Нийгэм мэдээ
Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумдын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сумын Хөдөлмөр, эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд чадавхжуулах дотоод сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний өнөөгийн байдал, шинээр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмын талаар танилцуулан цаашид ажил үйлчилгээг эрчимжүүлэх талаар заавар зөвлөмж өглөө.
Мөн сургалтын үеэр Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар н.Түрбулаг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааний хүрээнд Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, хориглолт, хязгаарлалт, авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар газрын ажилтан албан хаагчдыг хамрууллаа.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.