Гадаад мэдээ

НҮБ: Дорвитой арга хэмжээ авахгүй бол дэлхий энэ зууны төгсгөлд 3.1 цельс хэмээр дулаарна

НҮБ-аас пүрэв гарагт /2024.10.24/ гаргасан тайлан цаг уурын өөрчлөлттэй тэмцэхээр одоо хэрэгжүүлж буй бодлогууд нь энэ зууны эцэс гэхэд дэлхийг 3.1 цельс градусаар дулаарахад хүргэнэ гэжээ. Жил бүр нийтлэгддэг “Emissions Gap” нэртэй тэрхүү тайланд засгийн газрууд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх илүү дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ зууны эцэст дэлхийн дундаж температур ийнхүү өснө гэж бичсэн байна.

Дэлхийн улс орнууд 2015 онд чуулж Парисын хэлэлцээнд гарын үсэг зурсан юм. Тэрхүү хэлэлцээ дэлхийн дундаж температурыг аж үйлдвэрлэлийн өмнөх үеэс 1.5 градус хэмээс илүү дулааруулахгүй байх зорилготой. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш пүрэв гарагт үг хэлэхдээ “Бид гарагаараа нарийн олс дээр алхаж байна. Нэг бол удирдагчид хүлэмжийн хийн ялгаруулалтаа арилгах үгүй бол бид цаг уурын гамшигт унана” хэмээжээ.

Нийт дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалт 2022-2023 оны хооронд 1.3 хувиар нэмэгдсэн. “Emissions Gap” тайланд бичсэнээр мөн хугацаанд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 57.1 гигатонн (гига = 1000,000,000) хүрсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button