Эдийн засгийн Бизнес мэдээ

ХХБ АНУ-тай урт хугацааны санхүүжилтийн гэрээг үзэглэлээ

Худалдаа, Хөгжлийн Банк нь АНУ-ын засгийн газрын агентлаг, Олон Улсын Хөгжлийн Санхүүжилтийн Корпораци буюу "DFC"-тэй (U.S. International Development Finance Corporation) байгуулсан урт хугацааны санхүүжилтийн гэрээг үзэглэх ёслол албан ёсоор 2024 оны 10-р сарын 24-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Гэрээг үзэглэх ёслолд Олон Улсын Хөгжлийн Санхүүжилтийн Корпораци буюу DFC-н Гүйцэтгэх захирал ноён Scott Nathan, ХХБ-ны талаас тус банкны ТУЗ-ийн дарга ноён Randolph Koppa нар нь талуудыг төлөөлөн энэхүү урт хугацааны, хөнгөлөлттэй санхүүжилтийн гэрээг үзэглэлээ.

Энэхүү гэрээг үзэглэснээр Монгол улсын банк санхүүгийн байгууллага нь АНУ-ын ХСК-аас шууд санхүүжилт босгосон анхны тохиолдол болж байна. Тус санхүүжилтаар ХХБ нь Монгол Улс дахь бичил ба жижиг, дунд үйлдвэрлэл, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулах замаар МУ-ын тогтвортой санхүүжилт, тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх том алхам болох юм.

ХХБ нь 2030 он гэхэд 2 тэрбум ам.долларын ногоон санхүүжилтийг Монгол Улсын эдийн засагт олгох урт хугацааны зорилгынхоо хүрээнд, олон улсын зах зээл дээрээс урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцлөөр санхүүжилт босгохоор идэвхтэй ажиллаж байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button