ЭРҮҮЛ МЭНД

"Зүрх мартахгүй" төслийнхөн гурван аймагт үзлэг хийхээр Улаанбаатараас хөдөллөө

“Сонгдо” эмнэлгийн захирал, Зүрхний эмч Б.Болдсайхан "Зүрх мартахгүй" төслийг 2020 оноос хэрэгжүүлж 300 гаруй хүүхдэд амьдрал бэлэглэсэн.

Тэрбээр уг төслийн хүрээнд хамгийн сүүлд Афганистанд ажиллаж Афганы хүүхдүүдийн зүрхний мэс засалд туслах төслийг хэлэлцэж энэ онд 40 хүүхдийг Монголд авч ирж, зүрхний мэс засалд оруулахаар болсон юм. Улмаар эл ажил үргэлжилж буй.

Тэгвэл энэ удаа Б.Болдсайхан эмч энэ удаа "Зүрх мартахгүй” төслийн эмч, мэргэжилтнүүдийн хамт Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт ажиллахаар болсон байна. Энэ хүрээнд Б.Болдсайхан эмчээр ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг өнөө өглөө замдаа гарсан бөгөөд оройн 18 цаг орчимд Завхан аймгийн Улиастай хотод үзлэгээ эхлүүлэх юм байна. Харин дараа нь Говь-Алтай, Баянхонгор аймгуудаар арвандүгээр сарын 2-ныг хүртэл шахуу цагийн хуваариар явж, аймгийн төв болон ойролцоох сумдад үнэ төлбөргүй үзлэг, оношилгоог тус тус хийнэ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмч
Эмч
10 сар 31, 2024 10:20

Болд сайхан эмчид ардын эмч өгөх болсон шүү. Мөн ч их зүтгэж байна даа.
Эрүүл мэндээ бодоорой.

Холбоотой мэдээ

Back to top button