Гадаад мэдээ

Танилц: АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй бусад нэр дэвшигч нар

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль мягмар гарагт /2024.11.05/ явагдана. Санал хураалт Улаанбаатарын цагаар лхагва гарагийн /2024.11.06/ 12:00 минутад хаагдах юм. Гэхдээ аль нэг нэр дэвшигч 270 электорал саналд хүрвэл ялагч эрт зарлагдах боломжтой. Тус сонгуульд нэр дэвшиж буй гол хоёр өрсөлдөгч нь Ардчилсан намын Камала Харрис, Бүгд найрамдах намын Доналд Трамп хоёр юм. Гэхдээ сонгуульд гурван өөр хүн өрсөлдөж байгаа. Тэднийг хэн бэ гэдгийг харцгаая.

Либертариан намаас Чэйс Оливер

Зургийн эх сурвалж: Rolling Stones

АНУ-ын Либертариан нам 39 настай улс төрч Чэйс Оливерийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээрээ сонгосон юм. Тэрбээр 2022 онд Жоржиа мужийн сенатын төлөө өрсөлдөж хоёр хувийн санал авч байжээ. Оливер Жоржиа мужийн сенатын төлөө өрсөлдсөн анхны ижил хүйстэн болсон юм. Тэрбээр 1985 оны наймдугаар сарын 16-нд Теннеси мужийн Нэшвилл хотод төрсөн байна. Улс төрд орохоосоо өмнө рестораны бизнест 13 жил ажиллажээ. “The Gazette” агентлаг түүнийг галт зэвсэг эзэмших эрх, цагдаагийн салбарт реформ хийх, үр хөндөх эрхийг дэмждэг либертариан хэмээн тодорхойлсон юм. Либертариан үзэлтэй хүмүүс засгийн газрын хүчийг хязгаарлаж, хувь хүний эрх чөлөөг хамгаалахыг дэмждэг. Ийм учир тус намыг дэмжигчид Трампыг ерөнхийлөгч байх үедээ вакцин хийлгээгүй хүмүүст тавьж буй хязгаарлалтыг зогсоохын тулд сайн ажиллаагүй гэж буруутгадаг байна.

Ногоон намаас Жилл Стайн

Зургийн эх сурвалж: Los Angeles Times

Жилл Стайн бол 1950 оны тавдугаар сарын 14-нд төрсөн хүний их эмч болох идэвхтэн юм. Түүнийг Ногоон нам 2024 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр сонгосноос гадна 2012, 2016 онд мөн сонгож байжээ. Тэрбээр 2002 болон 2010 онд Ногоон Солонго намаас Массачусетс мужийн амбан захирагчид өрсөлдсөн юм.

Стайн энэ жилийн сонгуулийн кампанит ажлаа Ардчилсан намыг буруутгаж эхлүүлсэн байна. Тэрбээр Ардчилсан намыг ажилчид, залууст өгсөн амлалт болон цаг уурын өөрчлөлттэй тэмцэнэ гэснээ биелүүлээгүй урвасан хэмээжээ. Харин Бүгд найрамдах намыг ийм амлалт ч өгдөггүй гэсэн юм. Стайн Мичиган, Аризона, Висконсин зэрэг олон хүн амтай савлагааны мужуудад исламын шашинтай америкчууд дунд рейтинг сайн байгаа. Тэдгээр мужуудад 2020 оны сонгуулиар Жо Байден маш бага тоогоор илүүрхсэн нь түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдоход тусалсан байдаг.

Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдох нь аймшиг байх болно, гэхдээ дахин дөрвөн жил Ардчилсан нам засаглах ч ялгаагүй гэсэн юм.

Бие даан нэр дэвшигч Корнелл Уэст

Зургийн эх сурвалж: CNN

Улс төрийн идэвхтэн, философич болон прогрессив үзэлтэй Корнелл Уэст өнгөрсөн зургаадугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. 71 настай тэрбээр эхэндээ Ногоон намаас нэр дэвшиж кампанит ажлаа явуулж байсан юм. Гэхдээ тэрбээр аравдугаар сард иргэдэд хоёр намын улс төрөөс илүү сайн бодлого хэрэгтэй хэмээж бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button