Беларусийн сонгуульд Лукашенко өрсөлдөөнгүй оролцох боллоо
Ирэх жилийн нэгдүгээр сард Беларусь улсад ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Тэгвэл тус сонгуульд Ерөнхийлөгч Александр Лукашенко ямар нэгэн өрсөлдөөнгүй оролцох болсон байна. Тодруулбал даваа гарагт /2024.11.04/ Беларусийн сонгуулийн хороо Лукашенкотой ойр долоон улс төрчийг сонгуульд оролцохыг зөвшөөрсөн аж.
Сүүлийн 30 гаруй жилийн турш Беларусь улсыг удирдсан. Европын сүүлийн дарангуйлагч гэгддэг түүнийг барууны орнууд сөрөг хүчнийхэн болон хэвлэлийн эрх чөлөөг тасралтгүй хавчдаг гэж буруутгадаг. Одоо Лукашенко долоо дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байна. 2020 оны нэгдүгээр сард болсон өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал Беларусь даяар явагдаж, сөрөг хүчин үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм. Беларусийн эрх баригчид эсэргүүцлийн жагсаалд хатуу арга хэмжээ авч, 65 мянга орчим хүнийг баривчилсан байдаг.
Үүнээс гадна сөрөг хүчний томоохон зүтгэлтнүүд шоронд хоригдож эсвэл улсаасаа зугтсан байна. Хүний эрхийн төлөөх байгууллагууд мэдээлснээр Беларусь улсад одоогоор 1,300 орчим улс төрийн хоригдол хоригдож байгаа хэмээсэн юм. Тэдгээр хоригдлуудын ихэнх нь зохих эрүүл мэндийн үйлчилгээ авдаггүй, гэр бүлийнхнийг нь уулзахыг зөвшөөрдөггүй аж.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бол барууныханы нэг нүдээр ч үздэггүй аймаар дарангуйлагч даа харин беларус эх ороноо маш зөв удирдаж бгаад нь тэд бж ядатлаа хорсч элдэв нэр хоч өгөвч гандан бууршгүй ард түмэндээ хүндэглэгдсэн улсынх нь э/з тогтвортой хөгжиж яваа нь үнэн шүү дээ.Хуурамч ардчил�##�д хөтлөгдөөгүй зөв яваа учир барууныхан үздэггүй үргэлж харлуулж бдаг.Эрт орой хэзээ боловч үнэнийг мэдсэн цагт дэлхий ойлгож хүндлэх өдөр ирэх буй за
Лукашенко бол жинхэнэ агуу удирдагч мөн. лукашенко шиг бүхний судсыг лугшт�##� нь атгадаг хүн хэрэгтэй. түүнээс амьд мөртлөө үхсэн юм шиг ерөнхийлөгч энэ хорвоо дээр хэрэггүй.
Беларуссчууд манайхантай адилхан оркууд биш байма ар юмаа, ингээд бодохоор тэнд маш хатуу дарангуйла л бна даа, янз нь !!!
Өрсөлдөгчгүй амар ч юм уу