Гадаад мэдээ

Гүржид олон мянган хүн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагслаа

Бямба гарагт /2024.10.26/ Гүрж улсад парламентын сонгууль болсон. Тус сонгуульд эрх баригч Гүржийн мөрөөдөл нам ялалт байгуулсан юм. Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабичвили сонгуульд ОХУ тусгай ажиллагаа явууллаа хэмээж ням гарагт /2024.10.27/ иргэдээ эсэргүүцлийн жагсаал хийхийг уриалсан.

Тэгвэл тус улсын нийслэл Тбилисид даваа гарагт /2024.10.28/ олон мянган хүн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсаал хийжээ. Иргэд парламентын ордны гадаа жагсахын зэрэгцээ баруун орнууд сонгуулийг мөрдөн шалгахыг уриалсан байна. Учир нь сонгуулийн ажиглагчид олон тооны зөрчил илрүүлсэн гэж мэдэгджээ.

Зарим нь ОХУ-ын эсрэг агуулгатай туг барьсан жагсагчид энэхүү парламентын сонгуулийг улсынх нь ирээдүйн хувьд чухал ач холбогдолтой гэж үзэж байсан юм. Гүржийн мөрөөдөл нам ОХУ-тай харилцаагаа гүнзгийрүүлсээр ирсэн. Харин сөрөг хүчнийхэн Европын бусад орнуудтай хурдан интеграцчилахыг эрмэлзэж буй. Гүрж Европын холбоонд гишүүн улсаар элсэх хүсэлт гаргасан ч тус улсын гаднын ажилтан гэх хуулийн улмаас нэр дэвшигчийн статус нь царцсан байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 30, 2024 01:02

Оросод Абхаз Осетия гэдэг газар нутгаа �##�даж 2008 онд �##�уулж хядуулчихаад Оросыг дэмждэг санхүүждэг намыг дэмжинэ гэж юу байхав Оросууд хар машиныг нь хакердаж сонгуулийн дүнг өөрчлөсөн ш дээ. Гүржүүд хэзээ ч Оросоос санхүүждэг намыг дэмжээгүй. Манай сонгуулийн хар машиныг С. Баяр Оросуудыг авчирч хакердуулж МАН-ыг ялуулсан ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button