Нийгмийн
Баруун аймгийн автобус маргаашаас Номин агуулах төвөөс явна

Зам засвар шинэчлэлийн ажилтай холбоотойгоор орон нутгийн тээвэрлэлт хийх байршилд өөрчлөлт ороод байсан.
Тодруулбал, Зам засварын ажилтай холбоотойгоор зарим аймгуудын чиглэлд аравдугаар сарын 22-ны 08:00 цагаас, аравдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэхээр болсон.

Тэгвэл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын ажил өнөөдөр /2024.10.31/ 00:00 цагт дуусаж байгаа юм байна. Иймд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд зэрэг аймгуудын тээвэрлэлт маргаашнаас Номын агуулахын гаднаас явна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.