Нийгмийн

Ө.Отгонбаатар: Н.Өнөрцэцэгийн хэрэг дээр нарийн задаргаа манай салбарт хэрэгтэй

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар болон салбарын төлөөлөл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүхтэй холбоотойгоор хүсэлт өглөө.

Уг хүсэлтэд, "Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 7-р сарын 19- нд МСНЭ-ийн гишүүн, Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан. Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүй цахим сүлжээ ашиглаж задруулсан. Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдуулах орлогоо зориуд худал тодорхойлсон нуусан, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон орлогыг мэдсээр байж ашигласан гэх дөрвөн хэрэгт гэм буруутайд тооцож дөрвөн жил 9 сарын хорих ял оногдуулсан.

Шүүхээс Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хэлэлцэхдээ төрийн нууцад хамаарах мэдээ баримтыг хадгалсан гэмт хэргийг хэлэлцэх тул шүүх хурлыг бүхэлд нь хаалттай горимоор хэлэлцэнэ гэж тайлбарласан. Шүүгдэгчийн өмгөөлөгч болон хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс төрийн нууцад хамаарахаас бусад буюу худал мэдээлэл тараах татвараас зайлсхийх, мөнгө угаах зэрэг хэргийг нээлттэй хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаа. Иймд,

  1. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхдээ төрийн нууцад хамаарахаас бусад хэргийг хэсэгчлэн нээлттэй явуулах,
  2. Хоёрдугаарт МСНЭ-ийн ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээс шүүх хуралд ажиглагчаар оролцуулах.
  3. Хэсэгчлэн нээлттэй хийх шүүх хурлыг олон нийтэд шууд дамжуулах хүсэлтийг гаргаж байна" гэсэн.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар "Ял өгдөг хэргүүд биш. Торгуулийн ялтай. Гэтэл бүгдийг нь төрийн нууц гээд нэгтгэчхээд 4.9 жил өгөөд байгаа. Нарийн задаргаа манай салбарт хэрэгтэй байна. Анхан шатны шүүх хурал хүний эрхийг зөрчиж өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Сэтгүүлч сэтгүүлчийнхээ ажлыг хийснийхээ төлөө торны ард суучхаад байна. Сэтгүүлчид тодорхой хэмжээнд нууц, эх сурвалжаа хамгаалах эрх нь байдаг. Ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө хамгаалагдах эрх нь байх ёстой. Энэ болгоныг хэвлэл мэдээллийн тухай хуулийнхаа шинэчилсэн найруулгад оруулаад хамгаалах тал дээр нь илүүтэй анхаарал хандуулж байгаа. 7-нд зарлагдсан энэ шүүх хурал нээлттэй болно гэдэгт итгэлтэй байна. Бид очиж уулзаж чадахгүй байгаа. Хүсэлт өгч үзсэн боловч авч хэлэлцээгүй. Учир нь иргэн Н.Өнөрцэцэг гэдэг утгаар нь ялалсан учраас сэтгүүлзүйн байгууллага энэ хэрэгт илүү гэсэн хариуг албан бичгээр ирүүлж байгаа юм л даа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button