"Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нээлттэй шүүе” сэдэвт хэлэлцүүлэг 19:00 цагт болно
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүх хурал энэ Пүрэв гаригт буюу /2024.11.07/-нд товлогдсон. Тэрбээр шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүссээр байгаа бөгөөд хурал нээлттэй явах эсэх нь тодорхой бус байгаа юм. Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн.
Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр /2024.11.04/ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл / МСНЭ/ болон Глоб интернэшнл төв, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын нэгдсэн холбоо, Монголын телевизүүдийн холбоо зэрэг салбарын холбоод нэгдэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг олон нийтэд, нээлттэй явуулж өгөх хүсэлтийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.
Түүнчлэн "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нээлттэй шүүе” сэдэвт салбар салбарын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг өнөөдөр /2024.11.04/ 19:00 цагт болно.
Хэлэлцүүлэгт сэтгүүлч М.Батбилэг, С.Будрагчаа, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, хуульч П.Эрхэмбаяр, хуульч Б.Батзориг, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нар оролцоно.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүхэд нөлөөлсөн /нөлөөлөхийг оролдсон/үндэслэлээр ял төлөвлөж нэр бүхий этгээдүүдийг шийтгэх хэрэгтэй
эх орон ард түмнийхээ төлөө шударгаар ажиллаж б.сан сэтгүүлч Өнөрцэцэгийг даруй суллах хэрэгтэй. Хэрэгт гүтгэсэн хүчнийхнийг харин ш�##�гаж хохирлыг нь төлүүл.
chawas da heleltsulegt n oroh humusig harad bgarai danda hun hogud luiwarchin shantajchid hulgaichid bh shiw de
З�##�ьт эмэгтэй
Үнэхээр хүн хэлмэгдүүлж байгаа юм биш биз.эмээлтийн өмхий мах идэж байсныг бодохоор ....бас уур хүрээд гм асууд�##� байнаа.сайд асан Энхбаярын машины дугуйнд дор хөлөө хийгээд сайд гэх нь байтугай гөлөөг гэх нь холгүй байсан ёс зүйгүй л харагдаж байсандаа.шүүх зөв шударга шүүж �##�ь нэг т�##�д нь гаргаж ард иргэдийн эргэлзээг тайлах хэрэгтэй байна.
Said Aya ald toriin tolgoig Susan hulgaich B Enhbayr chin