Туркийн нийслэлд террорист халдлага болж таван хүн амь үрэгдэн, 22 хүн бэртлээ
Туркийн нийслэл Анкарад байрладаг төрийн өмчит компани болох “Turkish Aerospace Industries”-ийн байранд террорист халдлага болж таван хүн амь үрэгдэн, 22 хүн бэртсэн байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Али Йерликая мэдэгдэл хийхдээ халдлага үйлдсэн хоёр хүн аль аль нь хөнөөгдсөн, бэртсэн хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа гэсэн юм.
Йерликая мэдэгдэл хийхдээ “Хоёр террористыг ТУСАС-ын Анкара дахь байранд халдлага хийсний дараа хөнөөсөн. Харамсалтай нь халдлагад таван хүн амиа алдаж, 22 хүн шархадсан. Бэртсэн хүмүүсийн гурав нь эмнэлгээс гарсан бол тэдний 19 нь эмчлүүлж байгаа” хэмээжээ. Тэрбээр халдлага үйлдсэн хүмүүсийг Курдистаны ажилчны намын (PKK) гишүүд байх магадлал өндөр гэж нэмж хэлсэн байна.
“PKK” нь Марксист, Ленинист үндэслэлтэй 1970-аад онд байгуулагдсан бүлэг. Тус бүлэг 1984 оны оны сүүлээр Курдын тусгаар улс байгуулах зорилгоор Туркийн засгийн газрын эсрэг зэвсэгт мөргөлдөөн үүсгэсэн юм. Йерликая “Халдлагыг үйлдсэн арга барил нь PKK халдлагыг төлөвлөсөн байж болзошгүйг харуулж байна. Хэрэгтнүүд хэн болохыг тогтоож, бусад нотлох баримтуудыг илрүүлсний дараа бид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Марксист-ленинист үзэлтэй хүн хэзээч х�##�длага үйлдэхгүй тэнэгүүдээ. Ардчилсан үзэлтэй гэх л�##�ын шашинтай тэнэгүүд терорист х�##�длага үйлддэг юм шүү дээ.
Марксист-ленинист үзэлтэн том дайн түрэмгийлэл (Укр-Орос гм) хийхээс жижиг ха лдлага хийхгүй, тээ !
Уучлаарай та хэддүгээр зуунд амьдарч бнаа ?
Х|Х-ХХ зуунд тийм үзэл баримтла л байсаан, одоо тэр чинь ТЭМБЭРЖҮРЖИГ болсон ш дээ, хө !