Top StoriesНийгэм ярилцлага

П.Эрхэмбаяр: Н.Өнөрцэцэгийн бие муудаж, их турсан байгаа

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнгөрсөн жилээс эхлэн хэд хэдэн хэрэгт холбогдож улмаар 68 хоног цагдан хоригдоод, суллагдаж байв. Гэсэн ч энэ оны долоодугаар сард түүний хэрэгт холбогдох анхан шатны шүүх хурал болж сэтгүүлч Н.Өнөрцэцэгт дөрвөн жил есөн сарын хорих ял оноосон.

Харин энэхүү шийдвэрийг түүний өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдах хүсэлтээ өгсөн бөгөөд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-нд буюу пүрэв гарагт товлогдоод байна. Иймд тус шүүх хуралтай холбоотойгоор Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Давж заалдах шатны шүүх хуралд надаас гадна найман өмгөөлөгч оролцоно-

-Н.Өнөрцэцэгийн хувьд биеийн болон хуулийн хүрээн дэх нөхцөл байдал одоо ямар байгаа талаар яриагаа эхэлье?

-4.9 жилийн хорих ял авсан хүн сэтгэлзүйн хувьд асар хүнд байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан чадлаараа хүний эрхийг хангаж ажиллаж байгаа хэдий ч хорих байр бол хорих байр л байдаг. Чийгтэй орчинд удаан байгаад бөөр нуруу нь өвдөж, эрүүл мэндэд нь асуудал үүсэж эхэлсэн. Маш их турсан. Ер нь энэ хэрэгт шалгагдаж эхэлсэн цагаасаа эхлээд үйлчлүүлэгчийн маань бие асар ихээр муудаж байгаа.

Харин хуулийн хүрээн дэх одоогийн нөхцөл байдлыг ярихын тулд өмнөхийг сөхөх хэрэгтэй. Миний хувьд долоодугаар сарын 18-нд эхэлсэн анхан шатны шүүх хуралдаанд огт оролцоогүй. Үүнийг бүр онцлон хэлмээр байна. Тус шүүх хуралд ямар ч өмгөөлөгч ороогүй.

Оролцох ёстой байсан өмгөөлөгч нар давж заалдах шүүх хурлын саналаа илгээснээр энэ сарын 7-нд буюу пүрэв гарагт давж заалдах шүүх хурал товлогдож байна. Энэхүү хуралд би өөрийн биеэр оролцох хүсэлтээ өнгөрсөн баасан гарагт өгсөн. Тиймдээ ч өнөөдөр /2024.11.04/ би хэргийн материалтай танилцахаар явж байна.

-Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон асуудал удаан хугацаанд шүүмжлэл дагууллаа. Энэ нь өмгөөлөгч нарын гаргасан тактикийн алдаа байсан уу?

-Өмгөөлөгч нар тактикийн алдаа гаргасан эсэхийг би үнэндээ хэлж мэдэхгүй. Миний хувьд анхнаасаа л тус хуралдаанд оролцоогүй.

-Давж заалдах шатны шүүх хуралд хэдэн өмгөөлөгч оролцох вэ?

-Надаас гадна найман өмгөөлөгч оролцоно. Бид тактикийн чанартай холбогдох хүсэлтийн шаардлагуудаа тавьж оролцоно.

-Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан. Энэ талаар дэлгэрэнгүй яривал?

-Анхан шатны хуралдаанд төрийн нууцтай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг авч хэлэлцэж байгаа учраас хаалттай байдлаар шүүх хуралдааныг явуулсан. Харин энэ удаа өмгөөлөгч нар шүүх хуралдааныг "тусгаарлах" боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл иргэд шүүхдээ итгэж байх ёстой. Хаалттай хаалганы цаана хүнийг яллаад байгаа, ялыг нь завшуулаад байгаа эсэхийг мэддэг байх хэрэгтэй. Тиймээс энэ удаагийн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах санал хүсэлтээ өгсөн.

-Төрийн нууцтай холбоотой гэх хэрэг нь логикийн хувьд алдаатай, эргэлзээтэй санагдаж байгаа-

-Тэгэхээр "Төрийн нууцтай холбоотой" гэдгээс бусад зүйл ангийн шүүх хурлыг нээлттэй явуулах бүрэн боломжтой гэж ойлголоо. Зөв үү?

-Яг тийм. Төрийн нууц задруулсан хэргийг хаалттай шүүнэ. Харин

  • “Нэр бүхий 4 иргэн, 1 хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”,
  • “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”,
  • “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”,
  • “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”

гэх заалтуудыг нээлттэйгээр шүүж хаана нь татвараас зайлсхийсэн, хэний нэр хүндэд халдсан гэдгийг бид мэдэх хэрэгтэй байгаа юм.

Нэмэлтээр хэлэхэд, эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуульд төрийн нууцтай холбоотой хэрэг байна гэж үзвэл шүүх хурлыг хаалттай явуулах хуультай. Тэгэхээр энэ хуулийг дагахаас өөр арга байхгүй. Хэрвээ энэ хуулийг зөрчөөд шүүх хурлыг нээлттэй явуулчихвал, шүүх өөрөө асуудалд орно. Тийм учраас шүүхэд “тусгаарлах” гэдэг боломж л байгаа.

-Төрийн нууцыг задруулсан гэх хэрэг нь олон нийтийн дунд сонирхолтой хэвээр байгаа. "Төрийн нууц задруулсан албан тушаалтан нь хариуцлага хүлээгээгүй мөртлөө сэтгүүлч нь ял авчихсан" гэхчлэн янз бүрийн шуум гарсаар байна?

-Төрийн нууц гэдэг хэргийнх нь хувьд хөндлөнгөөс хэн ч харсан маш сонирхолтой. Цахим орчинд төрийн нууцтай холбоотой цаасыг нэг албан тушаалтан авч явж байсан гэж мэдээлсэн. Тийм байлаа гээд бодоход, тэр материалыг хадгалж байдаг албан тушаалтан байх ёстой шүү дээ. Тэр хүн нь хариуцлага хүлээгээгүй байх шиг байна лээ. Тухайн нууц материалыг нь Н.Өнөрцэцэг биш Zarig.mn сайтын ажилтан нь авч явж байсан гэсэн. Ингээд энэ хэргийг логикоор бодоход Н.Өнөрцэцэгийг яллах хэмжээнд уялдаж байна гэж харахгүй байна. Дан ганц төрийн нууцтай холбоотой асуудал нь ийм сонин эргэлзээтэй байхад бусад хэргийг нь ямар үндэслэлээр нааж, тохож байгаа нь маш сонин.

Мөн гаднын улсын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан гэх үндэслэл байхгүй. БНХАУ-ын иргэнийг шантаажилдаг гэх мэдээ, гомдол саналтай холбоотой ял авсан зүйл байхгүй.

-Бусад хэргийн талаар?

-Татвараас зайлсхийсэн гэх хэрэг байгаа. Аж ахуй нэгж байгууллагуудыг татвартай холбоотой жаахан асуудал гарахад нь "таныг барилаа, хорилоо" гээд хориод байвал манай улсад бизнес эрхлэх хүн гарч ирэхгүй. Татварын ямарваа нэгэн асуудал дээр татварын эрх бүхий албан тушаалтан акт тавина. “Та ийм зөрчил гаргасан байна. Тэр зөрчлийг … хоногийн хугацаанд арилга". Хэрвээ акт тавиад татвараас үүдэлтэй хохирлыг нь Н.Өнөрцэцэг хүлээн зөвшөөрөхгүй бол захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой. Шүүх дээр ялагдах юм бол Н.Өнөрцэцэг түүнийг төлөх зайлшгүй шаардлагатай болно. Гэтэл захиргааны хэргийн шүүхээр ороогүй байж учир зүггүй яллаад байгаа нь эргэлзээтэй.

Дээрээс нь мөнгө угаасан гэх хэрэг байгаа. Мөнгө угаана гэдгийг жишээгээр тайлбарлая. Хэрвээ би хулгай хийгээд, тэр мөнгөө цэвэр мөнгө болгож харагдуулахын тулд машин худалдаж аваад, түүнийгээ зарвал энэ "мөнгө угаалт" гэсэн үг. Гэтэл сая хэлсэнчлэн Н.Өнөрцэцэгийн кэйсийн хувьд татварыг нуун дарагдуулсан гэх эхний үйлдэл нь захиргааны шүүхээр шалгагдаагүй. Тэгсэн байтал зүй ёсны дагуу шалгагдаагүй хэргүүд нь мөнгө угаалттай холбогдож байгаа нь сонин. Энэ мэтчилэн ээдрээтэй, ойлгомжгүй зүйлс маш их байна.

-Бидний хууль ийм л байна-

-Давж заалдах шатны шүүх хурал товлогдсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу болон ХЭҮК тус хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлтээ хүргүүлсэн. Харин шүүх эдгээр хүсэлтүүдэд удаа дараа татгалзлаа. Өмгөөлөгчийн үүднээс үүнийг юу гэж харж байна?

-Бидний хэрэглэж байгаа хууль тогтоомж ийм гэж л ойлгох хэрэгтэй. Төрийн нууцтай холбоотой мэдээллийг эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэлэлцэх гэж байгаа бол хэргийн оролцогч биш бол хэнийг ч байлгах ёсгүй.

Хууль нь ийм. Тэгэхээр бид нар ийм хуультай. Хууль нь өөрөө хүний эрхийг зөрчиж байгаа бол эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан төрийн нууцтай хэсгийн тусгаарлах холбоотой зохицуулалтыг цаашдаа заавал тусгаарладаг, хүний эрхийг дээрдүүлсэн байдлаар өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол төрийн нууц байсан юм уу, үгүй юм уу, эсвэл хэн нэгнийг хэлмэгдүүлэхийн тулд төрийн нууц гэдэг юмыг зохиол болгоод байгаа эсэхийг ч мэдэхгүй байна. Ерөөсөө л шүүх, хууль ийм байдлаар иргэддээ хандаж болохгүй гэж хуульч хүний хувьд харж байна. 

Ингээд тусгаарлаад дөрвөн хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулбал олон нийт сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэрэг хийсэн юм уу, үгүй юм уу гэдгийг мэдэх боломжтой. Тиймдээ ч шүүгдэгч маань өөрөө энэ хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ өгөөд байгаа. 

-Олон нийтэд нээлттэй шүүснээрээ шүүгдэгч Н.Өнөрцэцэгт ямар давуу байдал үүсэх вэ?

-Зөв асуулт байна. Би шударга л хэлье. Би бол өмгөөлөгч. Энд хууль л хэрэгжиж байх ёстой. Н.Өнөрцэцэг байна уу, өндөр албан тушаалтан байна уу, энгийн иргэн байна уу ялгаагүй бүгдэд нь ижилхэн хууль үйлчилж байх хэрэгтэй.

Энэ хууль буюу гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгахад эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль болон эрүүгийн хууль гажиж хэн нэгэн цагдаагийн, шүүхийн, прокурорын бодлоор тайлбарлаж, хэрэглэж болохгүй. Хэрэв гажвал хүний эрхийн маш том зөрчил үүсдэг учраас бид хуулийг яаж хэрэглэж байна гэдгийг олон нийт харж, яг тэр өнцгөөсөө хяналт тавих боломж нь бүрдэнэ. Нэгэнт нээлттэй шүүж байгаа тохиолдолд шүүх хуулийн хүрээнд ажлаа хийнэ. Хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэхийг нь бид Legalinfo-руу ороод мэдэх боломжтой.

Ингэснээр иргэдэд “манай шүүх шударга шийддэг юм байна. Олон нийтэд нууж, хаах юм байхгүй байна” гэдэг итгэл үнэмшил төрөх нь өөрөө их чухал. Тэгэхгүй бол энэ шүүх засаглалыг хэн дуртай албан тушаалтан нь, хэн дуртай иргэн, өмгөөлөгч нар харлуулаад шүүх рүү дайраад байж болохгүй. Би маш олон удаа телевиз сайтуудад яриа өгч байсан. Тэгэхдээ нэг ч удаа шүүх рүү дайрч, буруутгасан өнцгийг гаргаж байгаагүй.

Бас шүүх рүү хэнийг оруулах вэ, хэнийг оруулахгүй вэ гэдэг бас нэг асуудал байна. Энэ асуудалд прокурорын байгууллага сүүлийн 20 гаруй жил шинэчлэл хийгээгүй.

Жишээ татаад хэлэхэд, Хөгжлийн банкны хэрэг дээр 84 хүнийг шүүх рүү оруулсан. Гэвч талаас илүү хувийг нь цагаатгасан. Ийм байхад прокурорын байгууллага хоёр, гурван жил ганцхан хүнийг шалгахдаа цаад утгаараа хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг. Ийм асуудал гаргачхаад "шүүх ажлаа хийхгүй байна" гэдэг. Ер нь прокурорын байгууллага шүүхийг хаалганы завсраар хараад байж байдаг газар. Прокурорын байгууллага шүүх рүү яг гэмт хэрэг үйлдсэн хүнийг татаж авчирж байгаа юу гэдгийг бодох л ёстой асуудал. 

-Хүмүүсийн дунд нэг төөрөгдөл байна. "Н.Өнөрцэцэгийг 68 хоногийн турш хорихдоо нэг хэрэг дээр үндэслэсэн. Гэтэл анхан шатны шүүх дээр таван хэрэг болсон байсан" гэх. Энэ нь ямар учиртай вэ?

-Энэ тухай яривал нэлээн өргөн сэдэв болно. 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нд Н.Өнөрцэцэгийг цагдан хорь гэсэн шүүхийн шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч гаргасан. Үүнээс өмнө ШЕЗ-өөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-т зааснаар нэр төр алдар хүндэд халдаж, олон нийтэд худал мэдээлэл тараасан гэсэн гомдлыг ЦЕГ-т гаргасан байдаг. Энэ нь “Шалгаж өгөөч” гэсэн гомдол л байсан. Уг нь Эрүүгийн хуулийн 13.14 нь хорих хэмжээний хүнд санкцтай гэмт хэргийн зүйлчлэл биш. Гэтэл Прокурорын байгууллагын зүгээс “Цагдан хоримоор байна” гэдэг саналыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүх дээр оруулж ирсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч нь “Цагдан хорих баривчлах үндэслэл байхгүй” гээд харин хилийн хориг тавьсан. Тэр саналыг прокуророос зөвшөөрөлгүйгээр хэргийнхээ харьяаллыг өөрчлөөд Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлсэн.

Тэнд аваачингуутаа урд өмнө авагдсан хилийн хориг байсаар байтал таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногоор баривчлах шийдвэр болгон өөрчилсөн хэрэг. уг нь таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулж авч болдоггүй.

Таслан сэргийлэх арга хэмжээ дотроо хувийн баталгаа гаргах, хилийн хориг тавих, зорчих эрхийг хязгаарлах, цагдан хорих арга хэмжээ байдаг. Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-тэй байхад нь буюу олон нийтэд илт худал мэдээлэл тараасан зүйл ангиар шалгагдаад мэдүүлэг өгөх гээд явж байх үед нь цагдан хорих арга хэмжээг авсан. Энэ маш том зөрчил. Мөн түүнийг яллагдагчаар татаагүй байсан. Таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад гарын үсэг зурсан байх ёстой байдаг. Н.Өнөрцэцэг гарын үсэг зураагүй байсан.

Танилцахгүй гэх юм бол мөрдөгч өөрөө уншиж өгдөг. Та бүхэн санаж байгаа бол Н.Энхбаяр гуай эмнэлэгт байхдаа хоёр чихээ дараад “Сонсохгүй байна, сонсохгүй байна” гэдэг дээ. Тэр хүн хуулийн процессын алдааг харчихсан байсан учраас тэгж орилоод байсан. Харин Н.Өнөрцэцэг дээр энэ хуулийг хэрэгжүүлээгүй. Яллагдагчаар татсан мэтээр шууд 30 хоногийн баривчлах таслан сэргийлэх арга хэмжээ болгож явсан. Энэ бол маш том зөрчил.

Түүнийг анх 461-т хориход Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэр төр алдар хүндийг гутааж олон нийтэд худал мэдээлэл тараасан гэдэг ганцхан зүйл ангиар шалгаж байсан. Өөрийг нь ухаж тонгичоод юм олохгүй болохоор ажлын хамт олныг нь, ах дүү нарынх нь дансыг шалгаж эхэлсэн. Н.Өнөрцэцэг гэдэг хүнээс өөрөөс нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч ирэхгүй байна гэж үзээд бусад газар, орон байр бүх зүйлд нь нэгжлэг хийгээд юу ч гарч ирээгүй.

-Энэ чигээрээ байвал хүний эрх, эрх чөлөө авах юмгүй болно-

-Энэ талаар гомдол гаргасан уу?

-“Таслан сэргийлэх арга хэмжээний ийм, ийм зөрчлүүд байна. Сонгинохайрхан дүүргийн ерөнхий шүүгч ээ, та хараач” гэж өмгөөлөгчийн зүгээс бараг 15, 16 удаагийн хүсэлтийг гаргаж, мөн тооны шүүх хурлуудыг хийсэн. Харамсалтай нь “Өөрчлөх үндэслэл алга” гэсэн шийдвэр захирамжуудыг шууд гаргаж байлаа. Энэ захирамжууд одоо ч нээлттэй. Үүнийг манай иргэд олон нийт, их сургуулийн судлаачид авч сонирхох хэрэгтэй. Энд улсын болон хувийн нууцтай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тэнд ямар хуулийн ямар зүйл заалтыг яаж зөрчсөн, хэн нь зөв, хэн нь буруу яриад байгаа нь цагаан дээр хараар бичээтэй бий. Энэ бүхнийг нэг өдөр түүх гэрчилж, үнэлэлт дүгнэлт хийсэн, маш том жишиг ойлголтууд гарч ирнэ. Үүнийг би хариуцлагатайгаар мэдэгдье.

-Гэхдээ үүнийг мөрдөгч, прокурор бол нотлох баримт цуглуулах хүрээнд хийсэн ажил гэж тайлбарлана. Харин та “Өөрийг нь ухаж тонгичоод юм олохгүй болохоор…” гэж ярьж байна?

-Эрүүгийн хуулийн 13.14-тэй холбоотой нэр төр алдар хүндэд халдсантай холбоотой Zarig.mn сайтад үзлэг хийх, түүнтэй холбоотой мэдээллүүдийг ухах ажиллагааг хийж болно. Гэтэл мөрдөгчид бүр халиад ямар ч хамаагүй хүний хувийн мэдээлэл рүү, бусад хэн нэгэн, хамаатан садан ах дүү нарынх нь дансыг нь онгичож эхэлсэн. Zarig.mn сайтыг нэгжсэн. Уг нь тэр нэгжлэг, мэдүүлгүүд 13.14-ийг нотлох гээд байгаа биз дээ. Гэтэл түүнийгээ нотлох биш өөр зүйл рүү халиад, баахан өөр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна гэж эхэлсэн. Ингээд нэг хүнийг өдөрт бараг 5-6 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд яллагдагчаар татсан.

-Н.Өнөрцэцэгийн хувьд эрүүгийн хянан шийдвэрлэх процесс дээр ямар алдаа гаргасан гэж бодож байна вэ?

-Н.Өнөрцэцэгийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс дээр энэ олон зүйл ангиудыг салгах эрхийг нь хангаагүй. Ер нь Н.Өнөрцэцэг гэдэг хүнд дуртай, дургүйгээс үл хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчигдөөд байна. Хүний эрх, эрх чөлөө авах юмгүй боллоо.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 5, 2024 09:13

Наад Өнөрөө чинь �##�захгүй ээ. Мэргэжлийн хян�##�т наад хятад эзэнтэй мах чинь хортой гээд байхад хоргүй ээ гээд чанаж идээд байсан удаан үйлчилгээтэй хор байгаад аажимдаа бие нь муудаад байгааа ч юм бил үү. Өлөн ховдог хүүхэн ш дээ мах ч иднэ машин ч иднэ байр ч иднэ өөрт нь байгаа бүхэн нь идэж ууж сүрдүүлж олсон юм гээ биз дээ. Өмөөрөөд байх зүйл багатай өлөн хүн . Бодвол 2 шатны шүүх ял тохирч гээд шоронд хориод байгаа байлгүй . Шоронд орсон хэн ч турдаг стейкээс цувдай дээр буухаар тэгж байгаа юм.

Зочин
Зочин
11 сар 5, 2024 10:14

За чи бас гэдсээ тэжээж бгаа амьтан наад хуваагчийн гар хөл өнөрөөг тэгсхийгээд хая наадах чинь рээль хахуулийг хайр найргуй хаяах бх магдагүй гадны санхүүжилттэй авгай одоо гарч ирвэл Монголын эсрэг жинхэнэ хорлон сүйтгэх ажилгаа явуулан маш ихээр өшиглөж бна гэсэн тэнэгдүүхэн ард тумэнийг бүүр будаа болгон шүү .. сайтаар сэтгэгдэл ийгээд хархад энэ өнөрөөг өмөөрч бгаа улсууд мэдлэг муутай тэнэгдүүхэн буруу зөвийг ялгах чадваргуй цус холилдсон улсуудын гаргдаг уйлдэл дайсан хорлон сүйтгэгч өмөөрч бичиж бгаа тэнэгдүү цус холилдсон улсуудыг дагуулаад сүйд бно ш
Бараг шоронд нь 4 жил суугаад гарв�##� олон сүр нь дарагдах бх

Зочин
Зочин
11 сар 5, 2024 10:26

Яасан үнэ, цэнтэй гөлгөр авгай вэ. Түүнийг хамга�##�ах гэж улсаараа хөдлөх үү? Шударга дүр эсгэж Хятад эзэнтэй үйлдвэрийн өмхийрсөн махыг амаа олохгүй идэж буян үйлдсэн, шантаажчин, камер, микрофон барьсан байдаг л нэг авгай биз дээ

Зочаина
Зочаина
11 сар 5, 2024 10:53

Хүн болгон хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Бусад гэмт хэрэгтэн турлаа гээд шоронгоос гаргаад байх уу. Болохгүй биз дэ.

Зочин
Зочин
11 сар 5, 2024 10:55

Хулгайчдыг чичрүүлдэг ганц сэлэм бол Өнөрцэцэг учраас өт шиг язганасан хулгайчууд бяц гишгүүлэхээсээ айж хулгайчдын бамбай болсон хууль нэртэй гуулиар хэлмэгдүүлж байна. Айгаагүй бол шүүх хурлаа нээлттэй явуул!!!

Зочин
Зочин
11 сар 5, 2024 13:52
Reply to  Зочин

Хуцаараа гэчий минь татвар төлөгчдийн мөнгөөр үүдэндээ харуултай гэдэс цатг�##�ан сайхан бгаа шүү

Зочин
Зочин
11 сар 5, 2024 10:56

Өмгөөлөгч нэртэй энэ муусайн нөхдүүдэд Өнөрөө амаар нь гарт�##� мөнгө чихэж дээ наад Өнөрөө шиг өчнөөн олон ээж эмэгтэйчүүд эхчүүд байгаа тэдний тухай яриач дээ ялааны авг�##�дай минь

Зочин
Зочин
11 сар 5, 2024 11:35

Энхийн цагаан тагтааг санаатай бариад хорьчихсон юм байхаа. Цогтой эх оронч,эрх чөлөөний төлөө тэмцэгч хүнийг хэлмэгдүүлж байгаа юм байх. Түүнийг нь эрх мэдэл, мэдээллийн хэрэгслийг ашиглан хэвлэл мэдээллийн нэр барьсан нөхдүүд учрыг ухаж ойлгохгүй үхэн хатан өмгөөлөн тэмцэж байгаа нь хачин санагдахгүй байхын аргагүй. Хэтэрхий бүдүүлэг, түрэмгий байдлыг өөгшүүлэгчид мөн ч их даварч байна даа. Хэлэх үг олдохгүй юм.

Зочин
Зочин
11 сар 5, 2024 12:03

УБ ын хамгийн үнэтэй Ривер Гарленд амьдардаг, 570 хөлөглөдөг чинээлэг сэтгүүлч, ямар замаар хөрөнгөжсөн гэдгийг нь шолгаагүймүү. Баян хүмүүсийг рекетэлж мөнгө авдаг байсан гэж яригддаг ш тэ. Наад зах нь Монполиметийн Гарамжавыг хэчнээн их оролдлоо?

Зочин
Зочин
11 сар 5, 2024 12:05

Хэрэг хийсэн бол хариуцлага хүлээж сурах хэрэгтэй бие нь муудсан турсан гээд ялаас мултрах юм уу хөрөнгө ихтэй шантааж хийж хөрөнгөжсөн нь нотлогдсон гээ биз дээ сэтгүүлч гээд хамаагүй бурж болохгүй биз дээ ш�##�гах ёстой газраас нь өмнө мэдээлэл задруулах нь буруу шдээ

Зочин
Зочин
11 сар 5, 2024 12:32
Reply to  Зочин

"Намайг ингэж шантаажлаад байхаар нь би мөнгө өгсөн " гэж хэлэх хүн байхгүй бол энэ бол худ�##� гүтгэлэг. Алт ухаж ,газар сэндийчиж , нүүрс хулгайгаар зөөж , улсын үйлдвэрийг үнэгүйгээр хувьдаа эзэмшиж , БЗС гэхчилэн янз бүрийн аргаар мөнгө хусаж баяжсан нохдыг яагаад шийтгэдэггүй билээ !!! Харин эсрэгээрээ илчилсэн хүнийг буруутгадаг чинь толгой нь олгой болсон хүмүүсийг шүүгч болгодогтой холбоотой.

Зочин
Зочин
11 сар 5, 2024 12:12

Иям юм яриад ашгаа олохгүйээ. Өөр өнцгөөс нь яриач тэнэг ээ. Тэнд очоод тарг�##�ах хүн байх уу

Зочин
Зочин
11 сар 5, 2024 12:26

Сэтгүүлч гэх хэл амтай, ёс зүйгүй хүүхний төлөө сүржигнэх хэрэггүй. Шүүхэд нөлөөлөх, дарамт үзүүлэх гээд байгаа юм уу. Шүүх үндэслэлгүйгээр 4,6 жил хорих ял өгөхгүй дээ.

Зочин
Зочин
11 сар 5, 2024 12:44

З�##�ьт эмэгтэй

Зочин
Зочин
11 сар 5, 2024 12:45

З�##�ьтай хүн

Zochin
Zochin
11 сар 5, 2024 13:16

sanaatai sanamsargvi aldaj orson hvmvvs turj uu targalj vv sudalj vzsen vv hahaj tsadsan neg avgaig tursan bn gej hutsaad heregvi naad hvn chine zvgeer oroogbi hiisen vilee idelj orson

Бэхээ
Бэхээ
11 сар 5, 2024 13:31

Өнөрцэцэг яасан арчаагүя амьтан вэ .Би эрүүл чийрэг хөдөөний м�##�чин гар�##�тай гээд өмхий махыг зүгээр гээд чанаж идээд байсан биш бил үү.Хэдхэн хоногт турж эцээд арчаагаа �##�дах гэж.Тэр атугай хөхүүл эмэгтэйчүүд хүртэл хийсэн хэрэгтээ зохих ялаа эдлээд гонгинохгүй байдаг шүү дээ .Өмгөөлөгч сэтгүүлч нар бусад хүмүүсийг бодохгүй дэмий сэвэх юм .

Зочин
Зочин
11 сар 5, 2024 13:50

Мөрдөнд тарг�##�даг хэн бөйдгй ер нь өнөрөө татвар төлөгчдын мөнгөөр төвөөрөө сайххн бгаа шде

Зочинзочин
Зочинзочин
11 сар 5, 2024 15:01

Шоронд бгаа бүх хүн л турна ш дээ тарган хоригдол гэж бхгүй. Ямар нэг асууд�##� бгаа болоод л шүүх шийдэж бгаа блгүй огт гэмгүй хүнийг суулгана гэж баймгүй

Оточ
Оточ
11 сар 5, 2024 15:10

Өмгөөлөгч өө ажлаасаа гадна өөрийн эрүүл мэнддээ анхаар�##� тавиарай,ийм з�##�уу хүн ингэж их тарг�##�ж болдоггүй юм аа

Ganaa
Ganaa
11 сар 5, 2024 16:23

chamaig yamar umg###gch gedin be mu buni nohoi mungu ugsun henig ch umguluh aydana ze nad umhi m#lhni huhen chin chamaig bol ulhuun hudaldad awchihna

Ц.Нямдорж
Ц.Нямдорж
11 сар 5, 2024 17:11

Өнөрөө аав,ээж,хүүхэд л гээд худлаа яриад бгаа болохоос хулгайлсан мөнгөндөө үхэх гээд бгаа хүн шүү дээ өөр юу ч байхгүй

Зочин
Зочин
11 сар 6, 2024 21:19

Яг үнэн

Ганбат
Ганбат
11 сар 5, 2024 17:36

Эргэлзээтэй байна.олон нийт сайн ойлгохгүй юм байна.

Өнөрмаа
Өнөрмаа
11 сар 5, 2024 19:23

Давраад байгаараа д�##�дгаруудаа.Төр төмөр нүүртэй шүү.маяглаж байгаад ялаа нэмүүлчихвээ.Аятайхан ялаа дуусга.шүүхрүү дайрахаа боль Өлсгөлөн зарл�##�аа чгэх шиг

Tuya
Tuya
11 сар 5, 2024 20:29

Өнөрцэцэг ганцаараа орсон уу бусад хүмүүс дээр анхаар�##� бүүр таг мөнгөтэй хүмүүсд энэ өмгөөлөгч зарим нэг сэтгүүлч ямар их үйлчилж байна аа

Зочин
Зочин
11 сар 5, 2024 20:37

Шантааж хийж баяжсан Өнгөрөөг ард түмэн мартсаааааан

Зочин
Зочин
11 сар 5, 2024 21:37

Бие нь муудахгүй ээ.

Иргэн Х
Иргэн Х
11 сар 5, 2024 22:28

Өмгөөлөгч сэтэртэй новшийн луйварчид, авилг�##� зуучлагчид, бусдын зовлон бэрхшээлээр зоолж угаадас долоодог золбин нохойнууд

зочин
зочин
11 сар 5, 2024 22:51

бу�####�ас давуу эрх эдлэх ёстой авгай юу, давилуунтаад дарв�##�заад сэтгүүлзүйн нэр хүндийг ш�##�анд унагаж, з�##�уу сэтгүүлчдэд мөнгөний төлөө бусдыг шантаажлах нь сэтгүүлзүй гэсэн ойлголтыг өгсөн. Одоо шоронд турлаа муудлаа ч гэх шиг, бусад хүн яадгийн, �##�даж эндсэн олон л эмэгтэйчүүд оёдол үйл хийгээд �##�даагаа ойлгоод гардаг байх . энэн шиг шорон дотроос хуулийг шүүхийг удирдах санаатай. Энэ б�##�айгийн нэг ч үгэнд итгэх аргагүй, ямартаа мөнгөний төлөө үмхий мах идээд зүгээр байна гээд уйлаад байсан биз дээ.

зочин...
зочин...
11 сар 6, 2024 00:17

Шантааж,хулгай хийсэн мөнгөөрөө 9 өмгөөлөгч авсан гэнэ,анх удаа эх орноосоо урвасан луйварчин авгайг ингэж олон өмгөөлөгч нэртэй мөнгөний хүмүүсийг бөөгнүүлснийг харж сонсож бна.Ял нь бага байна.жирийн хоригдол,эхчүүд хэзээч ингэж сүр болж сүржигнэдэггүй,тэд хийсэн ялаа үүрээд л явдаг.Ичмээр юмаа,9 өмгөөлөгч шүү.!Төр ,шүүхийг доромжилж байна.

Зочин
Зочин
11 сар 6, 2024 04:02

Гэм буруутай бол эдлэх шийтгэлээ эдэл хууль бус юм битгий хийж яв зөв амьдар

hori shiitge
hori shiitge
11 сар 6, 2024 07:06

ene zavaan avgai yasan ih mungutei yum be 9numuguulugh hudadaj avch bdag argagui l huuli busaar bayajsan terbumtan buzaravgai yum daa

иргэн
иргэн
11 сар 6, 2024 08:14

авсан, идсэн нь үнэн юунд, яагаад өнөрцэцэгийг өмөөрөөд байгааг ойлгохгүй байна ер нь сэтгүүлч нэртэй хүмүүс мөнгө төгрөг эрх мэдэлтэй хүмүүсийг онилж шантааж хийдэг нь үнэн тэр үйлдэл нь бүүр ил цагаандаа гарсан шүү дээ

Зочин
Зочин
11 сар 6, 2024 08:46

турнаштээ өөр яах юм

Зочин
Зочин
11 сар 6, 2024 08:52

Хэтэрхий шун�##� увайгүй ичгүүр сонжуургүй байд�##� ийм замруу л хөтөлнө.Садар самуунаасаа болж гэр бүлээ бусниулчаад одоо болохоор хүүхдээрээ шоудаад хэрэггүй ээ.Өнөрөө ганцаараамхүүхэдтэй юу.шоронд өчнөөн эх хүүхэд нулимсаараа амьдарч л бна.Хэнтийд 8 ишигний нэрээр м�##�ын хулгайчдыг өмөөрч нэг сайхан буурайг �##�сан.Олон айл,хувь хүний эрхийг зөрчиж бусниулсан.Сүүлдээ Улсын Ерөнхийлөгч,Е сайдруу х�##�даж эхэлсэн.Монголд намайг хэнч дийлэхгүй гэж даам гарсан бсан.Чиний дээр хууль бдаг юмаа.Ялаа эдэлж амьд гарч ирвэл үлдсэн амьдр�##�аа буян хийж өнгөрөө

Зочин
Зочин
11 сар 6, 2024 09:27

Ямар аймаар олон өмгөөлөгч вэ. Д�##�жиганаж гүйж хүний муу үзэхдээ сайн л юм байсан. Бурхан хэн нь хэн бэ гэдгийг мэдээд шийтгэсэн юм бишүү.

Доогий
Доогий
11 сар 6, 2024 09:29

Дэндүү шударга байсныхаа төлөө олон хүний араанд зуугдсан даа тэрний гор нь гарч бна гэж харж байгаа

Зочин
Зочин
11 сар 6, 2024 09:39

Наад б�##�ай авгай чинь авилг�##�аар цуглуулж авсан эд хөрөнгөндөө сүнс нь хоргодоод үхэх гэж байгаа. Өчнөөн л хүүхэд шуухадтай эмэгтэйчүүд шоронд оноосон ажлаа хийгээд хэл амгүй шиг байж байгаад гарч ирж л байна. Өмгөөлөгчид та нар тийм сүрхий юм бол бусад эмэгтэйчүүдийг ч гэсэн ингэж 10, 20 иороо өмгөөлөөч.

Ахмад
Ахмад
11 сар 6, 2024 11:06

Энэ охинд өөрсдийнхээ хийсэн ялнаас илүү ял өгч байна энэ томчууд гадаад дотоодгүй хэрэг хийж болдог хариуцлага хүлээхгүй баыдаг нь зав үү

Зочин
Зочин
11 сар 6, 2024 16:42

Хүн ер нь эзэмшсэн мэргэжилээ зөв ёс зүйтэй ажиллаж явсан бол ийм бд�##�д хүрэхгүй байсан бх. Ажил хийсэн үү? Авилг�##�д шунаж, арчаагүй зан авир гаргаж бүдүүлэг байсан уу? Хувь хүн бүхэн ардаа хариуцлага ирдэг үүрдэг гэдгээ мэдэж ажлаа хийх ёстой. Сэтгүүлч гэхээр л танхай задгай бх ёстой юу? Би бол энэ хүүхнийг үзэх үүрэх цаг нь болсон гэж үзнэ. 4.9 жилээс илүү сонсох ч байсан бх. Ард нь хамт хулгай хийсэн акулууд нь хааж харж үзэж байж бага ял сонссон бх. Одоо дээд шүүхээс ялгүй гарч ирнэ биз… хийсэн хэрэгтэн нэр төртэй ха�##�гатай нь ингээд гарч болдог өмгөөлүүлж болдог. Жирийн гүтгүүлээд орсон ардын хүүхдүүдийн араас энэ өмгөөлөгч нар явдаг бил үү??? Эргэн нягт�##�ж үнэн худлыг ярьдаг бил үү???
Энэ хүүхэн сэтгүүлч биш !!! Энэ хүүхэн авилгачин шүү дээ!!! Жинхэнэ эх орныг минь худ�##�даж яваа хүмүүсийн гар хөл … өмхий махнаас эхлээд ил байгаа шүү дээ…

Зочин
Зочин
11 сар 9, 2024 01:03

Мөнгөтэй бна шүү, надас гадна 8 гэхээр нийт 9н өмгөөлөгч хөлсөлжээ.

Холбоотой мэдээ

Back to top button