"ББСБ"-гаас зээл авах иргэдийн тоо 1.9 саяд хүрч, өссөн байна
Энэ оны эхний 9 сарын байдлаар "ББСБ"-гаас зээл авсан иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс нэмэгджээ. Үйл ажиллагаа эрхлэх эрхтэй нийт 549 "ББСБ" байгаагаас 82 хувь нь нийслэлд, үлдсэн хувь нь орон нутгуудад ажиллаж байна. 2023 онд 522 "ББСБ" идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан бөгөд үндсэндээ ойрын жилүүдэд бууралттай байсан энэ оноос эргэн нэмэгдэж эхэлсэн байна.
Банк бусаар үйлчлүүлэгч иргэдийн тоо давхардсан дүнгээр 4.9-д хүрсэн нь өмнөх оныхоос 25.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд зээл авагчдын тоо 1.9 саяд хүрсэн нь өмнөх оныхоос 41.1 хувиар өссөн дүн юм. "ББСБ"-гийн нийт хөрөнгийн дүн мөн өмнөх жилийнхээс өсөж 5.8 их наядад, нийт олгосон зээлийн хэмжээ 4.6 их наядад хүрсэн нь мөн л өмнөх оноос 47.7 хувиар нэмэгдсэн байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.