Хөгжлийн банк өрөндөө хураасан обьектуудыг тооцож авсан үнээрээ худалдана
Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил хэвийн үргэлжилж байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны өрөнд шилжүүлж авсан 93 үл хөдлөх хөрөнгөөс 2024 оны аравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 9.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 43 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна.
Хөгжлийн банк нь өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй байдлаар худалдан борлуулах ажиллагаа явуулж байгаа тул банкны өмчлөлд бүртгэлтэй Нүхтийн аманд байрлах дутуу гүйцэтгэлтэй амины орон сууц, Да хүрээ захын голд төв зам дагуу байрлах Даймонд төвийн 3 давхарт байрлах үйлчилгээний талбай, Шинэ Яармаг цогцолбор хороолол төслийн ашиглалтад орсон 119, 121 м2 орон сууцууд болон дуусаагүй барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах сонирхлоо илэрхийлэхээс гадна арилжааны банкны зээл судлуулах замаар худалдан авах бүрэн боломжтой юм.
Худалдан борлуулах үнийн хувьд Хөгжлийн банк нь зээлийн төлбөрт тооцож авсан үнэ дээр зөвхөн худалдан борлуулах, эзэмшихтэй холбоотой гарсан зардлуудыг нэмж тооцдог. Дээрх төслүүдийн хувьд тухайн байршилд борлуулж буй ижил төрлийн үл хөдлөх хөрөнгүүдээс м2-ын дундаж үнэ нь харьцангуй хямд үнээр борлуулж байна гэж Хөгжлийн банкнаас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орон сууц м2 хэд вэ
Шинэ яармаг хорооллоос 64 м2 авах сонирхолтой байна Ямар үнэтэй вэ