Гадаад мэдээ
“Ливанд хэдэн долоо хоногийн дотор гал зогсоох боломжтой”
Киприйн Ерөнхийлөгч Никос Кристодулидес АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Цагаан ордонд уулзаж Ливанд гал зогсоох АНУ-ын хүчин чармайлтын тухай хэлэлцжээ. Кристодулидес уулзалтынхаа дараа сэтгүүлчдэд хэлэхдээ Ливанд Хезболла болон Израилын хооронд гал зогсоох тохиролцоог ирэх долоо хоногуудад бүтээх боломжтой гэсэн юм.
Цагаан ордны албан тушаалтнууд болох Бретт МакГурк, Амос Хокстейн нар өнөөдөр /2024.10.32/ Израилд айлчилна. Тэд Газын зурвас, Ливан, барьцааны хүмүүс, Иран болон бусад бүс нутгийн асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.