УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ажлын гараагаа эхэлсэн газар нь буюу "Тэрэлж" зочид буудалд хамгийн их хамаатай сайд

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн "Тэрэлж" зочид буудалд төрийн хурал, цуглаан, уулзалт зохион байгуулагддаг болсон тухай шүүмжлэл гараад байна.

Тодруулбал, хамгийн сүүлд гэхэд л ирэх 2025 оны төсвийн танилцуулга, хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүд, сайд нарын хийсэн. Улмаар 2024.10.17-нд улсын төсвийн 50 сая төгрөг шилжүүлсэн мэдээлэл шилэн дансаар баталгаажиж буй.

5403715 регистрийн дугаартай "Тэрэлжсүйх" ХХК нь 2010.09.02-нд үүсгэн байгуулагджээ. Тус компанийг Ч.Номин сайд эзэмшиж байгаад 2016.03.04-нд бүртгэлээс нэрээ хасуулжээ. Улмаар 2021.02.09-нд Чинбатын Батхүү эзэмшсэн байна.

Судалж үзвэл, тус компани 2016.02.19 -нд Налайх дүүргийн зургаадугаар хороонд 39,968м2, 20,365м2 хэмжээтэй хоёр газрын аялал, жуулчлалын баазын зориулалтаар эзэмших эрхийг дүүргийн засаг даргаас авч байжээ. Мөн 2022.10.25-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар бассейн, гоо засал, зочид буудал, ресторан, саун, фитнес, спиннинг гэсэн тусгай зөвшөөрлүүдийшг 249 он хүртэл авсан байна.

Харин Ч.Номин сайд "Тэрэлж" зочид буудал миний эзэмшилж байхаа больсон" хэмээн ярьсан юм. Гэвч тэрбээр өөрийн хамаарал бүхий таван одтой "Тэрэлж" зочид буудлын Ерөнхий Менежерээр ажлын гараагаа эхэлж байсан намтар өдгөө ч дурайж байна.

"Тэрэлж" зочид буудлын үйлчилгээ нь хоногийн 1,5-3 сая төгрөгийн үнэ өртөгтэй байдаг гэх мэдээлэл бий.

Ч.Номин сайдын хамаарал бүхий зочид буудалд жирийн үед цөөн тооны баячууд очдог байсан бол бол одоо олон улсын болон намын хурлууд шил шилээ даран болдог болжээ. Төрийн ажлыг хувийнхаа амралтын газар явуул

Жишээлбэл, Азийн Улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP) өнгөрсөн наймдугаар сард "Тэрэлж хотел"-д болсон. БНСУ-д төвтэй, Ази тивийн 350 гаруй улс төрийн намыг үзэл баримтлал үл хамааран нэгтгэсэн төрийн бус улс төрийн байгууллага юм. Ч.Номин нь тус байгууллагын Эмэгтэйчүүдийн жигүүрийн тэргүүнээр өнгөрсөн онд сонгогдсон. нэхүү хурлын талаар тэрбээр, "Санаа бүү чилээгээрэй. Энэ хурлыг би хувиасаа санхүүжүүлсэн байгаа шүү" хэмээсэн байдаг.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 24, 2024 12:47

Хамар нь л нэг шог санагдаад байдын, монгол ч гэхэд хайшаа юн, чукча, эвенк, эксимос, тунгус хамгийн нааг уурс хэлвэл хамниган ч гэмээр хачин царайтай эрхэм шүү...

Зочин
Зочин
10 сар 24, 2024 23:08
Reply to  Зочин

Царай муутай эмэгтэй байж тийм их мөнгөөр яах ч юм билээ.

Их мэдэх
Их мэдэх
10 сар 24, 2024 14:23

Чамайг эцэгтэйгээ нийлж ид гэж би л лав татвар төлөөгүй шүү муу ричий минь

Зочин
Зочин
10 сар 24, 2024 14:47

Юунд тэгэж байдаг юм бээ.

Зочин
Зочин
10 сар 24, 2024 15:07

Учиргүй баян тарган гээд байдаг улс ийм л арчаагүй өлөн сэтгэлтэй новшнууд гэж

Зочин
Зочин
10 сар 24, 2024 16:52

Ийм хувийн ашиг сонирхолтой хүн заав�##� сайд байх �##�батай юу үүнээс өөр хүн томилж болохгүй юу нөгөө т�##�аар хардах нэг асууд�##� б.на эцэг Чинбат нь сайд болгохын тулд эрх мэдэлтэнүүдэд хахууль өгсөн байж таарах уу сайн боддоо

Ккккк
Ккккк
10 сар 25, 2024 06:05
Reply to  Зочин

Мэдээж хэрэг. МАН-д асар их мөнгө өгсөн гэж урлагийн томчууд ярьж л байсан шүү дээ. Гол нь соёл урлагийг хөгжүүлэх яг юу хийгээд байгааг та бүхэн мэдэж байна уу

Иргэн
Иргэн
11 сар 4, 2024 17:24

Гацууртын Чинбатын хэрэг юу болсон бэ. Охин нь огцрох ӨРГӨДЛӨӨ өгнө гэж өөрийн ТВ-рээ хийсэн гэсэн үнэн үү

Холбоотой мэдээ

Back to top button