Нийгэм мэдээУЛС ТӨР

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монголд төрийн айлчлал хийнэ

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев Монгол Улсад 2024 оны аравдугаар сарын 28-29-нд төрийн айлчлал хийнэ.

Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал аж.

Айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэнэ.

Мөн уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Мөн айлчлалын үеэр хоёр улсын тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.

Монгол улс, Бүгд Найрамдах Казахстан улс нь 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоож байжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button