Гадаад мэдээ

Испанид жилд орох бороо найман цагт асгарч 95 хүн нас баржээ

Испанийн зүүн бүсэд оршдог Валенсиа мужид их хэмжээний бороо орсны улмаас үер бууж, 95 хүн амь үрэгдсэн байна. Орон нутгийн албан тушаалтнууд лхагва гарагт /2024.10.30/ мэдээлэл хийхдээ үерийн улмаас гүүр, барилгууд урссан гэжээ. Цаг уурын албаныхан мэдээлснээр мягмар гарагт /2024.10.29/ жилд орох хэмжээний бороо найман цагт асгарсан байна.

Тус улс бол дэлхийн томоохон цитрус жимсний экспортлогч юм. Үер буусан Валенсиа муж нь Испанийн цитрус төрлийн жимсний гуравны хоёрыг үйлдвэрлэдэг бүс. Тэгтэл борооны улмаас тариалангийн талбайнууд усанд автжээ. Валенсиа мужийн нийслэлд оршин суудаг Денис Хлавати “Гол урсаад ороод ирсэн. Хаалга цөмөрч, 2 метрийн гүнтэй усанд би шөнийг өнгөрүүлсэн” хэмээсэн юм.

Испанийн Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес өнөөдрөөс /2024.10.31/ эхлэн хамгийн их хохирол учирсан бүсүүдэд аврах ажиллагаанд мэргэшсэн цэргийн анги дайчилна гэжээ. Түүнээс амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа эсэхийг асуухад “Харамсалтай нь бид өөдрөг биш байна” хэмээн хариулсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 3, 2024 13:49

Асгараад байдаг. Ха-лхчууд цутгах гэдэг.

Холбоотой мэдээ

Back to top button