НийгмийнНийгэм мэдээ

БЕГ: Бие даалтын долоо хоногийг уян хатан байдлаар зохион байгуулна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие даалтын долоо хоног 10 дугаар сарын 28-ны даваа гарагаас эхэлнэ. Хичээлийн жилийн I, II улирлын бие даалтын долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагааны зөвлөмжийг Боловсролын Ерөнхий Газар /БЕГ/-аас танилцууллаа.

Энэ долоо хоногт сурагчид бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, соёл, урлаг спортын чөлөөт арга хэмжээ болон танхимын болон танхимын бус хэлбэрээр хэрэгжүүлнэ.

Тухайлбал,

  • 1-5 дугаар анги энэ хугацаанд бие дааж суралцах арга барилд түлхүү тулгуурлана
  • 6-9 дүгээр анги бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бусдын ялгаатай байдлыг хүндэтгэх, хандлага төлөвшүүлэх, багаар хамтран ажиллах чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ
  • 10-12 дугаар анги судалгаа, эрэл хайгуул хийх задлан шинжлэх дүгнэлт гаргах чадварт суралцана.

Манай улс анх удаа бие даалтын долоо хоногийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбоотойгоор эцэг эх, асран хамгаалагч, сургууль хоёрын дунд үл ойлголцол үүсээд байгаа. Тухайлбал, гэр бүл нь хүүхдээ энэ өдрүүдэд амрана гэж ойлгож байгаа бол, сургуулиуд тодорхой өдрүүдэд дугуйлан, сургалт, үзвэрт хамруулахаар төлөвлөжээ.

Энэ талаар БЕГ-аас тодруулахад "Хүүхдүүд амарна. Ингэхдээ дараагийн улирлын хичээлд идэвхжүүлэх, өмнө үзсэн хичээлийг сэргээх, бататгах зорилгоор бага ангийн сурагч өдөрт 20 минут, дунд ангийн сурагч 30 минут, ахлах ангийн сурагч 60 минутаас хэтрэхгүй бие дааж суралцах, давтах ерөнхий чиглэл өгч байгаа. Тухайлбал, хөдөө орон нутгийн дотуур байрны сурагчдыг гэрт нь хариулах бодлого барина.

Үүний зэрэгцээ орон нутгийн онцлог, багш судлагдахуун, сурагчийн ялгаатай байдалд тулгуурлаж сургууль бүр өөр өөрийн хөтөлбөр агуулгыг танилцуулж байна. Жишээ нь, зарим сургууль сурагчдынхаа хүсэл сонирхолд нийцүүлэн урлагийн болон спортын дугуйлан секц хичээллүүлж сурагч хоёр өдөр хамрагдана гэж байна. Гэтэл нөгөө талд эцэг, эхчүүд зөөхөд хүндрэлтэй тул амраана гэх мэтээр үл ойлголцол үүсч байгаа. Тэгэхээр сургууль, эцэг эхчүүд аль болохоор харилцан ойлголцож уян хатан байдлаар зохион байгуулж хэрэгжүүлэх хэрэгтэй" гэв.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 25, 2024 19:41

Юм хиихгүй юм сургахгүй юунд. Ч. сургахгүй цаг �##�дсан цаг нөхцөөсөн болбол зүгээр суулгах л бодлого яваад байх юм �##��####�а боол бэлдээд байна уу

Зочин
Зочин
10 сар 25, 2024 19:43

Үгииг яагаад дараад байна зохих үг нь байхгүй оньсого бичээгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button