Top StoriesГадаад мэдээ

Японы сонгуульд эрх барих нам нь олонхоо алдвал шинэ ерөнхий сайдтай болох магадалтай

Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар аравдугаар сарын нэгэнд ажлаа хүлээн авснаасаа төд удалгүй парламентын сонгууль зарласан. Тус сонгууль энэ ням гарагт /2024.10.27/ явагдана. Тэгвэл санал асуулгууд эрх баригч Либерал Ардчилсан Нам болох Комэйто намын эвсэл Төлөөлөгчдийн танхимын сонгуульд олонхын суудлаа алдах магадлалтай байгааг харуулж байгаа юм. Ийм учир сонгуулийн дараа юу болох талаар мэргэжилтнүүд таамаглах боллоо

Аливаа тус хоёр нам газар байгуулахын тулд гуравдагч намыг эвсэлд оруулах шаардлагатай болох эсэх нь бас яригдаж эхэлжээ. Төлөөлөгчдийн танхимд олонх болохын тулд 465-аас 233 суудал авах шаардлагатай. 10-р сарын 9-нд Ишиба парламентыг тараахад Либерал Ардчилсан Нам (ЛАН) 256, Комэйто 32 буюу нийтдээ 288 суудал эзэмшиж байсан. Гэвч ЛАН-тай холбоотой хууль бус санхүүжилт босгосон дуулиан олон нийтийн дургүйцлийг хүргэсэн тул тус эвслийн олонх байх боломж эрсдэлд ороод байгаа юм.

Энэ долоо хоногийн эхээр “Asahi Shimbun”-ээс явуулсан санал асуулгаар ЛАН болон Комэйто намын нийт суудлын тоо 233-аас бага байж болзошгүй гэсэн дүн гарчээ. Тэгэхээр одоо сонгуулийн үр дүн үнэхээр ийм гарвал хэрхэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Нэг хувилбар нь ЛАН болон Комэйто хоёр бага суудалтай Ардчилсан Ардын Намыг эвсэлдээ урьж, хамтран засгийн газар үүсгэх.

Ардчилсан Ардын Намын дарга Юичиро Тамаки мягмар гарагт /2024.10.22/ сэтгүүлчдэд хэлэхээ ЛАН-ын удирдсан эвсэлд нэгдэх сонирхолгүй байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ тэр хамтран ажиллах бодлогын тал дээр зөвшилцөлд хүрч болохыг үгүйсгээгүй юм. Үүнд цөмийн эрчим хүч зэрэг багтаж буй.

ЛАН болон Комэйто нам олонхын суудлаа авч үлдэж чадсан ч, хоёр чухал босгыг давах шаардлагатай тулгарна. Парламентын дүрмийн дагуу, хамгийн багадаа 261 суудалтай байвал бүрэн тогтвортой олонх болдог. Ингэж тогтвортой олонх болсноор парламентын хороодыг даргалж, хороодод олонхын суудалтай болох боломжтой. Харин хороодод бусад намтай тэнцүү гишүүнтэй байхын тулд 244 суудал хэрэгтэй.

“BS Fuji Prime” телевизийн нэвтрүүлгийн үеэр ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироши Морияма эвсэлд гуравдагч намыг нэмэх боломжтой хэмээсэн байна. Хэрэв бодлогын хувьд санал нийлвэл намууд хамтран ажиллах нь “чухал” гэж тэр хэлжээ. Ардчилсан Ардын намаас өөр эвсэлд нэгдэх боломжтой нь Төлөөлөгчдийн танхимд 43 суудалтай Ниппон Ишшин но Кай юм. Тус нам ЛАН-тай зарим бодлогын зорилтууд, тэр дундаа Үндсэн хуулийг шинэчлэх зорилгод санал нэг байдаг.

Гэвч мягмар гарагт Нихон их Сургуулийн хүндэт профессор Томоаки Иваи Ардчилсан Ардын Нам болон Ниппон Ишшин но Кай намын дотор ЛАН-ын удирдсан эвсэлд нэгдэхийг дотооддоо эсэргүүцэж байгаа гэсэн юм.

Тэрбээр “Ардчилсан Ардын Намын хувьд намын гишүүдийн ихэнх нь, магадгүй Тамаки болон цөөн хэдээс бусдаас бусад нь Үндсэн хуулийн Ардчилсан Намтай буцаж нэгдэхийг хүсэж байгаа” хэмээжээ. Үндсэн хуулийн Ардчилсан нам нь хамгийн том сөрөг хүчин.

Үндсэн хуулийн Ардчилсан Намын удирдагч Ёошихико Нода, хэрэв боломж гарвал Ардчилсан Ардын Намтай эвсэл байгуулахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн. Мөн Японы худалдаачдын холбоо Рэнго Үндсэн хуулийн Ардчилсан Нам болон Ардчилсан Ардын Нам хоёрыг хамтран ажиллахыг дэмжиж байна.

Ниппон Ишшин ЛАН-ын эвсэлд нэгдэх нь Комэйто намтай холбоотой асуудлаас болж бэхршээлтэй тулгарч магадгүй. Комэйто болон Ниппон Ишшин анхны удаагаа тойргийн сонгуулиудад эн тэнцүү өрсөлдөж байгаа тул сонгуулийн дараа хамтран ажиллахад хүндрэл тулгарч болзошгүй юм.

Хэрэв ЛАН-Комэйто эвслийн нийт суудал 233-аас доош унавал, ЛАН-ын удирдлага эсвэл Үндсэн хуулийн Ардчилсан Намын удирдлага дор эвслийн засгийн газар байгуулах өрсөлдөөн намууд дунд өрнөж магадгүй. Ийм тохиолдолд тэд хурдан тохиролцоонд хүрэх шаардлагатай болно. ЛАН-ын эвсэл олонхоо алдвал Япон дахиад шинэ ерөнхий сайдтай болж ч магадгүй.

Эх сурвалж: Japan Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button