Х.Нямбаатар ₮300 тэрбумаар Д.Баясгаланг шагнахдаа бонд босгосон Н.Мандуулд ЗД-ын суудал өгч, “Бодь”-оос орлогч авлаа
Агуулгын товчлол: Төмөр зам, нүүрс, нийслэлийн газрын асуудлаар муудалцдаг Х.Нямбаатар, Д.Баясгалан нар албан тушаал, мөнгө, тендер зэргээр нэвт сүлбэлдэж хамтрагчид болжээ.
Нэгэн үес энэ хоёр нэгнээ үздэггүй байв.
- Х.Нямбаатар УИХ-ын гишүүн байхдаа “Арилжааны банк төмар зам бариад байж болохгүй” гэж чуулган дээр хэлж байв.
- Д.Баясгалангийн нүүрсний дөрвөн оффтейк гэрээ Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхад нь задарч байв.
- 2020 онд Байнгын хорооны хуралдаан дээр “Голомтын Д.Баясгалан шуналаа тат. Өөрийнхөө ажилчдаас УИХ-д нэр дэвшүүлнэ, Тавантолгойн төмөр замын ажлыг тендергүй авна. Одоо хуулийн зөвлөхөө УДШ рүү томилуулах гэж байна” гэж дуугарч байв.
- 2023 онд С.Зориг агсны хөшөөний асуудлаар ч Х.Нямбаатар Д.Баясгаланд хандаж үг дайж байв.
Д.Баясгалантай хэзээ ч гар барихгүй юм шиг загнаж явсан үе Х.Нямбаатарт бий. Нүүр өгөхгүй байсан хүнтэйгээ орон нутгийн сонгуулиар яагаад гэнэт гар барьж, асар ойр сүжрэлцэх болов.
-Х.Нямбаатар, Д.Баясгалан нар 300 тэрбумын бонд, хотын орлогчийн суудлаар гар барилцав-
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор Н.Мандуулыг томилсон. Үнэн хэрэгтээ Хөгжлийн банканд ажилласан туршлагыг нь ашиглаад нийслэлд 500 тэрбум төгрөгийн бонд босгох ажлыг гардан гүйцэтгүүлсэн. Хариуд нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын суудлыг шагнал болгон бэлэглэсэн юм.
Босгосон ₮500 тэрбумын 300-г нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцаар дамжуулан “Голомт”-ын Д.Баясгаланд өгсөн. Түүгээр ч зогсохгүй Н.Мандуулын оронд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Түмэндалайн Даваадалайг “кран”-даж томилсон.
Т.Даваадалай нь Д.Баясгалангийн гарын хүн. “Бодь интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн захирал, “Бодь интернэшнл” ХХК-ийн Судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирлаар тус тус ажиллаж байсан намтартай. Тэр ч бүү хэл Т.Даваадалайн төрсөн дүү Т.Мөнхдалай “Улаанбаатар метро”-ны төслийн менежерээр ажиллаж байгаа аж.
Бүр саяхан “Урт цагаан”-д доороо 198 машины зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах тендерийг Д.Баясгалангийн компани авчхаад байна.
Товчхондоо Хотын дарга Х.Нямбаатар, “Голомт”-ын Д.Баясгаланд асар их найр тавив. Тэд хоорондоо аалзны тор шиг хэрсэн, бат бөх холбоосоор холбогджээ.
-Холбогчоор дамжуулж хотын сонгуулийг Д.Баясгалан санхүүжүүлсэн байж болох логик-
Хамгийн гол нь тэднийг ингэж сайн гагнаж, дундын тоглогч хийж буй хүн хэн бэ. Аль аль нь ёдор ааштай, төдийлөн таарч тохироод байхааргүй хүмүүс. Тэдний дунд маш том холболт хийгдсэн.
Ирэх дөрвөн жил хөдөлгөх томоохон төслүүдэд “Бодь” групп түрж орж ирэх нь нэгэн ойлгомжтой байна. Учир нь, Д.Баясгалан Х.Баттулгатай эвээ олсон шиг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар нартай ч учраа олох лоббигоо сайн хийжээ.
Улс төрийн лоббиг зүгээр хөхрөлдөж суугаад хийчихгүй нь ойлгомжтой. Тэдний дунд явагдсан лоббины цаана чухам юу өрнөсөн нь сонин. Магадгүй сонгуулийн санхүүжилт гэх хардлага. Х.Нямбаатарын удирдаж орсон сонгуулийн мөнгийг Д.Баясгалан гаргасан байх бүрэн боломжтой гэсэн үг.
НИТХ-ын сонгуульд санхүүжилт гаргасан эхний таван компанийн хоёрт нь Д.Баясгалангийн компанийн нэр дуулдав. “Бодь интернэшнл” 25 тэрбумыг, "Бодьпропертийз" ХХК 6.8 тэрбумыг гаргасан гэх шуум улс төрийн хөшигний ард хөвөрч байна.
Нэгнээ үздэггүй, хэдэр ааштай хүмүүс ингэж хамаг зүйлээ хуваалцах нь хэвийн үзэгдэл биш. Ямартай ч тэдний эрх ашиг ямар нэгэн том зүйлээр холбогдсон нь тодорхой. Ирэх жилүүдэд ч Д.Баясгалангийн нөлөө хот ба Засгийн газрын түвшинд өндөр байх нь ээ.
Өмнөх агуулгууд:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүх өөрийн хүнээр дамжуулан ЗГ-аа байгуулах гэж буй зөв юм. Данх,Нянгар хоёр төрийн �##�быг жинхэнэ наймааны хэрэгсэл болгосон. Гэхдээ Жүдэмбээ ерөнхий сайд болбол газар тэнгэр нийлүүлнэ шүү.
Жүдэмбээ гэж хэн вэ?
Арай шүү
Ажил амжуулж бүтээн байгуулж байгаа нөхдийг учиргүй хараар будаад хэрггүй бизээ. Хардах эрх хэнд ч бий. Гэхдээ хий хардаж ажилд нь л саад болно.
ЗА ЗА ИХ Л ОЛОН ТЭРБУМЫН АСУУДАЛ БОЛОЛТОЙ ШҮҮ ЭНЭ ГОЛОМТЫН БАЯСАГЛАН 2 р САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ БОЛОН ӨСӨЖ ӨНДИЙХИЙГ БИД ЗҮГЭЭР Л ХАРЖ БАЙНА.ҮР МОГОЙ ТОМРОХООРОО НЯМБААТАР ДАНХАН ТОЛГОЙТ ХОЁРЫГ БҮХЛЭЭР НЬ ЗАЛГИЖ ХОДООДОНДОО УУСГАХЫГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ ЗАЛГИ ДАЛГИ ЛАЛАРУУДЫГ БЫСДА
Дeлгэрсайхан site
Банкны тухай хуулиудыг цогцоор нь батлах хэрэгтэй.
Хөрөнгө оруул�##�тын банкны хуульгүй хөгжиж байгаа улс орон бараг байхгүй дээ.
Эсвэл цавчааны мөнгө нэг бол хадг�##�амж эзэмшигчдийн мөнгөөр бизнес хийдэг байж болохгүй дээ.
Мөнхийн дайсан, нөхөр байх нь утгагүй, зөрөх юман дээрээ зөрж, нийлэх юман дээрээ нийлэлгүй яахав дээ !
Ха ха баясг�##�ан өлөн нямбаатарын аманд овоо юм чихэж дээ. Нямбаатар ч сайн шантааж
Хэдэн жилийн дараа Нян,Бөясаа нар ш�##�гагданадаа,Монголд шударга ёс ойрын ирээдүйд тогтохгүйндээ, ШүүртшувууШилШорон гээд гуцаад байсан,одоо болио энэ засаг
Амьдр�##� доошлоод л байдаг,ТВ ээр ЕСайд нь сайжраад байгаа гээд байдаг.Хаана байнаа тэр сайжраад байгаа эз
Сонгуулийн тогтолцоог бүрэн өөрчилж мөнгөний сонгуулиа хорихгүй бол энэ улс яг энэ жишгээр л цаашид замнана. Юу ч сайжрахгүй.
МОНГОЛ ХҮН МОНГОЛД АЖЛАА ХИЙЖ ЧАДАЖ БАЙВАЛ ХЭНЧ БАЙСАН ЯАДАГ ЮМ ВЭЭ ОДОО ХУДЛАА ХАРДАХ БИШ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ