэхдээ Хойд Солонгос, ОХУ-ын цэргийн ажиллагаа ойртож байгаа тул Сөүл Украин руу зэвсэг илгээх талаар авч үзэж байгаа гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
10 сар 23, 2024 18:37

Дайны хажуугаар дажин гэгчээр хоёр Солонгос ч юув дээ?

Зочин
Зочин
10 сар 23, 2024 23:20
Reply to  хүннү

Хар тамхичин дэлхийн дайнд ури�##�аад хоер Солонгос дайны хөгжүүлж г�##�д тос нэмэхээр ажиллаад .....

Зочин
Зочин
10 сар 23, 2024 19:59

Дэлхийг Америк удирддагаа болиод энэ клоун удирддаг болохнээ

Зочин
Зочин
10 сар 23, 2024 21:50

ukraind holsnii tserguud baildaj l bgaa shuu dee. youn surjin youm.

Зочин
Зочин
10 сар 24, 2024 01:05

Өөрийнх армид барууны олон бий

Зочин
Зочин
10 сар 24, 2024 02:01

нүд нь хонхойж чацга царай гаргачаад энэ нэг юм д�##�драасай

Zochin
Zochin
10 сар 24, 2024 10:00

ugin sanaagaar boldog orosiin turemgiilegchid ukrainaas tseregee gargachihval dain zogsono

Холбоотой мэдээ

Back to top button