Гадаад мэдээ

Монгол Улсын иргэд Буриад руу эм, хиам оруулах боломжгүй болжээ

ОХУ-ын “Кяхта” олон улсын шалган нэвтрүүлэх боомтын байцаагчид мал эмнэлгийн хууль тогтоомжийн дагуу ОХУ-д малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд оруулахыг хориглосон байна. Улмаар энэ заалтыг зөрчсөн Монгол Улсын иргэнд арга хэмжээ авчээ.

Тодруулбал,  Монгол Улсын иргэн малд зориулсан найман боодол /тус бүр 100 мл/ эм болон дөрвөн кг гаруй хиамны бүтээгдэхүүн хил нэвтрэхдээ тээвэрлэж явсныг гаалийн ажилчид илрүүлсэн байна. Улмаар монгол иргэний ачаа, тээшийг шалгаж түүний авч явсан бүтээгдэхүүн  дагалдах мал эмнэлгийн гэрчилгээ, Россельхознадзорын зөвшөөрөлгүй болохыг тогтоожээ. Тиймээс тус барааг хөрш улсын нутаг дэвсгэрт буцаалаа гэж тус улсын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Мөн Монгол Улсын иргэнд Буриадын хуулийн дагуу захиргааны зөрчлийн хэрэг үүсгэсэн. ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.6 "Амьтны хорио цээрийн журам, мал эмнэлэг, ариун цэврийн бусад дүрмийг зөрчсөн” гэж үзэн шийтгэл ноогдуулжээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 4, 2024 17:37

Хэдэн орос, буриад хоосон хонох болж дээ. Манайхан хотойхгүй

Зочин
Зочин
11 сар 4, 2024 20:05

FASHIST OROSUUD

Эх оронч монгол
Эх оронч монгол
11 сар 4, 2024 20:53

Фашист орос хурдан мөхөөсэй!!!! Дайнд ялагдаж сүйрэхдээ тулчихаад, турж үхэх гэж байж монголын жаахан хиамыг дээрэмдэж байгааг нь хараарай!!!

Холбоотой мэдээ

Back to top button