СПОРТ
Бээжинд болсон тэмцээнд Монголын багийн эстони тамирчин түрүүллээ
Хятадын Бээжин хотод “Tour of Miyun Reservoir International Cycling Race” дугуйн уралдаан болж өнгөрлөө.
Тус тэмцээнд Монгол, Франц, Орос, Герман, Индонез, Хятад зэрэг улсын мэргэжлийн 120 орчим шилдэг дугуйчин, 800 орчим сонирхогч оролцсон байна. Улмаар элит ангилалд Монголын “Ferei Quick-Panda Podium Mongolia” багийн эстони тамирчин Глеб Карпенко түрүүлсэн байна.
Түүний араас “Shanghai Cycling Team” багийн Жан Хуйбин, “Beijing Juqi Cycling Team” багийн Сун Тао нар хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн юм.
Мөн Г.Карпенко “Sprint King” шагнал хүртсэн бол монгол дугуйчин Э.Билгүүнжаргал “King of the Mountain” шагнал хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.