Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч айлын хашаа мөргөж, зугтжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ноцтой осол гаргасан тохиолдолд амралтын өдрүүдэд бүртгэгджээ. Тодруулбал, 11 дүгээр сарын 03-ны 19:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 22-р хороо 293 дугаар цэцэрлэгийн ойролцоох чиглэлийн замд приус-20 маркийн автомашин онхолдсон осол гарчээ.
Цагдаагийн байгууллагаас ослын газрын үзлэгийг хийж шалгалт явуулахад жолооч нь ганцаараа хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө хашааг мөргөж, онхолдсон байна.
Согтуу жолооч өчигдөр /2024.10.03/ хашаа мөргөсөн даруйдаа цагдаагийн хэлтэс рүү очсон хэдий ч тухайн нөхцөл байдлаас зугтаажээ. Түүнийг өнөөдөр өглөөний 09:00 цагийн орчимд олсон бөгөөд шалгалтын ажиллагааг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас үргэлжлүүлэн явуулж байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагдаагийн хариуцлагагүй байдлаас согтуу хүн ээ �##�дсан бн!!!
Цагдаа нар хариуцлагатай байгаа ч, согтуу жолооч нар хэрээс хэтэрлээ. Хүний амь нас хохироож, эд хөрөнгө сүйтгэх г м зөрчил байнга гарах боллоо.
Одоогиин тээвриин цагдаа маш муу ажиллаж бга шү..зөвхөн торгох л үүрэгтэй. Урьдчилсан арга хэмжээ огт зохион байгуулахгүй..хүн дайрч эсвэл аваар хиин онхолдсон хойно нь иимч тиимч арга хэмжээ авлаа л гнэ. Согтуугаар тээвриин хэрэгсэл яагаад бариад бгааг огт судлахгүй.. урьдчилсан арга хэмжээ.дүрэм журам гж үнэн хөгиин юм л бх юм..
Архи уусан жолооч нарыг хатуу шийтгэжээ Монгол улсын хууль гэж гууль ямарч хэрэггүй
Архи уусан жолооч нарыг хатуу шийтгэ шоронд хий моорогт ажилуул хот гудамж цэвэрлүүл