Нийгэм мэдээ
Хэвтэн эмчлүүлэх үедээ эм тариаг өөрийн зардлаар авсан бол дараах дугаарт хандана
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ эм тариаг өөрийн зардлаар авсан бол ЭМДЕГ-т хандаж, нөхөн олговор авах боломжтой байдаг.
Иргэн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан эмийн хангалт дутуу, сав, баглаа боодолгүй, хаяглалт, тэмдэглэгээг хийлгүй даатгуулагчид олгосон бол энэ нь зөрчилд тооцогдоно. Мөн үнийн хөнгөлөлт үзүүлэхэд баримтлах эмийн үнийн дээд хязгаараас хэтрүүлэн даатгуулагчаас илүү төлбөр авсан, даатгуулагчид хөнгөлөлттэй эм олгохдоо хэрэглэх арга, хадгалах нөхцөл, зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгөөгүй бол иргэн ЭМДЕГ-т утсаар шууд хандах боломжтой аж.
Зөрчлийн талаарх мэдээллийг 1800-1363 болон 70101159, 70101116 дугаарын утсанд мэдэгдэх юм байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даварцан шээснүүд бэ Өөрийн мөнгөөр авсан бол өөрийн мөнгөөр авсанд тооц