С.Шаарийбуу: Надаар наадсан хориод жил, хүлээн тэвчихэд хэмжээтэй
Одоогоос 19 жилийн өмнө Малайз улсад монгол охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Улмаар хэргийн үнэн мөнийг олохын төлөө тууштай тэмцэж явсан талийгаачийн аав С.Шаарийбуу эцэст нь зарим гэмт этгээдүүдэд ял сонсгож чадсан.
Гэхдээ аллагыг захиалсан Малайзын өндөр албан тушаалтнууд шийтгэгдээгүй. Мөн хэргийг гардан үйлдсэн цаазын ялтай хоёр цагдаагийн нэг нь Австрали руу оргон гарч, нөгөөх нь Малайзын шоронд хоригдож буй.
Харин саяхан олон улсын хэвлэлд "монгол эмэгтэйг хөнөөсөн Малайз цагдаа цаазын ялаас мултарлаа" гэх нийтлэл гарсан. Мэдээллийг ЭНД дарж харна уу. Түүнчлэн талийгаачийн аав С.Шаарийбуу эл хэрэгт холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдад захидал илгээгээд байгаа. Захидлыг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. Уг захидалд хэргийг зориудаар дарахаар Малайзын өндөр албан тушаалтнуудтай сүлбэлдсэн байж болзошгүй Монгол Улсын төрийн байгууллагын томоохон алба хаагчдын тухай дурдагджээ.
Иймд бид эл асуудлаар болон он удаан жил үргэлжилж буй шийдвэрлэгдээгүй Монгол эмэгтэйн аллагын хэргийн явцын талаар Гавьяат багш С.Шаарийбуутай ярилцлаа.
-Зул, зураг хоёроо харж суугаад үлдэх юм гэж үү-
-Охины тань амийг авч одсон аймшигт хэрэг гарснаас хойш 19 жил болж. Энэ хугацаанд та тасралтгүй зүтгэлээ. Гэтэл хэргийг захиалсан өндөр албан тушаалтууд нь сул явж байна. Бараг 20 жилийн зүтгэлд хэтэрхий чамлам үр дүн юм?
-Үр хүүхдийнхээ төлөө үлдээлгүй үүрэх ачаа гэж байдаг юм байна. Би Малайзын эрх мэдэлтнүүдэд хүчин мөхөстөж, Монголын төрөөс хүсэмжилж шударга шүүх, хүний эрхийг эрэн хайж, хэлж, бичиж, уулзаж, хэрэн тэнэсээр 20-иод жил явлаа. Олигтой үр дүнд одоогоор хүрээгүй л байна. Хэмжээлшгүй эрх мэдэлтнүүд, хязгааргүй хөрөнгө чинээ, хэлэлцэж хуйвалдсан луйварчид хэргээс мултрах арга саам эрсэн хүн дүрстэй сүгүүдтэй олон таарлаа. Миний бодлыг сонссон болж, хурдхан салж, шилийг минь хараад мартдаг сайд дарга нар гайхамшигтай. Горьдлого тээж хүргүүлсэн захидлын хоног нь дөхөхөөр өчүүхэн үйлдэл хийлгүй үзэгний үзүүрээр хэдэн үг бичиж хүргүүлдэг ажилтнуудыг биширмээр.
Өрөвдөхийн эрхэнд хорвоо гэгчээр зул, зураг хоёроо л харж суух гэж үү. Үгүй, “шударга үнэн” гэж байх л ёстой гэж эргэлт буцалтгүй эцэж цуцалгүй зүтгэсээр хаана хүрч болдгийн хариуг би олох болно.
Шинээр сонгогдсон УИХ хүн төвтэй хуулийг батлан хэрэгжүүлж, иргэдийнхээ эрхийг бүхнээс дээдлэн дэвшүүлсэн “ишлэл” биелэгдэнэ гэж анхаарч сууна.
-Саяхан гаднын хэвлэлээс хэргийн явцын талаар харлаа. Хариулж болох бол надад асуумаар байгаа хэдэн зүйл байна. Та яагаад хэргийг гардан үйлдсэн хэрэгтэнд оноосон цаазын ялыг биеэр эдлүүлэх ял болгох хүсэлт гаргасан юм. Хүсэлтийн дагуу Малайзын шүүх 2024 оны аравдугаар сарын 10-нд Азилах Хадригын цаазын ялыг 40 жил хорих болгож, 12 удаа банздах ялаар шийдүүллээ?
-Чи надаас үүнийг их аяархан асууж байна. Аяархан асууна гэдэг нь болгоомж илэрч байгаа явдал. Түүгээр эхэлсэн зовлонг үүгээр дууддаг чи хэн бэ гэж сэтгүүлч охин чамайг айлган ичээж, чимхэж магадгүй болохоор айгүйгээрээ ах нь ярьж, чамд харин асуудал болохооргүй зүйлсийг л болгоомжлон дурдъя. Миний үг хүнд хүрч, хүч олох болтугай. Хүмүүс үнэнийг мэдэж байж шударга ёс тогтох жамтай.
Тиймээ. Хэдэн үеэрээ Малайзын төрд ноёрхсон гэгддэг Ерөнхий сайд асан Нажиб Разак монгол эмэгтэйг тагнуул гэж ойлгуулан устгах тушаалыг өөрийн бие хамгаалах албаны итгэмжлэгдсэн офицер Азила Хадрид өгсөн. Мөн түүний улс төрийн зөвлөх Разах Багинда нь энэ аллагыг захиалан, зэвсэг авах зөвшөөрлийг Батлан хамгаалахынхаа өндөр албан тушаалтан Мусса Сафрад өгсөн байдаг. Одоо эл үйлдэл, хэргээс мултрахын тулд хэргийг гардан гүйцэтгэсэн хоёр офицерын цаазын ялыг хэрэгжүүлж, гэрчгүй болгон асуудлыг өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлэхээр нөлөөлөх боломжтой гэдгийг мэргэжилтэн хуульчид зөвлөснөөр би одоо хоригдож байгаа хэрэгтний цаазын ялыг болиулж, хорих ял болгох шийдэлд хүрсэн юм.
- Асуудал ийм байдалд хүрсэн тул шүүхийн шийдвэрээ хэрэгжүүлэхийг Малайзын төрд хүсэмжлэх,
- Ижил нөхцөлөөр ял эдлүүлэх асуудлыг Малайз болон Австралийн талд тавьж Сирул гэгчийг эх оронд нь хүргүүлэх асуудлыг шаардах,
- Малайзын төр, шүүх болон Ерөнхий сайд асан Нажибтай найрсагаар нөхөрлөж хариуцлагагүй байдал гаргаж ирсэн Гадаад харилцааны яамны албан хаагч болон хэрэгт холбогдсон сайд, дарга нарын талаар тайлбар гаргуулахаар Монгол Улсынхаа Ерөнхий сайдад хандаад байгаа юм.
-Монгол эмэгтэйг хөнөөсөн этгээдийг цагаатгахыг МУ-ын ГХЯ Малайзын шүүхээр хүссэн байсан-
-Хэргийг захиалагч Малайзын Ерөнхий сайд асны зөвлөх байсан Разак Багинда эцсийн гэрчүүдээ устгахаар зэхэж байгаа байх нь. Түүнийг ер нь шүүсэн үү. Яагаад сул чөлөөтэй яваад байдаг юм бэ?
-2008 онд түүнийг шүүх хурал болсон. Гэвч хэргийг захиалагч Разак Багиндаг Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан хүсэлтээр цагаатгаж уг этгээд өнөөг хүртэл эрх чөлөөтэй надтай заргалдаад явж байна.
-Гадаад харилцааны яамны албан хүсэлтийг нь хэн илээв. Малайзын шүүх танд тайлбар хэлсэн үү?
-Би тэр шүүх хурал дээрх биечлэн очсон байсан. Гэтэл шүүх Багиндаг цагаатгасан. Шийдвэр гаргахдаа Малайзын шүүх Монгол Улсын Гадаад харилцааны яамны хүсэлтийг харгалзан үзсэн гэдгээ надад тайлбарлаж, тэдэнд илгээсэн албан бичгийг харуулсан. Би ирээд Гадаад хэргийн сайдтай энэ асуудлаар уулзсан. Гэтэл тухайн үеийн сайд нь өөрөө ийм бичиг Малайзын шүүхэд илгээгдсэнийг мэдээгүй байсан. Надад бичгийг илгээсэн хүний нэр, гарын үсэгтэй албан бичгийг харуулсан учир би хэн гэдгийг нь мэднэ л дээ. Сонирхолтой нь Гадаад харилцааны яам ч үүнийг мэднэ.
Эдгээр үйлдлийг нь мэдсээр байж Гадаад харилцааны яам, Монголын төр тухайн хүнийг гадаад орнуудад элчин сайдаар томилсоор ирсэн.
Ингэж болдог юм уу. Тэрний хийсэн үйлдлийг шагнаж олон жил дараалан элчингээр томилсоор байгаа юу гэж асуумаар. Энэ үйлдлүүдэд албан тайлбар гаргах болсныг сануулъя.
-Дараагийн хэрэгтэн. Таны Ерөнхий сайдад илгээсэн захидалд тодорхой бичигдсэн хэргийг гардан гүйцэтгэсэн хоёр хүний нэг болох Сирул Умар уг нь хоригдсон. Гэтэл яаж байгаад Австрали руу зугтаад гарчхав?
-2014 онд Гадаад харилцааны яамны сайд асан Малайзад очиж, “Монгол хүний амь насыг хөнөөсөн Малайз хүмүүст цаазын ял оноох хэрэггүй. Хэргийг нь хөнгөлж байхыг” албан ёсоор мэдэгдсэн. Улмаар хэргийг үйлдэгчид хэдхэн сарын дараа суллагдаж, Сирул Умар гэгч Австрали руу оргон гарч өнгөрсөн онд эрх чөлөөт иргэн болсон.
2011-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Малайзын Ерөнхий сайд одоо хэрэгтэн болоод байгаа Нажиб Разакаас агуулга зорилго нь тодорхойгүй их хэмжээний мөнгө авсныг Малайзын шүүх тогтоогоод байна.
Энэ нь Нажибын шоронд хоригдох шалгаан болоод буй "Малайзын баялаг"-ийн санг хоосолсон хэрэгт хамтарсан үйлдэл болсон гэмээр. Эл шилжүүлэг цаг хугацаа хамтарсан үйлдлээрээ уг хэрэгтэй давхцаж байна гэж Малайзын шүүх сэжиглэж байна.
-Бас нэг зүйл. 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд Малайзын шүүхээс Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азилах Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзэн нэрсийг зарлаж таван сая ринггит буюу монгол мөнгөөр 3.76 тэрбум орчим төгрөг олгуулахаар болсон. Энэ мөнгө танд олгогдсон уу?
-Шүүхээс шийдвэр нь гарсан ч олгогдоогүй. Энэ асуудлаар Малайзын Засгийн газар болон Разак Багинда нар давж заалдахаар заргалдаж байгаа.
-Монгол Улсын бүх байгууллага миний хүсэлтэд "боломжгүй" гэх хариу өгдөг-
-Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам болон төрөөс иргэнийхээ эрхийг дээдэлж, хууль ёсны ганц л албан бичиг явуулчихсан бол эрт шийдэгдэх хэрэг байж. Харамсалтай нь тус бололгүй ус болсны гороор 19 жил сунжирчээ. Энэ хугацаанд уг нь та холбогдох албаныханд хүсэлт илгээж л байсан байх. Өнгөрсөн олон жилийн турш манайхан танд юу гэсэн хариулт өгөөд хэрэгт оролцоогүй юм бэ?
-2012 онд Хууль зүй, дотоод хэргийг яаманд Малайзын ижил төстэй яаманд хандаад өгөөч гэж хүслээ. “Боломжгүй” гэх хариу өгсөн. 2023 онд дахин хандлаа. Давиад л “боломжгүй” гэсэн. 2016 онд Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хандлаа. Бас “боломжгүй” гэв. 2024 онд дахин Австралийн прокурорын газар хандаад өгөөч гэж гуйлаа. Бас “боломжгүй” гэсэн албан хариу ирүүллээ.
“Боломжгүй” гэдэг үг аливаа асуудлын таглаа юм уу. Аль эсвэл хуулийнхны жинхэнэ санаа нь юм уу. Жижүүрийн үгэн хариулт юм уу. Бүгд адилхан үгээр жиргэж байдаг нь сонин бөгөөд содон харагдана. Эсвэл өөр олон орц, гарц байтал эрх мэдэлтнүүд эс хүсэн цагийг үрж, цалингаа авч байгаад харамсахын сацуу уурыг чинь хүргэхээр үнэнийг ярьсан угийн ухаан мулгуу намайг өршөөгөөсэй.
-Малайзын тал тантай яаж хамтран ажиллаж ирэв?
-Малайзад Монголын элчин, консул байдаггүй болохоор монголын тал алсаас ажиглаж, миний өмгөөлөгчдийн уйгагүй хөөцөлдөж үр дүнд хүрснийгээ хүргүүлсэн захидлыг дамжуулах байдлаар хандаж олон жилийг өнгөрөөлөө.
-Малайзад хууль бусаар ашиглагддаг, амь үрэгддэг монголчуудын талаар баггүй сонсогддог. Хоёр орны харилцаа ч тийм таатай биш гэж харагддаг. Энэ асуудал бас таны хэрэг явдалд саад учруулдаг байх?
-Малайз улс, Монголд итгэмжлэх жуух бичиг барилгүй 14 жил боллоо. Дипломат ёс хэм хэмжээ байдаг гэж мөхөс бий боддог. Ганцхан надад гэхээсээ илүү цөөнгүй монгол хүн Малайзад амь насаа алдаж, хүний наймаа, хар тамхины золиос болж ирсэн нь асуудал гэж ойлгоод Гадаад харилцааны яам, УИХ-д Малайз руу “визгүй зорчдог байдлыг түдгэлзүүлэх” санал тавивал бага ч гэсэн шахалт болно гэж үзсэн боловч сайн найзыгаа гомдоож болохгүй гэдэг бодлого явсаар...
Монголчуудыг “чимээгүй” байлгах Малайзын төрийн хүсэлтийг манайхан “хүлээцтэй” гэдэг байдлаар хүлээн тэвчиж ирлээ. Хариуд нь Малайз манай иргэдийг “боломжийн байдлуудаар” ашиглаж цаг хожин ихийг амжууллаа. Хүлээн тэвчихэд хэмжээ гэж баймаар санагдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэдээ нохойноос ч доор үзэх юм даа.
Яг юуны төлөө энэ төр ажиллаад байна
Тэр үед бсан элчин сайд нь хэн бэ?
Манай төр иргэдээ өмөөрч хамга�##�ах эрх, үүргээ мартсан ажээ! Оронд нь �##�бан туша�##�, эрх мэдэл, авилга аьч байх нь л чух�##� гэдгиыг зовлонд шан�##�ж, үрийнхээ төлөө өөрийгөө зормулж яваа энэ эцгийн 20 жилийн түүх харуулах шиг!
охин нь Багинда гэгчтэй амрагийн холбоотой байгаад мөнгө нэхэж очоод өгөхгүй гэхээр нь сүрдүүлснээс болоод амиа �##�дсан, гэхдээ тэр хүн хэн ч байсан бай манай улс хүнийхээ амийг нэхэх хэрэгтэй, тэр бичиг явуулсан хүн Багиндагаас мөнгө авсан бж магадгүй
Магадгүй биш, маш их мөнгө авч бичиг явуулсан этгээд ГХЯ, ХЗДХЯ, УЕПГ-ын эрх мэдэлтнүүдтэй хува�##�цсан болж таарлаа. Новшнууд... Тэр бичиг явуулсан хүний нэрийг Шаарийбуу гуай зарламаар байна, танд �##�дах юм байхгүй
Монгол Млайзын 2 ерөнхий сайд нь хоорондоо холбоотой байсан нь одоо ил болсон. Бүр дээрээс зохион байгуул�##�ттай. Ма лайз 9 нь Ма лайзын нийгмийн даатг�##�ын сангаас хулгай хийсэн нь илэрсэн. Тэр хулгайлсан мөнгөнөөс нь хувь хүртсэн хүмүүсийн нэрийг нэг гадаад хүн нийтэлсэн. Тэдний дотор Монголын 9 байсан Сү. Батболдын нэр байсан. Тэр хулгайн мөнгөнөөс хүү Баттүшигт нь бас хэдэн мянган доллар хуваарилагдсан авсан гэж тэр хүн бичсэн байсан. Энэ бүгд, энэ мөнгө ,ЯАГААД тухайн үеийн ГХЯ иргэнийхээ эсрэг, МА лайзын гэмт этгээдүүдийн төлөө ажиллаад байсныг одоо тайлбарлаж байна. Гэвч сүүлийн жилүүдэд СҮ БАТболд айхтар өндөр �##�бан туша�##�д байхгүй байхад яагаад ГХЯ үргэлжлүүлээд хохирогчийн эсрэг ажиллаад байгааг ойлгохгүй байна.
СүБатболд бол айхтар з�##�ьтай сүг, бүгдэд нь мөнгө өгөөл дуугүй болгоод, м�##�лайзын т�##�д ажлуулахаар зохицуулсан бга, Сүгийг барууны хэвлэлээр М�##�айзын ЕС аас их хэмжээний в�##�ют авсан гэж их бичигдсэн
Хэрэг гарсны дараа хөөцөлдөөд явахад ГХЯ-ы дагаж яваа хүмүүс тв камерын өмнө Ш гуайн яриаг улайн цайм орчуулахгүй англиар ша л өөр юм хэлдэг байсан. Тэрийг хараад гайхаж байсан. Гэхдээ одоо яагаад ГХЯ Австра ли руу ганц бичиг явуулж чадахгүй байгааг ойлгохгүй байна. Тухайн хүн нь цаазын ялаар эх орондоо шийтгүүлэхгүй тул М�##�айз руу шилжүүлж өгөх боломж байна уу л гэх ганц өгүүлбэр. Өшөө сэтгэл гаргая гэвэл манай улсын иргэний амийг хэрцгиыгээр төдөн онд хөнөөснийг нь дурдаад хохирогч тухайн үед хөгжлийн бэохшээлтэй нэг өөр нэг 2 бага насны хүүхдээ хорвоод ганцааранг нь үлдээх болж байсныг дурдах хэрэгтэй. ГхЯ яагаад иргэнээ хамга�##�ж хэдэн үгтэй захиа явуулахгүй байгааг гайхаж байна. Одоо нэг тийм бичиг Шаарийбуу гуайг гуйсан гуйгаагүй цаазгүй болсон мэдээ гарангуут үнэн эсэхийг ш�##�гаад илгээх боломжтой. Учир нь Австр�##� хэрэгтнийг цаазын ял хүлээж буй гэдэг ш�##�тгаанаар шилжүүлэхгүй байгаа. Уг нь тэнд хуудь бусаар байгаа тул цаазгүй бол Австр�##� тэриыг �##�бадан гаргах хуультай. Харамс�##�тай нь мэдээ гарангуут тэгээгүй тул ГХЯ ганц захиа илгээх боломжтой.
Хэрэгтэн олон улсын хууль ашиглан хүүхдээ урдаа бариад худа л уйлж цааз хүлээж буй тул гаргахгүй байхыг гуйж өөрийгөө хамга�##�уулж байхад хохирогчийг хамга�##�ах эх орон нь яагаад ганц бичиг ч илгээж болохгүй байна вэ. ГХЯ яагаад ганц хэрэгтнийг эх орон руу нь шилжүүлж өгөх хүсэлт гаргахгүй байна? Тухайн үед бол СүБатболд М�##�айзийн нийгмийн даатг�##�ын сангаас хулгайлсан мөнгөнөөс авах гээд хохирогч иргэнийхээ эсрэг ажиллаж буйг ойлгосон. Одоо Сү Батболд улс төрд байхгүй хууль бус зүйлтэй өөрөөр хутг�##�даагүй бол яагаад одоо хуулийн дагуу иргэнийхээ эрх ашгийн төлөө ажилладаггүйг гайхаж байна.
ГХЯ тэгж ярив�##� Шаарийбуу гуай та санаа зоволтгүй бид цаазын ялгүй болсон мэдээг харангуутаа Австра л руу хэрэгтэнг Ма лайз руу шилжүүлж өгөхийг хүссэн бичиг явуулчихсан гээд сууж байх ёстой. Бидэнд тэгж ажилладаг төрийн �##�бан хаагчид хэрэгтэй байна. Хууль зүйн яам ч ийм хүсэлт илгээж болно.
Монгол улсын ГХЯ яагаад з�##�уу эмэгтэйд байлдааны бөмбөг зүүж онц хэрцгийгээр а лсан а луурчнийг өмгөөлж ажиллаж байгаадаа тайлбар тавих хэрэгтэй. Нөгөө �##�уурчин нь муухай хүн байлээ. Тэрийг �##�уурчнаар сонгох нь аргагүй муухай хүн. Өөрөө хүний хүүхдийг хулгайлж байлдааны бөмбөг зүүж �##�чихаад өөрийнхөө хүүхдийг харуулаад миний хүүхдийг өрөвдөөч австра лчуудаа намайг битгий шилжүүлээч гээд уйлчихсан сүүлдээ уурлахдаа нүд нь жинхэнэ �##�уурчны төрхтэй харагдсан. Тэр үед цаазын ял хүлээж байсан. Олон орон тийм тайлбар хэлдэг. Гэвч одло цаазын ялгүй болсон бол хууль бус цагаачаа �##�бадан гаргхх хуультай
Сү Батболд гахай д млнгол улс хэзээ хариуцлага тооцох вэ. Гадаад хэргийн яамны ажилтнууд хэзээ Монгол улсын шүүхийн өмнө зогсох вэ. Гадаадын гэмт хэоэгтэнд туслах нь гаддад жлсын хэн нэгний төлөө төрийн �##�бан хаагч ажилл ах эх орноосло урвасан хэрэг биш үү. Сү Батболдын тухайд бүр хулгайн мөнгө авч шүүхээр шүүх хэрэг !
Яамдууд татвар төлөгчдийн мөнгөөр ц�##�инждаг байж ганц бичиг явуулаад өгчиж чадахгүй, боломжгүй гэсэн үг яриад сууж байх нь жинхэнэ эмгэнэл, дампуур�##� юм аа
Энэ хүн ИХ-ын сонгуулиар ИЗНН-д нэр нь дэвшиж байсан. Тиймээс ИЗНН-аас ИХ-д 4 сууд�##� авахад энэ хүний нөлөө их байсан нь гарцаагүй. Одоо ИЗНН-ынхан С.Зориг болон Ш.Алтантуяа нарын амийг хохироосон хэргийг шударгаар шийдүүлэх т�##�аар байнга шаардах хэрэгтэй шүү.
Би лав энэ хүнийг нэр дэвшсэнд маш мх баярлаж сан�##�аа өгсөн
Мундаг эцэг эцсээ хүртэл үзэлцэж байна даа
2014 онд Гадаад харилцааны яамны сайд асан М�##�айзад очиж, “Монгол хүний амь насыг хөнөөсөн М�##�айз хүмүүст цаазын ял оноох хэрэггүй. Хэргийг нь хөнгөлж байхыг” �##�бан ёсоор мэдэгдсэн. ГЭНЭ ҮҮ ? ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ?? ОЙЛГОСОНГҮЙ ...
тэр хүнийхээ нэрийг хэлэхээс юунаас айгаад байнадаа та. олон түмэн ийм увайгүй бусармаг үйлдэлтнийг мэдэгл дээ.Эсхүл худлаа юмуу тэрбичгийн хуулгыг ил од сайтад тавь.
Тэр хүний нэр битгий зарла ! Учир нь тэр бичиг танд байхгүй. М�##�айзын а лбанд байгаа, Та тэрийг хуулбарлах боломжгүй. 2 улс ч солилцох боломжгүй. Битгий зарла ! МОнгол улс бичиг явуулахдаа протокол хийж хувь авч үлддэг бол ГХЙ-нд тэртэй тэргүй байгаа. Тэр яамныхан Гадаадын төр, иргэдэд зүтгэхээ болиод Монгол улсын ригэд төрийн �##�банд зүтгэдэг болох үед гарч ирнэ.
Янхан охиноо хүмүүжүүлж чадаагүйн хор уршгийг Төрд нялзаах хэрэг байж боломгүй
Муу дотроо илжирч өмхийрсөн ац вэ яадаг. Чи их зовж үхнэ ээ
Зөв ч бай буруу ч бай ямар ч улс иргэнээ хамга�##�даг юм шүү дээ... Чиний урд өмнөх болон хойшхи үе чинь ямар ч яваа билээ... чам шиг улс төрийн мэдлэг, боловсролгүй хүн нэг иймэрхүү л доромжоос өөр юм олдохгүй оюуны чинь мэлмий нь таг сохор....
Чи ямар муу муухай юм нь бүрдсэн босоо ороолон бэ зовлон эдлэх буй эцэг хүнийг ингэж доромжилж бдаг за яхав чи өөрөө энэ үг бичсэн бичигтэй ханг�##�ттай үр удмаараа төлөх төлөөстэй боллоо доо
хэцүү юм бэ дээ т�##�ийгаач яах гэж биеэ үнэлэх гэж м�##�айзруу явсан бэ жоохон ухаантай амьдраарай хүмүүсэй
М�##�айз улс манайхыг бодход ардчилсан төртэй шударга шүүхтэй улс юмдаа..манайсулсад бол таг дараад л өнгөрнө..оросын элчингийн ажилтан согтуугаар манай иргэнийг дайрч гэмтэасэн хэрэг нам дарагдаад л өнгөрч байна..дуучин Амарааг бас Оросын элчингийн ажилтан арматур төмрөөр толгойг нь хага цохисон..сүүлд нь Амараа манай уучл�##� гуйгаад хэрэгигь дарагдсан...
aaviig mash ih orovdoj bndaa ta nar oor deere bodoodvzerei
М�##�аиз болон Франц хоорондын хууль бус зэвсгийн наймаа, мөнгө уга�##�тын орчуулга хийж гэрч болсын болов уу гэж хардаг.
Тэр хогийн монгол гадаад хэргийн яамны ажитны нэрийг зар�##�чихаачдээ
Тэр гадаад яамны хогийн ажитны нэрийг зар�##�чихаасай
Mgliin heden turd bga mahan tolgoitoi heden er em darga nertei humuus holbootoi l bga ter mgliin gadaad hereg gej yu hij bdg gazar bna tamine buhel buten mgl ulsiinha hun amiig bodohgui turd bh hereg bnu tamine
Энхболд
Төрд гарсан томчууд авилга хахуульд дуртай. Тэд л нөгөө т�##�аас баахан авилг�##� авчихаад хэргийг төрийн нэрээр хүчингүй болгох гэж үзээд байгаа хэрэг байх.... Ингэхэд манай төр шударга ажиллаж чаддаг юм уу??? Улсын ерөнхийлөгч цагтаа банкнаас 14 тэрбумын хэрэгт одоогийн төрд ажиллаж байгаа зарим хүмүүстэй холбоотой мэдээлэл хэвлэлээр цацагдаж л бсан. Лав л Занданшатар, Батцэцэг, Цогтбаяр... гээд өөр хэн ч билээ ...энэ бүлэглэлүүд бгаа цагт монголд шударга ёс бол хий хоосон лоозон уриа мэт л санагддаг. Энэ түүхийг мэддэг зарим нь хааяа нэг дуу хоолойгоо хүргэдэг... Түүх мартахгүй шүү дээ. Тэд үхсэн ч үр хүүхдэд нь хэцүү чих х�##�ууцуулж амьдрахад хүнд байх шүү. Тэд болон одоогийн УИХ-ын зарим нэг нь эх түүхээ ч сайн мэддэггүй юмнууд сууж байхыг үгүйсгэхгүй...
Ter muu hulgaichuud hurteh yostoigoo hurteh bho,
Танд хэцүүл байгаа гэхдээ наад асуудлаа улс төрчдөд бүү өгөөш болго эцсийн эцэст таны охиныг монгол улсын төр явуулаагүй цэвэр хувийн харилцааны асууд�##� байж гэж ойлгож байна. Хүн болгоны хувийн асуудлыг төр лүү чихээд байв�##� утгагүй биз дээ т�##�ибуун ухаанаар ханд.
Та төрийн ивээлдээ үнэнч боловч бутны цаана нуугдаж ялагдасаа цувуулахтай адил нэрээ нуумаглаж суухаар ил гараач
Үнэхээр хүний эцэг хүн гэж үр хүүхдийнхээ төлөө хэдий хүртэл хичээж зүтгэж чадахыг тод харуулж байгаа хүн дээ.
Хэрийн хүнд байхааргүй их сэтгэлийн хаттай, хэрийн хүнд байдаггүй их мэдлэг чадвар ухаан цогцлоосон хүн юм даа.
Би бол ийм тууштай явж чадахгүй байх өө. Сэтгэлийн хат нь дийлэхгүй, хэл ус мэдлэг нь хүрэхгүй шан�##�аад л үлдэх байх.
Харин миний аав миний араас энэ хүн шиг л явах байх даа.
Эвий дээ, сэтгэл нь тавирч, аз жарг�##� амар амг�##�анг мэдрэх цаг нь ойрхон байх болтугай
Олон жил зарг�##�даж Улс хоорондын харилцааг түгжээнд оруулж.сэвтүүлсэн,хууль,төр,яамд,хүний эрхийнхэнд төвөг удсан,дээдсийн нэр хүндэд х�##�дсан надыг шүүх дуудах нь зүйд нийцэх юм.Энэ т�##�аар шуугив�##� чух�##� байна.
ГХЯ ны САЙД БАЙСАН ОДОО ЭЛЧИН САЙД САЙДААР ЯВСАН ГЭХЭЭР ЛУ.БОЛД БАЙЛГҮЙ ДЭЭ ЭНЭ ХҮН ЯАГААД НЭРИЙГ НЬ НУУГААД БАЙГААМ...
сү. Батболдтой холбоотой байх нь ЭНЭ нөхөрт оролцоогүй гэмт хэрэг байна уу?