Гадаад мэдээ

Израил Сирийн нийслэлийн ойролцоо Хезболлагийн байршилд цохилт өгсөн гэжээ

Израилын агаарын зэвсэгт хүчин даваа гарагт /2024.11.04/ мэдэгдэл хийхдээ Сири улсын нийслэл Дамаскийн ойролцоо байрладаг Хезболлагийн тагнуулын объектуудад агаарын цохилт өгсөн гэсэн байна. Харин Сири улсын албан тушаалтнууд энгийн иргэдийн байршлууд цохилтод өртсөн гэсэн юм.

Сири улсын төрийн хэвлэл “SANA” агентлаг анхан шатны мэдээллээр бол Сайеда Зейнаб дүүрэгт цохилтод өртсөн байна хэмээжээ. Сайеда Зейнаб бол Ливанд төвтэй Хезболла бүлгийн үйл ажиллагаа явуулдаг томоохон бүсээс гадна Исламын шашны шийт урсгалын мөргөлийн газар юм. Өмнө нь тус бүс хэд хэдэн удаа агаарын цохилтод өртөж байжээ. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын долоонд Хамас бүлэг гэнэтийн дайралт хийснээс хойш Израилын хүчин Сири улсад өгөх цохилтоо нэмсэн.

Баруун тагнуулын эх сурвалжууд мэдээлснээр Сири улсад өгсөн Израилын цохилт нь Хезболла болон Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг бүлгүүдийн олон гишүүдийг хөнөөсөн хэмээжээ. Сири улсын Гадаад хэргийн яам даваа гарагийн цохилтыг энгийн иргэдийн объектуудыг онилсон гэмт хэрэг хэмээн буруушааж, НҮБ-ыг Израилд хариуцлага тооцохыг уриалсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 5, 2024 17:29

сири гэж амьсгаа орон бнаа. нохой жүүдүүдийг хариу барьж �##��##�цаач

Холбоотой мэдээ

Back to top button