Гадаад мэдээСонин хачин
Ватикан анимэ стилтэй бэлгэдэл сахиус танилцуулсан нь од болов
Ватикан улс залуусыг татах зорилготой Католик сүмийн шинэ бэлгэдэл сахиус танилцуулсан нь интернэт дээр од болж байна. Люс нэртэй тэрхүү мэскот буюу бэлгэдэл сахиус нь анимэ стилтэй юм. Ватиканы тэргүүн хамба Рино Фисичелла тэрхүү сахиусыг “Манай залуусын хайртай поп соёлын ертөнцөд хөл тавих хүслээр үүнийг бүтээсэн” гэжээ.
Люс гэдэг нь Латинаар гэрэл гэсэн үг. Тэрхүү мэскотын загварыг Симон Легно гаргаж бүтээсэн байна. Легно бол Японы соёлоос санаа авч үүсгэн байгуулагдсан амьдралын хэв маягийн тухай “TokiDoki” брэндийн эзэн юм. Тэрбээр мөн Люсийн мөргөлийн аяллын найзууд болох Фе Шин, Скай нарын загварыг гаргасан байна.
Эх сурвалж: Sky News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.