Нийгэм мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр шилжүүлнэ

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог.

Энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 29-нд иргэдийн дансанд шилжүүлж эхлэх ажээ. Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөг буцаан олгож байсан юм. Харин энэ удаад 1,292,257 иргэнд 91,749,394,152.42 төгрөгийг олгоно.

НӨАТ-ын буцаалтаар дараах авто тээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой. Дээрх татваруудыг НӨАТ-ын буцаан олголтоор төлөх хүсэлт хүлээн авах хугацаа /2024.10.27/ дуусгавар болжээ.

Энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 30-ны дотор иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн Сангийн яам мэдээллээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УТСАН
УТСАН
10 сар 29, 2024 12:18

ХУДЛАА ЧААГААЛ БҮТЭН САЙНД ОРНО ГЭХЭЭР НЬ УТСАА БҮЛТИЙТЭЛ ШИРТЭЭД НҮД ӨВДӨӨД ДУСААЛГА ХИЙСЭН ӨНӨӨДӨР БАС Л ХАРААД СУУЖИНА ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ХОШГИРУУЛЖ БАЙДЫН ӨГВӨЛ ӨГЧИХӨӨЧ ӨГӨХГҮЙ БОЛ БОЛЬЧИХОО НААДАХААР ЧИНЬ ДУТАХГҮЙ ЗА

Back to top button