Египет Газын зурваст богино хугацаанд гал зогсоох санаачилга гаргалаа
Египет улс Газын зурваст хоёр хоног гал зогсоож, Хамасын барьцаанд буй дөрвөн хүнийг Израил дахь Палестин хоригдлуудаар солих санаачилгыг гаргасан байна. Тус улсын удирдагч Абдель Фатта аль-Сиси нийслэл Кайро энэ санаачилгаа танилцуулсан юм. Гал зогсоох тохиролцооны хэлэлцээнд АНУ-ын Тагнуулын төв газар болон Израилын Моссад тагнуулын албаны төлөөлөгчид оролцоно.
Аль-Сиси Алжирын Ерөнхийлөгч Адбельмаджид Теббунтай хамтран мэдэгдэл хийхдээ хоёр өдөр гал зогсоосноос арван өдрийн дараа хэлэлцээг үргэлжлүүлж, бүр мөсөн дайныг зогсоох тал дээр ажиллах хэрэгтэй гэжээ. Израил болон Хамас бүлгээс энэхүү санаачилга дээр ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ хэрэг явдалтай ойрын нэгэн Палестин албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ “Хамас шинэ санаачилгыг сонсоно гэж би найдаж байна. Гэхдээ тус бүлэг аливаа хэлэлцээ дайныг зогсоож, Израил цэргүүдээ Газын зурвасаас гаргах ёстой гэж бодож байгаа” хэмээсэн юм. Израилын хувьд Газын зурваст Хамас бүлгийн цэргийн хүчин болон эрх баригчидтайгаа хамт арчигдах хүртэл дайн дуусахгүй гэж мэдэгдсэн байгаа.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.