Хууль

Монголын иргэн Буриадын хилээр нэвтрэхдээ мэдүүлээгүй 3 сая рублиэ хураалгажээ

Монголын 25 настай иргэн Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагт хотоор дамжин хил нэвтрэхээр төлөвлөж байсан ч гурван сая рублиэ хураалгаж, улмаар хуулийн ноцтой асуудалд оржээ.

Буриадын гаалийн албан хаагчид Хиагт боомт дээр түүнийг шалгахад 2.98 сая рубль буюу ойролцоогоор 37.5 мянган ам.долларын бэлэн мөнгөтэй явж байгааг илрүүлсэн байна. Гэвч тэр уг мөнгийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй аж.

Хууль сахиулах байгууллагууд уг үйлдлийг хилээр бэлэн мөнгийг хууль бусаар нэвтрүүлэх буюу контрабандын шинжтэй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх мөрдөн шалгах байгууллагын дүгнэлтийг бүрэн зөвшөөрч, залууг хилээр бэлэн мөнгийг хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутайд тооцжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу мэдүүлээгүй 2.98 сая рублийг улсын орлого болгон хураасан байна. Үүгээр зогсохгүй түүнд 241,700 рублийн торгууль ногдуулжээ. Энэхүү торгуулийг албадан гаргуулах ажлыг мөн эхлүүлсэн аж.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
mmm
mmm

hamgiin ulun humuus orosuud bollj ee haha

Зочин
Зочин

zoriud l daa ooroo belen gargaj mongo oldog

Бодит байдал
Бодит байдал

Өлөн оросууд ядарч дээ,гэхдээ хууль номын дагуу болохгүй гэсэн бол болохгүй

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

ээ мэдүүлчихгүйдээ хайран мөнгө. цаадуул нь үнэн өлөн шд тийм их мөнгө байтугай аар саар жижиг юмыг ч хураачихдаг.

Холбоотой мэдээ

Back to top button