АНУ-ын сонгуулийн явц: Трамп найм, Харрис гурван мужид ялалт байгууллаа
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зүүн бүсийн мужуудад хаагдаж эхэлсэн байгаа. Вашингтон хотноо байрлалтай “Edison Research” фирм таамаглал гаргахдаа Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Доналд Трамп одоогийн байдлаар найман муж, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис гурван мужид ялалт байгууллаа гэжээ. Гэхдээ сонгуулийн үр дүнг долоон өрсөлдөөнтэй муж л шийдэх юм.
Санал хураалтын урьдчилсан мэдээлэл мэргэжилтнүүдийн таамаглаж байсан шиг байв. Ийм учир сонгуулийн үр дүнг өрсөлдөөн маш хурц, савлагаатай Жоржиа, Хойд Каролина, Пенсильвани, Аризона, Мичиган, Невада, Висконсин мужууд л шийдэх төлөвтэй байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн байдлаар АНУ-ын 25 мужид санал хураалт хаагдсан байна.
Санал хураалт хаагдаж, хангалттай хэмжээний санал тоологдсон мужуудаас Трамп Кентаки, Индиана, Баруун Виржиниа, Алабама, Флорида, Оклахома, Миззури, Теннесид ялалт байгуулж 90 электорал санал аваад байгаа юм. Харин Харин Мэриланд, Массачусетс болон Вашингтод ялалт байгуулж 27 электорал санал авчээ. Аливаа нэр дэвшигч 270 электорал санал авсан тохиолдолд сонгуульд ялалт байгуулна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Трамп гарнаааа