Гадаад мэдээ

Гүржийн ерөнхийлөгч сонгуульд ОХУ тусгай ажиллагаа явуулсан хэмээн жагсахыг уриаллаа

Ням гарагт /2024.10.26/ Гүрж улсад парламентын сонгууль явагдсан юм. Тус улсын сонгуулийн хорооноос ням гарагт /2024.10.27/ мэдэгдэл хийхдээ эрх баригч Гүржийн мөрөөдөл нам 54 хувийн саналаар ялалт байгуулсан гэжээ. Тэгвэл сөрөг хүчний намууд тус хариуг эсэргүүцэн, сонгууль ажиглагчид олон тооны зөрчил илрүүлсэн гэж мэдэгдээд байгаа юм.

Мөн тус улсын Ерөнхийлөгч Саломе Зурачбили ням гарагт сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсахыг иргэдээсээ уриалсан байна. Гүржийн мөрөөдөл намын холбоотон асан Зурачбили тус намыг хатуу шүүмжилж, сонгуульд ОХУ тусгай ажиллагаа явууллаа хэмээсэн юм. Гэхдээ тэр ОХУ-аас парламентын сонгуульд шууд нөлөөлсөн гэж бодож байгаа эсэхээ тодотгож хэлээгүй байна.

Сөрөг хүчний удирдагчдын урд зогссон тэр сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ “Энэ бол жинхэнэ луйвар, та бүхний саналыг булаан авсан явдал байлаа” гэсэн юм. Үүний дараа тэрбээр гүржүүдийг нийслэл Тбилисид өнөөдөр /2024.10.28/ эсэргүүцлийн жагсаал хийж, дэлхий дахинд энэхүү сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэхийг уриалжээ. Бямба гарагийн сонгуульд барууны талд ээлтэй гүржүүдийн хувьд томоохон цохилт байв. Тус улсын эрх баригч нам нь ОХУ- илүү ээлтэй ажилладаг юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 28, 2024 11:35

Барууны орнуудад Оросыг дэмжсэн үндсэрхэг намууд ялж байхад хаяанд нь байгаа Гүржид аргагүй шүү дээ. Европын улсууд Оростой эдийн засгийн харилцаанд орохгүйгээр өөрсдөө улам бүр хохирч байгаа нь сонгогчдын сэтгэлзүйгээс тодорхой байна. Эцсийн эцэст Орос зөв гэдэг нь улс орнуудын сонгуулиас харагдаж байна.

тархи угаасан
тархи угаасан
10 сар 28, 2024 17:11

франц хүн дээ гүржүүд бас л барууны боол болсон хүмүүс

Холбоотой мэдээ

Back to top button